ХӨСҮТ: Улаанбурханаар өвчилсөн 2 хүний бие хүнд байна

ХӨСҮТ: Улаанбурханаар өвчилсөн 2 хүний бие хүнд байна

ХӨСҮТ: Улаанбурханаар өвчилсөн 2 хүний бие хүнд байна

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс Улаанбурхан өвчний нөхцөл байдлын мэдээллийг 2025 оны наймдугаар сарын 8-ны өдрийн байдлаар танилцууллаа.

Тодруулбал, улаанбурхан өвчнөөр улсын хэмжээнд 13,178 батлагдсан тохиолдол бүртгэгджээ. Үүнээс эдгэрсэн 13,067 байгаа бол эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 61, гэрээр 40 өвчтөн байна. Харин улаанбурхан өвчнөөр нас баралт 10 бүртгэгджээ. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 61 тохиолдлын ес хөнгөн, биеийн байдал дунд 50, хүнд хоёр өвчтөн байна.

Тус өвчнийг насны бүлгээр авч үзвэл 10-14 насны 4994 байгаа бол 0-4 насны 2928 тохиолдол бүртгэгджээ. Харин 5-9 насныхны дунд 1698 байгаа аж. Үүнээс гадна улаанбурхан өвчний халдвар говийн аймгуудад өндөр байна. Сүүлийн өдрүүдэд тус өвчнөөр өвчлөгсдийн тоо өмнөх өдрүүдээс буурсан үзүүлэлт гарчээ.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Тус өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол хоёр тун вакцин тул иргэдийг дархлаажуулалтад хамрагдахыг албаныхан уриалж байна.

Улаанбурхан өвчний халдвар авсан тохиолдолд дараах шинж тэмдэг илэрнэ.

  • Халуурах
  • Амны салстад улаан хүрээтэй цагаан толбо үүсэх
  • Нүүрнээс эхлэн толбон гүвдрүүт тууралт гарч бүх биеэр туурна
  • Нүдний салст улайх, үрэвсэх
  • Хамраас нус гоожих
  • Ханиалгана

Иймд дээрх шинж тэмдэг илэрсэн нөхцөлд яаралтай эмнэлгийн байгууллагад хандах шаардлагатай юм. Мөн энэ өвчнөөс вакцинаар сэргийлэх боломжтой. Вакциныг харьяа өрх сумын эрүүл мэндийн төвдөө хандан хийлгүүлэх боломжтой.

А.ТАМИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Хогийн машин 5 цагийн өмнө 133.106.136.67

хувхай оросын хогийн машиныг түргэнд унахаа больсон дээр дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж