Ирэх даваа гаригт тэмдэглэх Наурызын баярыг тохиолдуулан Ерөнхий сайд С.Батболд Баян-Өлгий аймгийн Засаг дарга С.Хавал тэргүүтэй казах түмний төлөөллийг Төрийн ордонд хүлээн авлаа. Зочид цагаасаа хоцорч Ерөнхий сайдыг ялимгүй хүлээлгэв. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд Ч.Хүрэлбаатар, Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд Ж.Сауле нар тэднийг хайж нэлээд сандрангуй явцгааж байсан юм.
Ерөнхий сайд С.Батболд сүүлийн 10-аад жил Наурызын баярыг тохиолдуулан казахын ард түмний төлөөллийг төр, засгийн тэргүүнүүд Төрийн ордонд хүндэтгэн хүлээн авдаг болсныг тэмдэглэж байв. Энэ оноос эхлэн уг баярыг олон улсын баяр болгон тэмдэглэхээр НҮБ-аас зарласан байна. “Гуравдугаар сарын 22 бол өдөр шөнө тэнцдэг сайхан цаг. Сайхан цаг ирсэн, амьтад ичээнээсээ гарч шинэ өдрийг угтсан өдөр юм” гэж байв. УИХ-ын гишүүн, нутгийн зөвлөлийн дарга Х.Жекей 160 мянган казах иргэнийхээ өмнөөс мэндчилгээ дэвшүүллээ. Баярын өдрөөр бөх барилдаж, Казахстанаас нэртэй хамтлаг ирж тоглох ажээ. Мөн Ерөнхий сайд С.Батболдыг энэ жил тэмдэглэх аймаг байгуулагдсаны 70 жилийн ойгоор Баян-Өлгийд айлчлахыг урилаа.
Д.ОЮУН