Цахим спортын тэмцээн зохион байгуулагч "YaLLa Esports"-ийн зүгээс өнгөрсөн Лхагва гаригт "Х"-ээр дамжуулан үйл ажиллагаагаа зогсоож буйгаа зарлав. Тус байгууллагын мэдэгдэлд "Хүндэт ‘CS’-ийн хамт олон минь, ‘YaLLa Compass’-ийн аялал энд хүрээд өндөрлөж байна. Биднийг дэмжсэн та бүхэндээ баярлалаа" гэжээ.
Эх сурвалжуудын мэдээлснээр тэд дампуурлаа зарлаж, баг тамирчдад өгөх ёстой шагналын мөнгийг нь өгч чадаагүй аж. Нэгэн тоглогчийн хэлснээр төлөх ёстой өрөө төлөөд дампуурлаа зарлах хэрэгтэй гэсэн аж.
"YaLLa Esports"-ийнхон баг тамирчдад нийт нэг сая ам.долларын өртэй гэх.
"YaLLa Esports" өмнө нь 2024 онд Абу Дабид ганцхан удаа "LAN" тэмцээн зохион байгуулж байсан бөгөөд тус тэмцээнд "The MongolZ" баг түрүүлж байсан билээ. Гэвч одоог хүртэл тэдний шагналын мөнгө болох 200 мянган ам.долларыг өгөөгүй байжээ.
"The MongolZ" гранд финалд "NIP" багийг 2-1 гэсэн харьцаатай хожиж, хамгийн анхны S зэрэглэлийн тэмцээний түрүүгээ хүртэж байв. Харин "910" анхны "HLTV"-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор шалгарч байсан түүхтэй.
2025 оны дөрөвдүгээр сард "YaLLa Compass" Катарт тэмцээнээ онлайнаар зохион байгуулж, шагналын сангаа 600 мянган ам.доллараас 300 мянган ам.доллар хүртэл бууруулсан билээ. Тухайн үед Остин Мэйжорын эрх олгох тэмцээн давхцсан учир "YaLLa Compass" тэмцээнээ онлайнаар зохион байгуулахаас өөр аргагүй болсон юм. Тус тэмцээнд том багууд төдийлөн оролцоогүй. Улмаар Украины "NaVi" багийн академи болох "NaVi Junior" түрүүлж байлаа.
"The MongolZ" баг өнөөдөр 17:00 цагаас "BLAST Bounty 2025" тэмцээнээ эхлүүлнэ. Тэдний эхний өрсөлдөгч нь "ENCE" баг.
Т1 2 цагийн өмнө 202.9.46.244
аварга тамирчид болчлоо гээд л Artger видеогоор орж бүтэн жигнэсэн үхрийн өвчүү идээд л байсан, одоо тэгээд цахим залилангийн хохирогч болжээ. хэдий хэр бооцоо тавьж тоглож алдав?
Нэргүй 8 цагийн өмнө 103.168.34.43
Elegiin um boljee l** 910 m*** gaigui baigaa hahah za yahve manai hed naad 200 k chin neeh dutahgui burzgar baigaa
Иргэн 9 цагийн өмнө 82.144.201.2
шүүхдэж болдоггүймуу???!!!
Нэргүй 10 цагийн өмнө 66.181.185.222
хүүхдүүдэд нь гавьяат өгөх үү дээ. Нэгэнт мөнгө байхгүй болсон хойно
Нэргүй 11 цагийн өмнө 59.153.113.125
муусайн лалууд
зз 12 цагийн өмнө 202.126.93.115
Цахим мөнгө, цахим тоглоом ХАРИУЦАХ ЭЗЭН НЬ НУУЦ ХЭН Ч БИШ ҮҮ…АМАР ОЛЗ ДОЛООЖ АМЖААГҮЙ БАЙХАД зайлаад зугатаасан
з 2025-08-08 202.9.47.76
угаасаа хулхи гаруудаас юу горьдоно вэ