90 САЯТАН–ТАРГИЙН БАЯР хөтөлбөрийн 90 дахь саятан тодорч, хөтөлбөр амжилттай өндөрлөлөө 

90 САЯТАН–ТАРГИЙН БАЯР хөтөлбөрийн 90 дахь саятан тодорч, хөтөлбөр амжилттай өндөрлөлөө 

90 САЯТАН–ТАРГИЙН БАЯР хөтөлбөрийн 90 дахь саятан тодорч, хөтөлбөр амжилттай өндөрлөлөө 

Гурван сарын хугацаанд орон даяар нээлттэй хэрэгжсэн энэхүү хөтөлбөрт ШИМТ ТАРАГ – 1 литр, АМТЛАГ ТАРАГ – 500 гр, BioFIT ТАРАГ – 500 гр, Provita ЙОГУРТ – 120 гр зэрэг бүтээгдэхүүнийг хэрэглэн Монгол Улсын өнцөг булан бүрээс мянга мянган хэрэглэгч хамрагдсанаас хамгийн сүүлийн 90 дахь саятан буюу 10 сая төгрөгийн эзэн болох супер азтан өнөөдөр/2025.08.08/ шагналаа гардан авлаа.  

СУПЕР АЗТАН: Анх би азтан боллоо гэдгээ Хужирт амралт, сувиллын газар амарч байхдаа мэдсэн. Provita йогуртыг манай хүү уух дуртай болохоор нь гэрийнхээ хажуу талын дэлгүүрээс авч өгөөд азтан болсон. Ер нь, Сүү ХК-ийн Шимт, Амтлаг тараг болон Provita йогуртыг авч promo.suu.mn сайтаар бүртгүүлж азтан болсон л доо. Эдгээрээс Шимт таргийг хамгийн их бүртгүүлсэн.  

Хөтөлбөрийн талаар мэдээллийг Сүү ХК-ийн фэйсбүүк хуудаснаас авч, бүртгүүлж эхэлсэн.  Ер нь, эх орны ууган үйлдвэр болох Сүү ХК-ийн бүтээгдэхүүнийг байнга хэрэглэдэг. Тэр дундаа сүүлд гаргасан цоо шинэ бүтээгдэхүүн болох Provita йогуртад их дуртай. Энэ йогуртаа аваад супер азтан болсон доо маш их баяртай байна. Ингээд байнга иргэд олон нийтээ найдвартай, баталгаатай, бүтээгдэхүүнээр  хангаж байдаг Сүү ХК-ийн хамт олонд  хувиасаа болон гэр бүлийнхээ зүгээс амжилт хүсье. 

АЗТАН: Манай охин анагаахт сурдаг юм. Одоо зуныхаа дадлагаа эмнэлэгт хийж байгаа юм. Тэгээд нэг өдөр гэртээ сууж байтал охин маань “Ээж, Сүү ХК-аас залгаад азтан болсон байна гэж байна” гэхээр нь би пээ үнэ үү гэсэн чинь үнэн, үнэн гээд бөөн баяр болж байсан. Миний хувьд тараг уудаг хамгийн гол шалтгаан нь миний амьдралын хэв маягтай холбоотой. Би өөрөө бодибилдингийн тамирчин. Өнгөрсөн тавдугаар сард улсын аваргын тайзан дээр зогссон тийм хүн байгаа юм. Ер нь, энгийн үед ч тэр, тэмцээний үед ч тэр BioFit, Элгэн таргийг байнга хэрэглэдэг. Дээрээс нь BioFit-г багш маань байнга хэрэглэ гэж зөвлөдөг.  

Бид нар чинь өөхөө хасна гээд янз бүрийн мартаж санах юм байдаг. Тэгээд бөглөө, баримт хоёроо охин руугаа явуулаад бүртгүүлээрэй гээд бүртгүүлсэн чинь өнөөдөр ингээд азтан болоод зогсож байна.  

АЗТАН: Би гуравхан ширхэг бүтээгдэхүүн аваад сая төгрөгийн азтан болсон доо бүр огт итгээгүй шүү дээ. Охинтойгоо хамт байж байгаад баярлаад, орилоод маш их баяртай байсан. Өөрөө тараг, сүүгээ хэрэглээд дээрээс нь азтан болно гэдэг чинь маш том аз юм байна. Ийм сайхан хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа үндэсний ууган үйлдвэр Сүү ХК-ийн хамт олонд дахин дахин талархал илэрхийлье.  

Хөтөлбөрийн хугацаанд нийт зургаан удаагийн шууд тохирлыг ил тод, шударгаар Монгол Улсад цор ганц байх АНУ-ын Smartplay компанийн үйлдвэрлэсэн Megamillions лоттерейн мессэнжер бот машинаар явуулж, тохирол тус бүрээр 15 саятныг тодруулсан юм.  

Ийнхүү зуны дэлгэр цагт Монгол түмний уламжлалт цагаан идээ, тэр дундаа исэг цагаа идээ болох таргийг хэрэглэгч олон нийтэд өргөнөөр хэрэглүүлэн, сурталчилж, эрүүл мэнд, амьдралын хэм маягтаа эерэг өөрчлөлтийг авчрахад тус болохуйц 90 САЯТАН-ТАРГИЙН БАЯР хөтөлбөр амжилттай өндөрлөлөө.  

Сүү ХК нь энэ мэтчилэн хэрэглэгчид рүү чиглэсэн бодит урамшуулал, нийгмийн хариуцлагатай эрүүл амьдралын хэм маягийг дэмжсэн хөтөлбөрүүдийг тогтмол зохион байгуулж ирсэн бөгөөд цаашид ч уламжлалт цагаан идээгээр дамжуулан монгол хүн бүрийн эрүүл мэндэд хөрөнгө оруулалт хийх, залуу үеийг зөв хэрэглээнд уриалах, орчин үеийн шинэ шийдлүүдийг нэвтрүүлэх зорилго тавин ажиллаж байна. 

Сүүн соёлыг түгээгч Сүү хувьцаат компани

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-08-08 66.181.161.181

Иш чааваас ядаж зөв биччихээсэй

Avatar

Нэргүй 2025-08-08 202.9.46.170

Шал худлаа

Avatar

Нэргүй 2025-08-08 66.181.160.11

тарагны баяр гэж бичнэ бас уншина шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж