Тойм: Алдагдалтай ТӨК-ийн захирлууд өндөр цалин авдаг байж болохгүй

Тойм: Алдагдалтай ТӨК-ийн захирлууд өндөр цалин авдаг байж болохгүй

Тойм: Алдагдалтай ТӨК-ийн захирлууд өндөр цалин авдаг байж болохгүй

Энэ долоо хоногт Монгол Улсын 2026 оны улсын төсвийн төслийг олон нийтэд танилцуулж, тэдний саналыг тусгах зорилготой танхимын хэлэлцүүлэг боллоо. Төсөв, санхүүгийн ирээдүйн төлөвлөлтөд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх энэхүү хэлэлцүүлэг нь нийгмийн анхаарлын төвд байлаа. Долоо хоногийн эхэнд Засгийн газрын зарим томилгоо, Төрийн өмчит компанийн захирлуудын өндөр цалин хангамжтай холбоотой асуудал олон нийтийн шүүмжлэл дагуулсан. Түүнчлэн долоо хоногийн сүүлчээр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн болон эрчим хүчний салбартай холбоотой мэдээллүүд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн гол сэдэв болов. Харин олон улсын хүрээнд АНУ-ын Засгийн газар татварын нэмэгдэлтэй холбоотой шинэ мэдэгдэл хийж, энэ нь олон улсын эдийн засагт ямар тодорхой өөрчлөлт авчрах вэ гэдэг хүлээлт үүсгэжээ. Ийнхүү дотоод, гадаадын улс төр, эдийн засгийн олон талт үйл явдлуудаар дүүрэн энэ долоо хоногийн онцлох мэдээллүүдээс “NEWS” агентлаг тоймлон хүргэж байна.


ХЭМНЭЛТИЙН ХУУЛИЙН ХҮРЭЭНД ТӨСВИЙН ТӨСЛӨӨ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА

Хэмнэлтийн хуулийн хүрээнд төсвийн төслөө хэлэлцэж байна

Ирэх оны төсвийн төсөлд олон нийтээс санал авах танхимын хэлэлцүүлэг өнөөдөр /2025.08.04/ эхэллээ. Хэлэлцүүлэг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын салбарын хэлэлцүүлгээр үргэлжилж байна


Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Баяраа: 

-Газрын асуудал, дэд бүтцийн асуудал, барилгын материалын асуудал, боловсон хүчний асуудал гээд маш олон хүчин зүйлсээс шалтгаалж төсвийн асуудал яригдана. Өнгөрсөн жилтэй харьцуулахад орон сууцны үнэ 11 хувь өссөн, одоогоор дундаж үнэ 4.3-5 сая төгрөг байгаа. Яамны зүгээс дэд бүтэц, инженерийн барилга, байгууламжийг улсын төсвөөр байгуулж өгөх бодлого барьж байгаа. Аль болох бид нар өөрсдөө газар чөлөөлөлт хийж, дахин төлөвлөлтөд орсон газруудыг шинээр бий болгож байгаа.

Сүүлийн жилүүдэд хийж буй томоохон төсөл болох 1008 айлын орон сууцны төсөл удахгүй дуусна.  Дээрээс нь Буянт-Ухаад баригдаж байгаа барилга байна. Энэ төслүүд түрээслээд, өмчлөх байдаг юм уу, тодорхой хэмжээгээр орон сууцны зах зээлд нөлөөлөх ёстой. Яагаад гэвэл, энэ чинь орлогын хэмжээн дээр яригдаж байгаа асуудал. Энэ үүднээсээ бид нар залуус нэг, хоёр хорооллын дэд бүтцийн асуудлыг барилгын яамны төсөвт суулгаж өгсөн.

Мөн хуучин Буянт- Ухаа орчим хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүд байгаа. Төрөөс өөрөө бодлогын хэмжээнд үндсэн дэд бүтцээр хангах асуудал дээр илүү анхаарч ажиллаж байна.

Төсвийн төслийн тухайд энэ жил нэгдүгээрт Хэмнэлтийн хууль үйлчилж байна. Хоёрт, манай байгууллагын салбарын чиг үүрэгтэй холбоотойгоор цаашдын төр, хувь хэвшлийн үндсэн суурь зарчим, үндсэн үйл ажиллагаа явуулах бодлогыг бий болгох үүднээс дэд бүтэц рүү хандсан хөтөлбөрийг түлхүү хэрэгжүүлж байгаа. Энэ нь ганцхан нийслэлд биш хөдөө орон нутаг, сумуудад төрийн албан хаагчдын орон сууц, сумдын дэд бүтэц гэх зэрэг төслүүд хэрэгжээд явж байгаа. Ер нь 2028 он гэхэд сумуудын асуудал нэгдсэн байдлаар цэгцрэх төлөвтэй байна. Өнгөрсөн хугацаанд 60 гаруй сумдад дэд бүтцийн ажлууд хийгдээд явж байгаа.

Сангийн яамнаас өмнө нь хэрэгжүүлж байсан 43 төсөл арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, дуусгах чиглэл өгсөн. Харин шинээр төсөл, хөтөлбөр оруулах тал дээр дээр дурдсанчлан дэд бүтцийнхээ төслүүдийн саналаа өгчихсөн. Энэ 2026 онд 590 тэрбум төгрөгийн төсвийн төслийг мэдүүлээд явж байна. Үүнийхээ дагуу хэлэлцүүлгээ хийж байна.

VS: СЭМҮТ-ЙИН УДИРДЛАГА БУРУУТАЙ, БУРУУГҮЙ

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн СЭМҮТ-ийн удирдлагуудтай холбоотой ноцтой мэдээлэл хийж улмаар СЭМҮТ-ийн захирал Г.Анхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлж байгаа талаараа өчигдөр /2025.08.05/ мэдээлэл хийсэн. Тодруулбал, СЭМҮТ-ийн дарга нар ажилтнуудтайгаа хуйвалдан бэлнээр болон хувийн данс руугаа их хэмжээний мөнгө шилжүүлж авдаг нь тогтоогдож, одоо эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэж мэдээлэв. Тэгвэл СЭМҮТ-ийн захирал асан Г.Анхболд тус мэдээллийг үгүйсгэн, өөрийн байр суурийг илэрхийлсэн юм. Үүнтэй холбоотойгоор энэ долоо хоногийн VS буландаа Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн болон СЭМҮТ-ийн захирал асан Г.Анхболд нарын байр суурийг онцолж байна. 


Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн:

-СЭМҮТ-ийн төлбөртэй тусламж, үйлчилгээний талаар иргэнээс АТГ-т гомдол ирүүлснийг шалгуулахаар ЭМЯ-нд шилжүүлсний дагуу ЭМЯ-ны хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газраас санхүүгийн хяналт шалгалт хийсэн. Шалгалтаар гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдал тогтоогдсон тулд ЦЕГ-тай хамтарсан шалгалтыг 2025 оны хоёрдугаар сарын 25-наас гуравдугаар сарын 24-нийг хүртэл хийсэн. Хяналт шалгалтаар дараах зөрчлүүд илэрсэн. Тухайлбал,

Төлбөртэй тусламж үйлчилгээ авсан иргэнд төлбөр төлсөн баримт өгдөггүй. Үйлчлүүлэгч эрүүл мэндийн байгууллагын данснаас өөр дансанд төлбөр төлөхийг хориглосон журмыг удаа дараа зөрчсөн. 2022-2024 онд цахим бүртгэлд бүртгэгдсэн төлбөртэй тусламж үйлчилгээний орлого болох 527.8 сая төгрөгийн ор хоногийн төлбөрийг иргэдийг цагтаа ирээгүй, эмнэлэгт хэвтээгүй гэж цуцалсан.

Ийм байдлаар 478.9 сая төгрөгийг цуцлалт хийж, СЭМҮТ-ийн дарга нар ажилтнуудтайгаа хуйвалдан бэлнээр болон хувийн данс руу шилжүүлж авдаг нь тогтоогдож, одоо эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Энэ нь таваас дээш жил үргэлжилж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээний чанарт сөргөөр нөлөөлж, үнэнчээр зүтгэж буй эмч, ажилчдын сэтгэл зүрхийг мохоож, ажлын байраа орхих хэмжээнд хүргэж байна. Түүнчлэн өөр бусад хууль бус үйлдлүүд илэрсэн тул СЭМҮТ-ийн одоогийн удирдлагыг үүрэгт ажлаас нь чөлөөлнө. Мэдээллийн дэлгэрэнгүйг ЭНД дарж унших боломжтой.

СЭМҮТ-ийн захирал асан Г.Анхболд:

-Анх би ажлаа хүлээж авснаас сарын дараа буюу өнгөрсөн аравдугаар сард, СЭМҮТ-ийн хэвтэн эмчлүүлэх клиник тасгийн төлбөртэй тусламж үйлчилгээнд хяналт, шалгалт хийх удирдамжийг боловсруулсан. Тэгэхээр энэ бол миний илрүүлж гаргаж ирсэн зөрчил гэж та бүхэн ойлгож болно. Зөрчлийг ЦЕГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас мөн манай байгууллага давхар шалгалт хийгээд явж байгаа.

Намайг анх ажлаа авж байхад кассан дээр бэлэн мөнгө хураадаг процесс явагддаг байсан. Тодорхой хэмжээгээр хувийн дансанд авах зэрэг үйлдлүүд гардаг байсан байх. Уг цоорхойг би мэдсэнээр, тусламж үйлчилгээнд яаралтай хяналт шалгалт оруулъя эс бөгөөс мөнгө алдагдах эрсдэлтэй юм байна гэж үзсэн. Тийнхүү энэ үйл ажиллагааг анх эхлүүлж байсан юм. Хэн 528 сая гаруй төгрөгийг завшсан тухай мэдээлэл өгөх нь зохисгүй гэж бодож байна. Гэхдээ хууль шүүхийн байгууллага дээр шалгалтын процесс явагдаж байгаа. Энэ хэмжээний мөнгө шамшигдсан байх магадлалтай. Жишээлбэл, ганцхан жилийн тусламж үйлчилгээг хараад үзэхэд л 150 гаруй сая төгрөг дутчихсан байхад шамшигдсан байх магадлал байгаа гэж үзэж байна.

Цаг цуцлах асуудлын тухайд, ирээгүй үйлчлүүлэгчдийн цагийг нь цуцалдаг байсан. Харин намайг ажлаа авснаас хойш энэ үйл ажиллагаа ор тас зогсож байхгүй болсон. Тиймээс ч тусламж үйлчилгээний нийт орлого 30 хувиар нэмэгдсэн байдаг.

Тухайн үед, Аддиктологийн төв дээр Сэтгэц нийгмийн сэргээн засах төвийг нээсэн юм. Хүний нөөцийн хувьд, даван туулагчдыг буюу урьд нь ямарваа нэгэн мансууруулах бодис эсвэл архинд донтож байсан иргэдийг тодорхой хэмжээгээр авч ажиллуулдаг байсан. Энэ нь олон улсад ч байдаг зүйл. Бид хууль дүрмийнхээ дагуу л үргэлжлүүлээд хийгээд явсан юм. Мэдээллийн дэлгэрэнгүйг ЭНД дарж унших боломжтой.

Г.ЗАНДАНШАТАР: АЛДАГДАЛТАЙ ТӨК-ИЙН ЗАХИРЛУУД ӨНДӨР ЦАЛИН АВДАГ БАЙЖ БОЛОХГҮЙ

Засгийн газрын өнөөдрийн /2025.08.06/ хуралдаанаар 2024-2028 оны үндсэн чиглэлд төрийн болон төрийн өмчит 20 компанийг багтааж, эдгээр компаниудаас 3.74 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэх боломжтой гэж үзсэн талаар мэдээлсэн.

Түүнчлэн Төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулж, үр өгөөжийг нэмэгдүүлэх, давхардсан чиг үүргийг арилгах хүрээнд нэр бүхий 17 компанийг цөөлж, 9 компанийг татан буулгаж, нэгтгэх саналыг Засгийн газарт танилцуулсан аж. Тухайлбал, Төрийн өмчит компаниуд толгой болон охин компаниудтайгаа нийлээд нийт 109 байсныг 87 болгон цөөрүүлэх төлөвлөгөөтэй байна.

Ерөнхий сайд Г.Занданшатар “Алдагдал нь тэрбум тэрбумаар яригдаж байхад төрийн өмчит компанийн захирлууд хэдэн арван сая төгрөгийн цалинтай байж таарахгүй. Төрийн өмчит компаниудын захирлуудын цалинг бууруулна" гэжээ. Нийгмийн шүүмжлэлийг багагүй дагуулдаг Төрийн өмчит компанийн захирлуудын цалин хангамжийн асуудлаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл "Төрийн өмчит компанийн захирлуудын цалин хангамжид судалгаа хийж үзэхэд хамгийн ихдээ сард 20-30 сая төгрөгийн цалин авдаг нь тогтоогдсон. Тиймээс үндсэн цалин нь өндөр биш харин гүйцэтгэл, үр дүнгээр цалинждаг системийг нэвтрүүлнэ" гэлээ.

Тухайлбал, "Эрдэнэс Монгол" ХХК, "Эрдэнэс Тавантолгой" ХК, болон Хөдөө аж ахуйн бирж, "Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт" ХХК, "МИАТ" ТӨХК зэрэг компанийн захирлуудын цалин дунджаас харьцангуй өндөр гэнэ.

Тиймээс эдгээр цалинг түвшинд нь аваачих ажлыг хийнэ гэлээ. Харин хамгийн бага цалин авдаг Төрийн өмчит компаниудад "Монголын цахилгаан холбоо" ХК, Монгол кино нэгтгэл, "Мэдээлэл холбооны сүлжээ" ХХК, Үндэсний шигшээ багын бэлтгэл сургалтын төв зэрэг байгууллагууд багтжээ. Эдгээр байгууллагуудын цалин дунджаар 940 мянган төгрөгөөс 1.4 сая төгрөг байна.

Иймд тухайн асуудлыг үргэлжлүүлэн судалж, ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар танилцуулах аж.

"ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙДЫН БАГЦ АЖЛЫГ МИНИЙ БАГЦ ГЭЖ АНДУУРЧ ХЭЛСЭН"

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн өнөөдөр /2025.08.07/ цаг үеийн нөхцөл байдлын талаар тайлбар өглөө.


Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн:

-Би 2008 оноос хойш Увс аймгаас таван удаа сонгогдож гарч ирсний хувьд аймгийн 100 жилийг зохион байгуулах ажилд гар бие оролцсон. Мөн 2009 оноос Увс аймгийн Улаанбаатар дахь нутгийн зөвлөлийн даргын албан тушаалыг хүлээн авсан. Увс аймгаас сонгогдсон гишүүний хувьд 100 жилийн ойг тохиолдуулан нутгаа сурталчлах, дотоодын нийт бүтээгдэхүүн болон иргэдийн амьжиргаа, гадаад дотоодын аялал жуулчлал, нөлөө үзүүлэх хэмжээнд ажиллахыг зорьсон.

Увс аймгийн 100 жилийн ойг тэмдэглэхэд аймгийн иргэд, бизнес эрхлэгчид, увс аймагтай холбоотой үйл ажиллагаа явуулдаг ААН-ээс 11 тэрбум орчим төгрөгийн санхүүжилт цугларсан. Тухайн хандивын үйл ажиллагаанд 3000 гаруй хүн оролцсон байсан. Үүгээр Увс аймгийн 100 жилийн урсгал зардлыг санхүүжүүлсэн юм. Түүнчлэн ойг зохион байгуулахад ямар ч бүтээн байгуулалтын ажил өрнөдөг. Энэ хүрээнд өнгөрсөн жилүүдэд 22 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалтад зарцуулсан. Увс аймгийн 100 жилийг зохион байгуулах ажлын хүрээнд “миний төсөв” гээд буруу хэлсэн. Энэ бол Эрчим хүчний сайдын багц төсөв байсан юм.

Увс аймгийн Улаангом сумын 2, 4, 11 багийг дамнаж хэд хэдэн ажил хийгдсэн. Үүнд баруун тойргийн автозам болох хоёр км замыг 3.6 тэрбум төгрөгөөр тооцон, 2024 оны төсөвт суулгасан. Улаангом сумын цахилгааны эрчим хүчний хангамжийг сэргээх үүднээс хоёр тэрбум төгрөгийг мөн улсын төсөвт суулгаж хэрэгжүүлсэн. Үүний тендерийг худалдан авах газарт зарлаж гүйцэтгэсэн. Энэ бүгдийг миний зүгээс хийлээ гэж буруу ойлголтыг олон нийтэд өгчээ. Үүнээс гадна 100 жилийн ойг зохион байгуулах хүрээнд цахилгааны эрчим хүч нэмэгдэх учраас өвлийн цахилгааны ачааллыг тооцон зуны цагт давхар ашиглах тооцооллоор зохион байгуулсан. Тиймээс эрчим хүчний салбар үнэ нэмэгдүүлж, нэмэгдүүлсэн өртгөөрөө Увс аймгийн 100 жилийн ойд зарцуулсан гэх ойлголт, гүтгэлэг, хардлага. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж уншина уу.

ЭНЭТХЭГТ НИЙТ 50 ХУВИЙН ТАТВАР НОГДУУЛАВ

Энэтхэгт нийт 50 хувийн татвар ногдуулав

Энэтхэг улс Оросын нефтийн худалдан авсан тул  25 хувийн татвар нэмж ногдуулах зарлигт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп гарын үсэг зурлаа. Ингэснээр Энэтхэгээс АНУ-д импортлох нийт татвар 50 хувьд хүрч байна. Шинэ тариф 21 хоногийн дараа хэрэгжиж эхлэх юм. Энэтхэгийн Гадаад хэргийн яамнаас Оросоос импортлох барааны талаар байр сууриа тодорхой илэрхийлсэн бөгөөд тарифыг "шударга бус, үндэслэлгүй," гэж тодорхойлжээ. Тухайлбал “"Тиймээс бусад хэд хэдэн улс өөрсдийн үндэсний ашиг сонирхлын үүднээс авч хэрэгжүүлж буй арга хэмжээнийхээ төлөө АНУ Энэтхэгт нэмэлт татвар ногдуулахыг сонгох нь туйлын харамсалтай байна. Энэтхэг улс үндэснийхээ эрх ашгийг хамгаалахын тулд шаардлагатай бүх арга хэмжээг авах болно" гэж мэдэгдэлд дурдсан байна. АНУ-ын ерөнхийлөгч өмнө нь татвараа нэмэхээ анхааруулж, "Оросын дайны машин Украинд хичнээн хүнийг хөнөөж байгаа нь Энэтхэгт хамаагүй" гэж буруутгажээ.

Цагаан ордон Лхагва гаригт мэдэгдэл хийж, "Оросын Украин дахь үйл ажиллагаа нь АНУ-ын үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогод байнгын заналхийлэл учруулж байгаа тул үндэсний онц байдлын эсрэг илүү хүчтэй арга хэмжээ авах шаардлагатай байна" гэсэн байна. Мөн Энэтхэг Оросын нефтийн импортлох нь Украин дахь Оросын үйл ажиллагааг эсэргүүцэх АНУ-ын хүчин чармайлтыг сулруулж байна гэжээ. Газрын тос, байгалийн хий нь Оросын хамгийн том экспортын бүтээгдэхүүн бөгөөд Москвагийн хамгийн том үйлчлүүлэгчид нь Хятад, Энэтхэг, Турк юм. Трамп Энэтхэгт тавьсан татварыг зөвхөн эхлэл гэж мэдэгдээд "Та нар илүү олон, маш олон хоёрдогч хориг арга хэмжээг харах болно" гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 103.229.122.118

Монголчууд аа, АНУ-д байгаа 50000 монголыг судлаач ээ!

Avatar

Зочин 5 цагийн өмнө 103.212.163.220

ТӨК алдагдалтай ажиллаж байгаа нь захирлуудынх нь олон талт буруутай үйл ажиллагаатай, заль мэх, бузар аргуудтай холбоотой. Төрийн болон нийтийн өмч хулгайлсан хэргээр сүүлийн 30 гаруй жилд хэрэг хүлээсэн хүн бий юу. Төрийн болон нийтийн өмчийг хамгаалдаг байгууллага хүмүүс байдаг юм уу Энэ их өндөр цалин зардлыг хэн тогтоож өгсөн бэ

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 103.229.122.118

СЭМҮТ-ийн асрагчид өвчтөнүүдийг байнга зодож, өвчтөнүүдээр цэвэрлэгээ хийлгэж, гар утас барихыг хориглож, бичихийг хориглож мөн өвчтөнүүдийн эмнэлгийн хоолыг дээрэмдэн иддэг. Асрагчид нэг анхаарах гэсэн өрөөг манаж, үүд онгойлгож түгждэг л ажилтай.

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 66.181.185.11

Ха ха энэ новшнуудын согтуу гарсан аятай жүжиг тавьчих юмаа

Avatar

сонгогч 2025-08-09 202.9.46.36

Алдагдалтай ажилласан ТӨК-ийн захирлуудаар өндөр цалинг нь буцаан төлүүлж, улсыг хохиролгүй болгоё ………………….

Avatar

Өмхий лaлaрууд 2025-08-09 202.9.46.244

Үтэр түргэн сөнө,,,

Avatar

Нэргүй 2025-08-09 66.181.179.22

УИХ гишүүд өөрсдөөсөө эхэлж цалингаа бууруулах санаачлагагаргах хэрэгтэй. хэмнэлт хийх гэж байгаа бол төрийн албан хаагчид дээрээсээ доошоо хүртэл цалингаа бууруулж харин төрийн үйлчилгээний албан хаагч багш эмч сувилагч нарын цалинг нэмбэл орон тооны хомсдол арилна шүү.

Avatar

зочин 2025-08-09 66.181.191.50

АНУ, барууны том хөрөнгөтнүүд Украин дэх дайныг өдөөсөн,Эхлээд ОХУ,дараа нь оросын хүчийг ашиглаж БНХАУ-ыг сөгдүүлэх,улмаар дэлхийд ганцаар ноён суух ,хуучны колоний системийг сэргээх зорилготой, Харамсалтай нь тэдний зорилт балран унав, Оросууд эх орноо хамгаалж дайтаж байна, ОХУ-ын энэ тэмцлийг БНХАУ ,тусгаар тогтнолыг гол зүйл гэж үзэгч бусад орон дэмжиж байна, Украин сүйрч байна,Барууны хүч мөхөсдөж байна,Энэ дайнд гарч буй хүний амины эрсдэл, бүх хохиролд орос биш баруун өөрөө буруутай

Avatar

Solior 2025-08-09 202.9.46.244

юу яасан украйны дайн гээд гуцаад байгаа 6оовны гөхүүр вэ, явж амиа хорлож далд ор nuздаа минь!

Avatar

Ддд 9 цагийн өмнө 122.201.31.18

энэ дайнд барууныхан өөрсдөө буруутай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж