Улаанбаатар-Даланзадгад-Мандалговь чиглэлийн улсын чанартай авто замын их засварын ажилтай холбогдуулан дараах замын хэсгүүдэд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хэсэгчлэн хааж түр замаар зорчуулах болсон байна. Тодруулбал,
Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто зам
- 207 километрээс 210 километрийн хооронд 08 сарын 15-аас 09 сарын 15-ны өдрүүдэд
- 198 километрээс 203 километрийн хооронд 09 сарын 15-аас 10 сарын 01-ний өдрүүдэд
Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто зам
- 73 километрээс 80 километрийн хооронд 07 сарын 31-ээс 09 сарын 01-ний өдрүүдэд
- 80 километрээс 89 километрийн хооронд 09 сарын 01-ээс 10 сарын 01-ний өдрүүдэд
- 89 километрээс 96 километрийн хооронд 07 сарын 31-ээс 09 сарын 01-ний өдрүүдэд
- 96 километрээс 105 километрийн хооронд 08 сарын 10-аас 10 сарын 01-ний өдрүүдэд
Зам хааж, түр замаар зорчуулах болсон тул энэ хугацаанд жолооч та бүхэн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, хурдаа тохируулан болгоомжтой зорчихыг анхааруулж байна.
И 2 цагийн өмнө 103.229.121.80
Дээрх зураг шиг замтай байхсан ?
Нэргүй 8 цагийн өмнө 103.212.117.46
МАНАН 28 онд дуусаж хөгжлийн наран мандах болтугай гэж хүсье.
Шоу 12 цагийн өмнө 202.9.46.244
Муужруулсан шахмал хор хийж байна гэж угаасан нүүрсний хогийг 3-4 жил нүүрсний 90 тонны машинуудаар өдөр шөнөгүй зөөж байж манай Мандалговь-Утаанбаатар хоорондын замыг юучгүй эвдэж хэмхчиж хаясан, 780 хүний амиар туршилт хийж тоглосон, өчнөөн олон зуун саяын алдагдал үүсгэсэн Хүрэлсугын сонгуулийн л шоу байсан шд.
Нэргүй 2025-08-09 202.126.91.222
3 км замыг бүтэн сар засна гэнэ, чавчаа хэд үү
Зочин 2025-08-09 203.91.115.54
пиздаануууд олигтой юм хийгээрэй