Khan Bank аппликэйшнээс IBAN дансны дугаар руу гүйлгээ хийхэд хялбар боллоо

Khan Bank аппликэйшнээс IBAN дансны дугаар руу гүйлгээ хийхэд хялбар боллоо

Khan Bank аппликэйшнээс IBAN дансны дугаар руу гүйлгээ хийхэд хялбар боллоо

ХААН Банкны данс хоорондын гүйлгээг 2025 оны 8-р сарын 4-ний өдрөөс эхлэн 20 оронтой IBAN дансны дугаараар хийх зохицуулалт хэрэгжиж эхэлсэн. Ингэснээр банк доторх болон банк хоорондын бүх гүйлгээ олон улсын стандартын дагуу IBAN дугаараар хийгдэж байна. Үүнтэй холбогдуулан гүйлгээ хийх үед хүлээн авагчийн дансны дугаараар IBAN дугаарыг автоматаар олох “IBAN лавлах” цэсийг Khan Bank аппликэйшнд шинээр нэвтрүүлээд байна.

Одоо та Khan Bank аппликэйшнээр данс хооронд болон бусад банк руу гүйлгээ хийхдээ 20 оронтой IBAN дансны дугаарыг заавал асуух шаардлагагүй. Товчхондоо бол “Гүйлгээ” цэс дэх гүйлгээний төрлөө сонгоод “IBAN лавлах” товчийг дарж, хүлээн авагчийн дансны дугаарыг оруулахад тухайн харилцагчийн IBAN дугаар гарч ирнэ. Дараа нь “IBAN хуулах” товчийг дарснаар уг дугаар гүйлгээний талбарт автоматаар байрших бөгөөд баталгаажуулснаар гүйлгээ амжилттай хийгдэнэ.

Данс хоорондын гүйлгээ хийх дэлгэрэнгүй видео зааварчилгааг ЭНД, бусад банк руу гүйлгээ хийх зааварчилгааг ЭНД дарж авна уу.

IBAN гэж юу вэ?

IBAN (International Bank Account Number) нь 20 орон бүхий олон улсын ISO 13616-1, 2 стандартаар хүлээн зөвшөөрөгдсөн дансны дугаарлалт юм. Энэ нь банк хоорондын гүйлгээний нэгдсэн кодчилолтой систем бөгөөд хүлээн авагчийн улс, банкны дугаарыг агуулдаг.

Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-08-07 202.9.46.131

iban lavlah tovch chin app deeree garch irehgui bna shdee. yaj gargahiin be? 1 buten ajilldag bolgochood iim bolloo gd humuust medegd l dee. dutuu ym hiicheed hudlaa medeelel taraagaad bhiin

Avatar

Нэргүй 2025-08-07 66.181.160.5

ХААН банкны интернэт программ нь маш муу, будлиантай, учир нь олдохгүй болсон!!! Жишээ нь: байнга гүйлгээ хийдэг данснуудыг "Загвар"-т хадгалахаар "Урьд нь ийм нэртэй загвар байна" гэсэн бичиг гарч ирээд хүлээж авдаггүй! Ухаад үзэхээр гарч ирэхгүй??!!

Avatar

Балай IBAN 666 2025-08-07 202.70.43.34

IBAN-ыг болиулая

Avatar

Нэргүй 2025-08-07 59.153.114.99

Утасны дугаараар бусад банк гүйлгээ хийж болоод бн. ХААН банк нэвтрүүлээчээ

Avatar

Zochin 2025-08-07 202.9.46.8

Xaan banking dilleriin xereg bna uu?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж