Кореан Эйр компани анх удаа ‘Premium Class’ суудлын ангиллаа танилцууллаа

Кореан Эйр компани анх удаа ‘Premium Class’ суудлын ангиллаа танилцууллаа

Кореан Эйр компани анх удаа ‘Premium Class’ суудлын ангиллаа танилцууллаа

Кореан Эйр компани наймдугаар сарын 5-ны өдөр ‘Premium Class’ гэх суудлын шинэ ангилал нэвтрүүлж, есдүгээр сарын дунд үеэс эхлэн ойрын болон дунд зайны чиглэлүүддээ үйлчилнэ гэдгээ мэдэгдлээ. 

 ‘Premium Class’ шинэ суудлын ангиллаар тоноглогдсон Boeing777-900ER онгоцны дотоод засал нь хамгийн сүүлийн үеийнхээр бүрэн шинэчлэгджээ. 

Кореан Эйр компани орчин үеийн үйлчилгээгээ сайжруулахад чиглэсэн дунд болон урт хугацааны хөрөнгө оруулалтын нэгээхэн хэсэг болгон тус төслийг хэрэгжүүлжээ.  

 Boeing777-900ER онгоцыг шинэчлэхэд ойролцоогоор 300 тэрбум воны хөрөнгө оруулалт хийж байна.  

Дотоодын томоохон агаарын тээврийн компаниудаас анх удаа өргөн зайтай суудлын зэрэглэл, дээд зэргийн үйлчилгээ бүхий ‘Premium Class’ -ыг танилцуулж байна.  

‘Premium Class’ нь Кореан Эйрийн ‘Prestige class’ болон ‘Economy class’ -ын дунд дахь зэрэглэл гэж ойлгоход болно. Аяллын чиглэл болон цаг хугацаанаас хамааран ялгаатай байх боловч ‘Economy class’ ангиллын тарифтай харьцуулахад ойролцоогоор 110 хувийн үнээр тав тухтай өргөн суудал, дээд зэрэглэлийн үйлчилгээг авах боломжтой.  

Кореан Эйрийн ‘Premium Class’ -ын суудал нь нийт 40 суудлыг 2-4-2 гэсэн хуваарилалттайгаар суурилуулагдсан. Кореан Эйрийн хамгийн сүүлийн үеийн интерьертэй, зорчигчийн тав тухыг хангасан байхаар хийгдсэн учир илүү сэтгэл ханамжтай аялах боломжийг бүрдүүлж байгаа юм.

‘Premium Class’ -ын суудал нь энгийн ангиллын суудлаас 1.5 дахин их зайтай.

Суудал хоорондын зай нь 39-41 инч(ойролцоогоор 1метр) бусад авиа компаниудын ‘Premium economy’ суудлыг бодвол хоорондын зай илүү чөлөөтэй. Суудлын өргөн нь 19.5 инч (ойролцоогоор 50см), бүх суудал нь хөл өргөгч, хөлийн түшлэгтэй. Суудлын түшлэг нь жижиг онгоцны Престиж ангиллын суудалтай төстэй буюу 130 градус хүртэл налах боломжтой. 

 ‘Premium Class’ суудал нь зорчигчдыг холын аялалд тухтай байлгахын тулд янз бүрийн функцээр тоноглогдсон. Суудлын толгойн түшлэг нь эргономик загвартай бөгөөд толгойг зөөлөн түших далавч хэлбэртэй ‘Privacy Wing’-ийг түшлэгийн хоёр талд суурилуулсан нь хажуугийн суудалд суух зорчигчоос тусгаарлах давуу талтай. 

Зорчигчид илүү таатай цагийг өнгөрөөх боломжоор хангахын тулд энтэртайнмент системийг илүү сайжруулсан. ‘Premium Class’-ийн суудлын урд дэлгэцийн хэмжээ нь 15.6инч буюу өмнөх 777-300ER Prestige Class суудлын дэлгэцнээс том.  4К өндөр нарийвчлалтай дэлгэцээр илүү нягтаршил сайтайгаар хүссэн контентоо үзэх боломжтой.  

Нислэгийн хамгийн чухал хэсэг болох хоолыг Премиум зэрэглэлээр авах боломжтой.

Хоолны цэсэнд үндсэн хоол, зууш, дессерт бүгд багтах Prestige class бөгөөд ширээний хэрэгсэл, хутганы хэрэгсэл болон онгоцонд хэрэглэх бусад эд зүйлс нь Armani/Casa бүтээгдэхүүн юм. Согтууруулах ундаа, цай, кофе нь престиж ангилалтай адилхан байна.  

 ‘Premium Class’ суудлын зорчигчдын бүртгэл, ачаа тээш өгөх явц энгийн ангиллын зорчигчдоос ч ялгаатай, илүү хялбар, шуурхай. Нисэх буудлын зорчигч бүртгэлийн Morning Calm бүртгэлийн цонхон дээр бүртгүүлэх боломжтой бөгөөд ачаа тээш нь Prestige class-ийн зорчигчтой адилхан түрүүлж бүртгүүлэх болно. Онгоцонд суух дарааллын хувьд(Sky Priority) ч мөн түрүүлж суух боломжтой болох юм.   

Кореан Эйрийн холбогдох хүний хэлснээр хэлснээр “Бид олон үйлчлүүлэгчиддээ Кореан Эйрийн бүрэн шинэчлэгдсэн Boeing777-900ER онгоцны шинээр нэвтрүүлсэн ‘Premium Class’ үйлчилгээг мэдрэх боломжийг хангахын тулд чадах бүхнээ хийх болно. Бид зорчигчдынхоо олон төрлийн хэрэгцээнд нийцүүлэн олон төрлийн үйлчилгээг нэвтрүүлсээр байх болно.”     

Кореан Эйр ‘Premium Class’ суудлыг үйлчилгээнд нэвтрүүлэхийн зэрэгцээ онгоцоо иж бүрэн шинэчилж, шинэ төрлийн онгоц мэт цэлгэр, тухтай болгожээ.

Кореан Эйр компани ‘Premium Class’ суудлыг Boeing 777-300ER онгоцонд нэвтрүүлсэнтэй холбогдуулан онгоцны бүхээгийг тэр чигт нь бүрэн шинэчилсэн. Хамгийн сүүлийн үеийн бүхээгийн дотоод засал чимэглэлийг суурилуулснаар зорчигчид шинэ онгоцонд сууж буйтай адил тав тухыг мэдрэх болно. 

‘Prestige class’ суудлуудыг Кореан Эйрийн хамгийн сүүлийн үеийн дээд зэрэглэлийн "Prestige Suite 2.0" суудлыг 1-2-1 хуваарилалттайгаар суурилуулж, Economy class суудлыг "New Economy"  буюу 3-4-3 хуваарилалттайгаар суурилуулж байна. Нислэгийн туршид бүх ангиллын суудал Wi-Fi-тай байх юм.  

Кореан Эйрийн албаны хүний хэлснээр "Энэ удаагийн Boeing 777-300ER онгоцыг шинэчлэн өөрчилж байгаа нь 2018 оноос хойш компанийн зүгээс хэрэгжүүлж байгаа томоохон төсөл юм. Энэ төсөл нь COVID-19 тахлын улмаас үйл явц нь хойшилсон боловч, эцэст нь дуусч байгаа тул бид хамгийн сайн үйлчилгээг үзүүлэхийн тулд бүрэн зорьж ажиллах болно" гэж мэдэгдэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Niseh durtai hun 9 цагийн өмнө 128.77.93.68

Yamar goyo yum bee. Shine Premium class-aar ni nisej uzeh yumsan.

Avatar

Нэргүй 2025-08-08 66.181.188.177

үхэхдээ хүрвэл бүгд л нэг дор чад хийхээс хойш нэг онгоцонд ингэж илүү мөнгө хийх хэрэг юу бна даа,хамгийн гол нь нисэхийн аюулгүй байдал л шүү дээ???

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 45.117.35.12

tegeed uhehdee tav tuhtai uhej boldgumu? mongotei hunii umnuus mungiig n yaj urehiig zaah ymr shaardlaga bna hahaha

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 66.181.161.161

Kkk goyo hellee yag

Avatar

asd 2025-08-08 180.149.80.134

Poor гэдэг ангилал гаргахгүй юм байхдаа. Суудалгүй, автобус шиг зогсдог, хоол унд байхгүй, тв байхгүй, спийкрээр зохиолын дуун хангинуулсан..

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 59.153.115.139

mongluud bugdeeree terend ni suuh biz

Avatar

Ул ангилал 8 цагийн өмнө 202.9.46.19

Ту154 аваад ул класс байгуул. Мөн ч сайхан сэтгэлд хоногштол үхнэ дээ.

Avatar

Нэргүй 2025-08-08 103.212.118.111

110% гэдэг нь 10 %-иар үнэтэй гэсн гү үү, 2.1 дахин үнэтэй гэсэн үгүү

Avatar

777 2025-08-08 202.9.46.19

777-200 онгоцоор хонг-конг нисч байлаа. бас л том бүдүүн булиа эд байдаг шүү.

Avatar

Нэргүй 2025-08-08 202.126.88.129

дөрвөдүүдийн нутаглдаг нутагруу х***а манжууд нэрээ шилжүүлж нутаг дээрээс х***а манжууд нэрээ гаргуулж шилжүүлж гаргуулж бн х***а манжууд аймар муу бузар муу санаатай х***а манжууд тэрийгээ мэдэлгүы яаахав. ингэн гэж мэдээд байсиймаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж