Японд Альцгеймер өвчний эсрэг эмийг хямдруулах болов

Японд Альцгеймер өвчний эсрэг эмийг хямдруулах болов

Японд Альцгеймер өвчний эсрэг эмийг хямдруулах болов

Японы Эрүүл мэндийн яамны зөвлөл Лхагва гаригт (2025.08.06) дотооддоо Альцгеймер өвчний эсрэг эм болох Леканемабын үнийг арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн 15 хувиар бууруулах төлөвлөгөөг баталжээ. Гэхдээ тус улсын эмийн үйлдвэрлэгч Эйсай болон АНУ-ын Биоген компанийн хамтран бүтээсэн эмийг зөвхөн хямдруулах болсон байна. Эрүүл мэндийн яамны зөвлөл уг шийдвэрийг Альцгеймерийн өвчнөөс үүдэлтэй сэтгэцийн хомсдолыг эмчлэхэд хэрэглэгддэг уг эмийн өртөг, үр дүн дээр тулгуурлан гаргасан байна. Тухайлбал, 500 миллиграммын нэг шил тутамд 97,277 иен болгон бууруулах бөгөөд тун нь өвчтөний жингээс хамаардаг.

Жишээ нь, 50 килограмм жинтэй өвчтөний жилийн эмчилгээний зардал ойролцоогоор 2.98 сая иенээс 2.53 сая иен болж буурах ажээ.

Леканемаб эм нь өвчтөний тархинд хуримтлагддаг хэвийн бус уураг (абета амилоид)-ийг арилгадаг тул шинэлэг эм гэж үздэг бөгөөд энэ нь өвчний явцыг удаашруулах нөлөөтэй. Мөн уг эмийг зах зээлд өргөн хэрэглэдэг аж. Энэ оны долдугаар сард болсон хурлын үеэр Леканемабыг зөвлөлийн гишүүд одоо байгаа эмчилгээний аргуудтай харьцуулахад өртөг багатай ч үр дүнтэй гэж дүгнэсэн байна.

 

ЭХ СУРВАЛЖ: THE JAPAN TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж