Францын өмнөд нутагт гарсан асар том ойн түймэр Парисаас том хэмжээний талбайг шатааж, одоо хяналтад орсон ч ойрын хэдэн өдөр үргэлжлэх төлөвтэй байна. Тус түймэр Мягмар гаригт (2025.08.05) Рибоут тосгоны ойролцоо анх асаж эхэлжээ. Одоогоор нэг эмэгтэй нас барж, 13 хүн ,тэдний дотор 11 гал сөнөөгч гэмтсэн бөгөөд хоёр хүний биеийн байдал хүнд байна. Гал унтраах ажиллагаанд 2,000 гаруй гал сөнөөгч, 500 тээврийн хэрэгсэл ажиллаж байна. Нэг өдөрт нисдэг тэрэг болон онгоцоор 130 удаагийн усан цохилт хийжээ. Мөн 17 мянган га талбай шатсан байна. Гал унтраах албаныхны мэдэгдсэнээр одоо гарч буй ойн хээрийн түймэр бол 1949 оноос хойш Францад гарсан хамгийн том түймэр юм. Ерөнхий сайд Франсуа Байру үүнийг урьд өмнө байгаагүй гамшиг гэж нэрлэж, уур амьсгалын өөрчлөлт, ган гачиг, дэлхийн дулааралтай холбон тайлбарлажээ. Салхи, хуурай ургамал, халуун цаг агаар түймэр хурдан тархах шалтгаан болсон байна.
Ерөнхийлөгч Эммануэль Макрон улсын бүх нөөцийг дайчилж байгааг мэдэгдэж, иргэдийг маш болгоомжтой байхыг уриалжээ.
Нэргүй 2025-08-08 192.82.65.88
Олон улсуудыг колончилж, газар нутгийг нь сүйтгэж, сорж мөлжиж тэрнийгээ хөгжил гэж андуурсан ардчилсан улс нэртэй, оюун санааны хувьд ялзралд орсон, ижил хүйстэн хамгийн гаж зүйлсийг хөхүүлэн дэмждэг хүн төрөлхтнийг хамгийн бусармаг зүйлд уриалдаг улс. Үйлийн үр, гэсгээл цээрлэл гэж байдаг л бол… Манайх сайн дураараа далд колончлолд орж уранаа ухуулах гээд сүжрээд гүйх шаардлагагүй.
Уран 12 цагийн өмнө 202.9.46.244
Манайх оросын колони байхдаа мардайн уранаа ухуулаад дуусаа биз дээ, бас зүүнбаянгийн нефтээ дуусгуулсан даг