“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 онд 4.3 их наяд, 2023 онд 3.2 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласнаар хувьцаа эзэмшигч иргэн бүрт ногдол ашиг тараасан. Харин энэ жил нүүрсний үнийн уналтаас шалтгаалж, хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хүртээхгүй болж мэдэх нь.
Учир нь тус компани 2023 оны дөрөвдүгээр сард сайн чанарын коксжсон нүүрсийг нэг тонныг нь 180 ам.доллараар, эрчим хүчний нүүрсийг нэг тонныг нь 70 гаруй ам.доллараар өмнөд хөршид борлуулдаг байсан бол энэ үнэ ханш эдүгээ 50 орчим хувиар унаад буй.
Тодруулбал, Монголын хөрөнгийн биржээр дамжуулан өчигдөр /2025.08.07/ 10 багц буюу 64 мянган тонн эрчим хүчний нүүрсийг 35.70 ам. доллараар борлуулах хэлцэл хийж, БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр арилжааллаа. Хэдийгээр 33.9 ам.доллараар борлуулж байсан үнэтэй харьцуулахад өссөн үзүүлэлт боловч яаж ч чардайгаад 2023, 2024 оны үнэ рүү ойрын хугацаанд очих төлөвгүй байгаа юм. Коксжих нүүрсний тухайд ч адилхан, дээд тал нь 72.2 ам.доллараар хэлцэл хийж ирсэн. Ийм байдлаар нүүрсний үнэ сэргэхгүй энэ оныг дуусгавал 1072 хувьцаанаас ногдол ашиг хүртэнэ гэж саналтгүй болж буй юм. Харин ч олборлосон өртгөөсөө буурсан дүнгээр борлуулалт хийчихэлгүй шинэ онтой золговол их юм болж мэдэхээр байна.
Учир нь, экспортолж буй нүүрс нэг тонн нь 60 ам.доллараас буувал эдийн засгийн хямрал нүүрлэх эрсдэлтэй гэдэг анхааруулгыг эдийн засагчид өгч ирсэн. Хэдийгээр одоогоор эдийн засагт “шок” үүсээгүй ч шинэ Засгийн газрын хувьд валютын нөөцөө бууруулахгүйн тулд нүүрсний экспортыг нэмэгдүүлэх, худалдан борлуулалтыг эрчимжүүлэх арга хэмжээ авахыг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлага болон Засгийн газраас томилсон БЭТ-д үүрэг болгосон юм. Гэвч эдийн засагчдын зүгээс нүүрсний экспортын биет хэмжээг нэмэгдүүлэхээс илүүтэй үнэд хүргэх нь чухал болохыг анхааруулж ирсэн. Үнэ өсөж байж, Монголын талын хүртэх өгөөж бий болно. Харин үнэ унасан үед экспортын биет хэмжээг өсгөөд ч үр дүн бага тусна.
Нөгөө талдаа тээвэр логистик хөгжөөгүй байгаа үед биет хэмжээг нэг жилд 83 сая тонноос давуулах боломжгүйг уул уурхайн салбарынхан учирлаж ирсэн. Иймээс төр зөвхөн татварын орлогынхоо тал хувийг ч болов нүүрсний экспортоос олохоор эрмэлзэж байна гэж хэлж болно.
Өнгөрсөн жил тус компани 30.4 сая тонн нүүрс экспортод гаргаж байсан бол энэ оны долдугаар сарын байдлаар 14 сая тонн нүүрс экспортолжээ. Үүнээс 2.6 сая тонн нүүрсийг биржээр, үлдсэнийг урт хугацаат гэрээгээр борлуулжээ. Гэвч нүүрсний үнэ шалдаа буусан нь асуудал дагуулж буй юм.
Иймээс ногдол ашиг хүртэж ирсэн хувьцаа эзэмшигчдийн хувьд ирэх жилийн цагаан сараас өмнө хувь хишиг ирнэ гэж найдахад бэрх болж буй. Түүний дараа жил ч мөн найдвар бага. Монголбанкнаас гаргасан урьдчилсан прогнозоор нүүрсний үнийн уналт 2025 оноор зогсохгүй 2026 онд ч үргэлжлэх төлөв бий.
Уг нь дэлхийн зах зээлд нүүрсний үнэ сэргэвэл Монгол Улс коксжих нүүрсээ нэг тонныг нь 240 ам.долларт хүргэж худалдан борлуулж байсан үе бий. Тодруулбал, 2022 онд нүүрс дээрх үнэд хүрч байлаа. Гэвч экспортод гаргаж байгаа нүүрсний үнийн худалдаа ил тод биш байснаас цавчаа хулгай нүүрлэснээр хувьцаа эзэмшигчид ногдол ашиг хүртэж чадаагүй.
Нүүрсний хулгайгаар 44 их наядыг алдсан гэдэг тооцооллыг одоогийн Шадар сайд Т.Доржханд өгч байсан ч Ардын намын удирдлагууд энэхүү мөнгөн дүнг няцааж ирсэн.
Нүүрсний хулгайг зогсоох зорилгоор биржээр бүтээгдэхүүнээ худалдан борлуулдаг болсон ч ханшийн уналт ногдол ашгийг ховх сороод байна.
Сануулахад, “Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 онд 4.3 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласнаар 1072 хувьцаа эзэмшиж байгаа иргэнд 337.7 мянган төгрөгийн ногдол ашиг олгосон юм. Инфляцийг хөөрөгдөхгүй байх зорилгоор гурав хуваан дансанд нь шилжүүлсэн билээ. Ногдол ашгийг Монгол Улсын 3.5 сая иргэнд олгосон юм.
Г.ХОРОЛ
Нэргүй 6 цагийн өмнө 103.57.92.161
логистик хөгжөөгүй байгаа нь нүүрсний экспортод нөлөөлж байна гэж тойруулж ярихыноронд төмөр замаа тавьж чадаагүй гээд үнэнийг бичээч
Нэргүй 6 цагийн өмнө 202.126.88.203
Зундаа нуурсний унэ унаж намартаа оволдоо нэмэгддэг улиралын чанартай бутээгдэхуун харин коксждог нуурс харьцангуй гайгуй байдаг боловч нуурсний унэтэйгээ уялдаатай байдаг удахгуй нуурсний унэ осож эхлэнэ харин тэнгэрт тултла осохгуй нь мэдээж
Обш 9 цагийн өмнө 122.201.31.158
Гадаадаас авдаг элдэв дэмий бараа, ланд 300-аас дээш үнэтэй машин, гадаад архи пивоны татварыг нэм л дээ. Дэлгүүрээр орноо дотоодын хийж болох бүтээгдэхүүний оронд гадны бараа
зочин 7 цагийн өмнө 66.181.191.50
Барууны тавиул ,АН ,түүний уяаны нохойнууд, хоёр хөршөө үзэн ядаж хараад зүхэж,дайсагнаад байвал нүүрсний байтугай экспорт импорт бүрэн зогсож, валют олох боломж орлого хаагдаж,монголчууд шороо үмхэхэд ойртож, Азербайджаныг хар, Баруунд илт урваж,орост дайсагнан хариугаа хатуу хүртэж байна, Бүх гүйлгээ зогсож хил бараг хаагдаж оросын зах зээлээс түрэгдэж эхлэв,Украиныг дэмжиж тэжээж,бүр сум хэрэгсэл нийлүүлж,мөн баруунтай нефт нийлүүлэх нууц гэрээ байгуулж байж оросын дургүйг хүргэсэн бололтой,
Нэргүй 9 цагийн өмнө 66.181.186.161
ашиг муутай уурхайнуудыг хаа.
зочин 7 цагийн өмнө 66.181.191.50
Баруунд урвасан ардчилагч гэх энэ бүлэг хулгайчуудыг дэмжээд байвал монголчууд хол явахгүй, Олон улсын байдал маш хурцдаж байна, Бараг хүйтэн дайны төвшинд хүлээ, Орос хятад болон бусад нилээд орон баруунаас харилцаагаа,ялангуяа худалдааны харилцааг бараг таслалаа, Баруунтай харилцаа тогтоох нь үхэл гэдгийг ойлгож байх шиг байна,Баруун хэзээ ч эрх тэгш түншлэлийн харилцаа тогтоож байгаагүй, Байх ч үгүй, Зөвхөн тулган шаардалт, бусдыг сүйрүүлэх,гартаа базах колонио болгох бодлоготой,
Нэргүй 10 цагийн өмнө 202.21.109.30
шороо ухаж зарахаас өөр ид шидгүй
Туяа 10 цагийн өмнө 202.55.188.38
х****л ИДСЭН ТОНУУЛЧ ОЛИГАРХИ ОДЖАРГАЛ ХУЛГАЙЧ НОВШООС УХАА-ХУДАГ УУРХАЙН НОГДОЛ АШИГАА АВЬЯ 😡😡😡😡
Нэргүй 10 цагийн өмнө 103.57.94.100
Хятадаас 100% хамааралтай ! тэгээд мэдэхгүй байж өндөр үнээр төсөвлөдөг, үнэ унахаар миний буруу биш гээд гүрийчихнэ … ийм байдлаар олон жил явлаа … хэний арх ашгийг хамгаалагч нар энэ төрийн толгойд байнаа?!?!?!?!
Divident 11 цагийн өмнө 202.9.46.19
Ногдол ашиг тарааж байна гээд хүн бүрт дусаалга дусаагаад байдаг чинь Данхын, цааүилбал намын сонгуулийн шоу байсан юмаа.
Монголыг хорлосон 2025-08-08 103.212.163.237
Тавантолгой Гашуун сухайтын төмөр зам ашиглалтад орох боломжийг 11 жил гацаасан Х.Баттулгаас хариуцлага тооцохгүй л байна
зочин 2025-08-08 66.181.191.157
Анх Хятад руу нүүрс зөөж эхэлж байхдаа сайн чанарын коксчсон нүүрсийг 20-30 доларлоор зараад ашигтай ажиллаж байсан .ИЛ ШАХУУ БАЙГАА НҮҮРСИЙГ ХИЛ РҮҮ МАШИНААР ЗӨӨГӨӨД ЗАРАХАД ТИЙМ ИХ ЗАРДАЛ ГАРАХ УУ..
Нэргүй 2025-08-08 124.158.107.120
2012 оны сонгуулиар тэтгэвэрийнхэн, ХБИ -д 1072 хувьцаагаа засагт өгч 1 сая төгрөг авсан. Одоо энэ 1072 -ыгоо буцааж өгөх хэрэгтэй. Хөгшчүүлийн ихэнхи нь үхээд дууссан биз. Энэ бол Төр засгийн залилан байсан шүү, 1072 -оо буцааж авьяа.
Хаянхярваа 6 цагийн өмнө 202.9.46.19
Дарханы МАНын хулгайч Хаянхярваагаасаа ав!
з 2025-08-08 202.9.47.76
хулгайгаа багасгавал ашиг өснө
Нэргүй 2025-08-08 124.158.104.166
Нүүрс 30 жил борлуулах гэрээ хийсэн нь буруу байна.
Нэргүй 2025-08-08 66.181.191.24
Эргүү хүүрнүүд тэр ногдол ашгийг нь аль хэдийн идээд баачихсан. Тэрний оронд нүүрс угаах үйлдвэр, цахилгаан станц, төмөр зам барьсан бол өдийд хэд дахин илүү ногдол ашиг авахгүй юу.