Дэлхийн спортын наадам эхэллээ

Дэлхийн спортын наадам эхэллээ

Дэлхийн спортын наадам эхэллээ

"Чэндү" хэмээх эртний хятад үсгээр дэлхийн 12-р наадмын нээлтийн ёслолын үеэр салют буудуулж, шөнийн тэнгэрийг гэрэлтүүлж, олон мянган жилийн соёлын өвийг орчин үеийн үзэгдэлтэй хослуулжээ. Гараар урласан хулсан лоозонгоос авахуулаад Чэнду хот биет бус соёлын баялаг өвөө ёслолын үеэр дэлгэн үзүүлж, олон улсын спортын арга хэмжээнд соёлын танилцуулгын шинэ жишиг тогтоов. Азидаа хамгийн томд тооцогдох дан модоор барьсан 430 метр өндөр “Tianfu Roof” байгууламжид болсон нээлтийн ёслолыг 10 мянга орчим хүн үзэж сонирхжээ. Энэхүү ёслолд Олон улсын дэлхийн спортын наадмын холбооны тэргүүн Хосе Перурена, Олон улсын олимпын хорооны (ОУОХ) гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ли Линвэй нар мөн оролцов.

Нээлтийн ёслолд Хятадын усан цанын тамирчин Сюй Лу, Алу Шиаобо нар тэмцээний галт бамбарыг барин усан дээгүүр гулгасан нь нээлтийн ёслолын оргил үе байлаа. Дараа нь Сюй, Алу нар нуураас урсах ус мэт хэлбэртэйгээр зохион бүтээсэн наадмын тогоог асаахад тэнгэрт олон өнгийн салют буудуулан ёслолын буудлага хийжээ. “Хил хязгааргүй спорт, тоо томшгүй гайхамшиг” уриан дор наймдугаар сарын 7-17-ны хооронд болж буй дэлхийн 12 дахь удаагийн спортын наадмыг Хятадын эх газарт анх удаа зохион байгуулж байгаагаараа онцлогтой. Чэндү хотод 2023 онд Дэлхийн оюутны спортын универсиад наадмыг амжилттай зохион байгуулсны дараа энэхүү тэмцээнийг явуулж байна. Тэмцээний түүхэнд хамгийн олон тамирчин оролцох Чэндүгийн дэлхийн спортын наадамд дэлхийн 116 улс орон, бүс нутгийн 6679 тамирчин, албаны хүн оролцож, 3942 тамирчин спортын 34 төрлийн 256 тэмцээн уралдаанд хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөнө. Хятад улс мөн тэмцээний түүхэн дэх хамгийн өргөн баг бүрэлдэхүүнээ илгээсэн бөгөөд нийт 489 гишүүний 321 нь тамирчид юм.

ЭХ СУРВАЛЖ: XINHUA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

galzyy bi chadna xynui gerlyy xaldaad bna, medseer baij taarsan medrelyydglzgr gyilagchlyylax+uurshigeen GAYBOLGOX gadnid abaxyylaad bn. 1 минутын өмнө 50.169.138.78

cyrgyyluine xashaani, telsen tyyrga ^ ; Yabyyluin tsirkeer 1-6 gadnuioz NURAAGCH iish tuishee ybax ni byryy.

– Erunxuilugchuur,

– gy

– taxinui gadni xelgyi

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 142.126.123.77

olymp yumuu yuu yum be?

Avatar

- Pezult gdxog; +bilxbz;? 5 цагийн өмнө 169.133.250.254

ocymcx

Avatar

kmryntx/ gadnixand zasaglyyljoz ? 4 цагийн өмнө 169.133.250.254

– # ;

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 202.131.245.243

Tianfu=тэмбүү

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 202.131.225.242

Манай улсаас хэдэн тамирчид оролцож байгаа талаар мэдээлэл байна уу? ямар төрлөөр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж