Дулааны цахилгаан станц III (ДЦС-III) нь Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан, цахилгааны чухал эх үүсвэрийн нэг бөгөөд 1968 онд ашиглалтад орсон. Одоогийн байдлаар 198 МВт цахилгаан, 592 Гкал/цаг дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай. Үндсэн түлш нь Багануурын хүрэн нүүрс бөгөөд үйлдвэрлэсэн цахилгаанаа төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд, дулааныг нийслэлийн баруун болон төвийн хэсгийн хэрэглэгчдэд нийлүүлдэг. Станцын дотор нүүрс дамжуулах туузан зам, уурын зуух, турбин-генератор, хяналтын самбар зэрэг олон хэсэг тасралтгүй ажиллаж, өвлийн хүйтэнд ч хотын гэрэл, дулааныг тогтвортой тэтгэж байна. ДЦС-III бол хотын “үл харагдах зүрх” бөгөөд түүний тасралтгүй ажиллагаа нийслэлчүүдийн амьдралын хэвийн байдлыг хангадаг. Энэхүү фото сурвалжлагаар Улаанбаатар хотын дулаан, цахилгааны гол эх үүсвэрийн нэг ДЦС-III-ын үйл ажиллагааг дүрслэв. Тус станцад өнгөрсөн зургадугаар сард томоохон осол болж, сэргээн засварлах ажил эхэлсэн ч мөн энэ сарын эхээр дахин осол гарсан юм. Ослын шалтгааныг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, тус станцыг сэргээн босгохтой холбоотойгоор Засгийн газраас томилогдсон Бүрэн эрхт төлөөлөгч Н.Тавинбэх нар тоног төхөөрөмж хуучирсантай холбон тайлбарлаж байгаа юм. Нийт тоног төхөөрөмжийнх нь 70 хувь ашиглалтын шаардлага хангахгүй болсон гэж мэдэгдсэн юм.


















































Зочин 5 цагийн өмнө 103.229.121.252
ДЦС-3-ыг ашиглах хугацаандаа тухай тухайн үед нь зохих шаардлагатай шинэчлэлийг хэсэгчлэн хийгээд явсан бол одоо бүгд хуучирлаа гээд сууж байхгүй байсан даа. ТЭХЯ "ны үе үеийн удирдлага яагаад ийм зүйлийг орхигдуулсан юм бол гэхээс … Цаашдаа л зохих албан тушаалтанууд үүнд анхаарах ёстой доо.
Нэргүй 5 цагийн өмнө 66.181.161.141
Жирийн хүмүүс сайн мэдэхгүй ч яах аргагүй хотын зүрх шүү. Зогсвол хот тэр чигээрээ зогсоно. Гол нь бүх дулааны шугам явж байгаа ХУД БГД СХД нам
Т1 6 цагийн өмнө 202.9.46.244
Дор дор нь засвар сэлбэг хийлгэх шаардлагаа гаргаад он оны төсөвт нь суулгуулаад явж байхгүй бүх төхөөрөмж нь нэгэн зэрэг хоногийн тоо нь дуусаж байна даа
Zochin 10 цагийн өмнө 202.9.46.8
Bvgdeeree xaranxyi baiya
з 10 цагийн өмнө 59.153.113.99
Эрдэнэбүрэнгийн УЦС-г гацаах гэж Хятадын ЭСЯ-д захиа бичиж байсан сумын засаг дарга ЭХЯ-д том дарга болоод сйадтайгаа хуйвалдан гадны мөнгө идэх хорлон сүйтгэх ажиллагааны үр дүн байж мэднэ шүү
Нэргүй 10 цагийн өмнө 202.131.225.197
Гэрлээ тохируулаад тод зураг авахгүй, сенсаци хөөсөн байна. Мэдээний сайт болохоос урлагийн сайт биш шүү дээ.
Нэргүй 11 цагийн өмнө 202.70.44.46
Аль 50-иад оны үеийн технологитой үйлдвэр шүү дээ. Эрчим хүчний үе үеийн шилдэг инженер, техникийн ажилтнуудын ачаар энэ хүртэл явж байгаа юм. Одоо аргагүй уулыг цас, хүнийг нас дардаг гэдэг шиг эцсээ хүртэл ажилласаар л байгаа нь энэ шүү дээ. Төрд шийдвэр гаргадаг этгээдүүд байгаа мөнгөө зам, барилга, соёлын төв, хөшөө, усан оргилуур, дүүжин тээвэр барихад зарцуулсаар дуусгалаа даа. Юутай гачлантай
йыб 2025-08-08 180.149.80.134
Аймшгийн киноны зураг авалт хийвэл сайхан газар байна да