Ерөнхий сайд Г.Занданшатар замын бүтээн байгуулалтын томоохон төслүүдийн явцтай газар дээр нь танилцах ажил үргэлжилсээр байна. Монгол Улсын аялал жуулчлалын гол маршрутын нэг болох Баянхонгор-Шаргалжуут чиглэлд тавьж буй хатуу хучилттай авто замын бүтээн байгуулалтын ажилтай өнөөдөр/2025.08.08/ танилцлаа.
Төслийн бүтээн байгуулалт өнгөрсөн оны зургадугаар сард эхэлсэн. Одоогоор гүйцэтгэл 27 хувьтай үргэлжилж байна. Нийт 54.18 км урттай зам тавих бөгөөд ус зайлуулах 94 хоолой, 2 гүүр барина. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар /66.4 тэрбум төгрөг/ төслийг санхүүжүүлж буй бөгөөд Бридж бюлдинг ХХК, Их богд зам ХХК, Их харгуйн зам ХХК тус тус гүйцэтгэгчээр ажиллаж байгаа.
Уг зам ашиглалтад орсноор Шаргалжуут рашааныг зорих иргэдийн тоо хоёр дахин нэмэгдэнэ гэж тооцжээ. Төслийн үр дүнд орон нутгийн иргэдийн орлого нэмэгдэх, аялал жуулчлалын бүс өргөжин тэлэх юм. Ирэх оны 11-р сард ашиглалтад оруулахаар төлөвлөсөн.
















Нэргүй 8 цагийн өмнө 103.57.95.116
Аргагүй л нутгаа гэж дээ кк
Нэргүй 8 цагийн өмнө 192.82.66.243
Ер нь Дэлхийн хөгжсөн улсууд бараг айл бүрийн гадаа шахуу асфальт зам очсон байхын бналэдэээ
Нэргүй 8 цагийн өмнө 103.212.118.111
Өвөл энэ замаар нь хэдэн машин явах вэ. тэгээд амралт нь хувийнх юм уу. балиар хулгайнар дөө.
Зочин 10 цагийн өмнө 66.181.160.87
Шаргалжуут рашаан сувилалыг улсад нь буцааж авахгүй бол Ийм их хөрөнгөөр зам тависанаар ердийн татвар төлөгчдөд наалдах ашиг байхгүй. Рашааныг нийтийн өмч гэдэг утгаар сувилалыг салгаж өгөх нь зөв.