Фэйшн: Намар, өвөлдөө бэлдэцгээе !

Фэйшн: Намар, өвөлдөө бэлдэцгээе !

Наадмын маргаашнаас намар гэдэгчлэн Монгол оронд хэдийнэ намрын сэрүү татаж эхэллээ. Зун цагийн гоёмсог банзал, даашинзуудаа солих цаг дөхсөн байна. Тиймээс "Фэйшн" булангийнхаа энэ удаагийн дугаараар 2025 оны намар, өвлийн улиралд ямар загварын хувцаслалт тренд болох хандлагатай байгааг танилцуулъя. Дэлхийн загварын тайзнаа эсрэгцэл, тэнцвэрийг нэгэн зэрэг илэрхийлсэн өвөрмөц чиг хандлагууд давамгайлж эхэллээ. Товчхондоо хэтрүүлэл болон минималист байдлыг хослуулах талд загварын хандлага шилжиж байна. “Дулаан явбал 1000 лан” гэдэг ч заавал дулаан явахын тулд стилээ алдах хэрэггүй юм шүү.


  1. Хэт сул том хувцас /Oversized/ба олон давхар хувцас/Layering/ -ны тренд:

Том хэмжээтэй пальто, хүрэмнүүд болон хөвсгөр нэхмэл цамц, олон давхарласан хувцаслалтаар намар, өвлийн хүйтнийг дулаахан бөгөөд чөлөөтэй давахыг дэлхий дахинаа эрмэлзэж байна. “Balenciaga”, “Loewe” зэрэг брэндүүд эдгээрийг өнгөлөг аксессуартай хослуулсан нь онцлог. Энэ стиль нь Монгол шиг хүйтэн цаг агаарын нөхцөлтэй оронд өөрийн загварлаг байдлаа алдахгүйгээр дулаахан явах боломж юм.

  1. “Pantone Color Palette” дахь завсрын өнгөнүүд:

“Pantone palette”-д лимоны ногоон “Lemongrass”, завсрын улбар шар “Brandied Melon”, гүн “Teal” болон “Primrose Pink” гэх зэрэг өнгө багтсан бөгөөд завсрын өнгийг ашиглан улирлын эмоцийг илэрхийлэх аж.

Силмоне Риззо, Лорис Мессина нар "Vogue" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Энэ улиралд ид шидийн гэхээс илүү энгийн, ойлгомжтой бодит загварт илүү анхаарал хандуулна” хэмээжээ. Үүнээс үзэхэд, энэ намар өвлийн улиралд хэт хэтрүүлэгтэй загвараас илүүтэй энгийн мөртлөө амьтай загварууд трэнд болох нь.

 3.  "Quiet Luxury" минимализм

“Gucci”, “The Row” зэрэг брэндүүд энгийн эсгүүр, даруухан өнгө, өндөр чанартай материалаар загварыг илэрхийлж байна. Ноолуур, сайн чанарын арьс гэх мэт материалыг ашиглан, харагдах үзэмжээс илүү чанарт анхаарчээ. Саарал, цайвар бор, шаргал зэрэг өнгө давамгайлах ба “цаанаа л нэг үнэ цэнтэй” харагдах минималист хэв маяг үргэлжлэх төлөвтэй байна.

  1. Хар савхи ба мото хэв маяг:

Хар савхин хүрэм, мото стилийн өмд, жинсэн хувцаснууд 2025 оны намар загварын тайзнаас буухгүй. Эмэгтэйлэг детальтай савхи, бэхэлгээ, метал товчнууд хүчтэй трэнд болж байна.

  1. “Pillbox” малгай

1960-аад оны трэнд эргэн иржээ. Жаклин Кеннеди, Одри Хепберн зэрэг алдартнуудын өмсдөг байсан пиллбокс малгай нь дахин загварын ертөнцөд эргэн ирж, орчин үеийн материалуудтай хослуулан шинэчлэгдэж байна.

  1. Хичээгээгүй мэт харагдах хэр нь ихэмсэг/Undone Elegance/:

Эмх цэгцгүй, хичээгээгүй юм шиг харагдавч цаанаа л нэг үнэтэй харагдах загварууд мөн энэ намар, өвлийн чиг хандлагыг тодорхойлно. Уг look-д эмх замбараагүй байдал нь чухал элемент. Энэ нь гоёмсог ба замбараагүй байдлын хоорондох эмзэг тэнцвэрийг илэрхийлэх аж.

Та бүхэн эдгээр хувцаслалтуудаас санаа авч өөрийгөө сэрүүний улиралд ч гоёмсог хэвээр нь байлгаарай.

М.НАМУУН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

- xynui yumuig baliar bolgox zopilgotoi + gyilagchni yadyy xyy BOOVOOR UBCHIN SHAXDAG AIMSHIGTAI, + bainguin XULGAICH taarsan taar; 1 минутын өмнө 50.169.138.78

Opos, xar, americ

idtwr + xoluin galzyytai XOLBON

at y; xonitoi shaalzdag tagtaa barilt
– #\
– yyrgalj

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж