Трамп, Путин нар уулзахаар болжээ

Трамп, Путин нар уулзахаар болжээ

Трамп, Путин нар уулзахаар болжээ

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Орос, Украины удирдагчидтай уулзахад бэлэн гэдгээ Лхагва гаригт (2025.08.06) мэдэгдээд байсан. "The New York Times"-ийн мэдээлснээр, Трамп эхлээд Путинтэй уулзах сонирхолтой байгаа бөгөөд дараа нь гурван талт уулзалт хийж магадгүй. Мөн Трампын туслах Стив Виткофф тус өдөр Путинтэй уулзахаар Москва руу айлчилсан юм. Тэгвэл өнөөдөр(2025.08.07) Путин, Трамп нарын уулзалтыг ойрын өдрүүдэд хийхээр тохиролцсон тухай Кремлийн өндөр албан тушаалтан мэдэгдсэн байна.

"The Moscow Times"-ийн мэдээлснээр,“Америкийн талын санал болгосноор ойрын өдрүүдэд хоёр талын дээд хэмжээний уулзалт хийхээр урьдчилсан тохиролцоонд хүрсэн” гэж гадаад бодлогын зөвлөх Юрий Ушаков сэтгүүлчдэд мэдэгджээ. Тэрбээр мөн "Одоо бид Америкийн мэргэжил нэгтнүүдтэйгээ уулзалтын нарийн ширийн зүйл, байршлыг эцэслэн тогтоохоор ажиллаж байна" гэж онцолсон байна.

ЭХ СУРВАЛЖ: CNN, THE MOSCOW TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 54 минутын өмнө 66.181.160.64

Уулзаад яах вэ дэ . Аман дээрээ тохиролцсон болох байх ачир дээрээ бие биенээ гүжирдээд л дайтаад байх биз .Тэгэж байтал Трамп ч хугацаа дуусаад явна , Дайн шинэ эрч хүчээр үргэлжилнээ ..
Путин үхэж байж л энэ дайн дууснааа .. Трамп малаас бусад нь үүнийг ойлгож байгаа шд ..Америкчууд яаж эргүүтхээрэй ийм амьтан сонгочихдог байнаа

Avatar

зочин 35 минутын өмнө 66.181.191.50

Оросууд хэний ч идэш болохгүй,Эх орноо хэнд ч өхгүй,Иргэдээ хэний ч боол болгохгүй Оросын иргэдийн 80 гаруй хувь нь В,Путин түүний намыг дэмжиж байна Ардчилагч гэх хулгайч урвагчдын сүйрүүлсэн орос орныг энэ нам сэргээн босгосон,Хэнд ч дийлдэшгүй агуу,хүчирхэг болгосон,Украин дэх дайн үүссэн үндсэн шалтгааныг бүрэн арилгах төрийн бодлогоо оросын иргэд бүрэн дэмжиж байна ОХУ-д Пүтен шиг эх орончид хэдэн ёаяараа бий, Тусгаар тогтнолыг дэмжигч олон туйлт ертөнц рүү тэмүүлэх хүч хүчээ авч байна

Avatar

зочин 1 минутын өмнө 66.181.160.64

Асар их цөмийн зэвсэгтэй Оросруу хэнч зүрхэлж халдахгүй гэдэг нь нялх хүүхдэдч ойлгомжтой

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 103.229.120.131

За одоо тэгмээр дээ

Avatar

зочин 51 минутын өмнө 66.181.191.50

Украинд нацист дэглэм байгаа цагт, орос хятадыг сүйрүүлж устгах зорилтоосоо баруун ухраагүй нөхцөлд дайны гал зогсоох нь хэцүү, Дайны гал зогсоох талаар тавьсан саналаасаа бид ухрахгүй гэж В Путин саяхан мэдэгдсэн Юуны өмнө Украин төвийг сахисан ,зэвсэглэлийн хязгаартай,цэргийн аль нэг эвсэлд үл хамаарах гээд нилээд нөхцөл бий, Украин үүнийг эрс эсэргүүцдэг Барууны нилээд хүчин дайныг үргэжлүүлэх сонирхолтой Трамп амлалтаа биелүүлэхийн тулд юуны өмнө энэ дайныг зогсоох хэрэгтэй Харж л байя

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж