"Багш нарыг цомхотгохгүй"

"Багш нарыг цомхотгохгүй"

"Багш нарыг цомхотгохгүй"

Боловсролын салбараас 4000 хүн цомхотгоно гэх мэдээлэлтэй холбогдуулан салбар яамны холбогдох албан тушаалтнууд мэдээлэл өгч байна. 


Боловсролын сайдын зөвлөх Д.Гантулга:

-Боловсролын салбарт нийтдээ 94 мянга орчим багш, ажилчин бий. Үүнээс 48 мянга орчим нь багш. Багш нарыг цомхотгоно, хална гэсэн ойлголт байхгүй. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 3000 гаруй багш дутагдалтай байгаа.

Харин Засгийн газрын бодлого чиг үүргийн дагуух төрийн албан хаагчийн цомхотгол багшаас бусад албан хаагчдад хамаарч байгаа.

4000 орчим багш, албан хаагчдыг халах гэж байна гэдэг ташаа мэдээлэл нийгэмд явж байна. Энэ 4000 гэдэг тооны 2000 гаруй нь сул орон тоо. Цомхотголд зөвхөн Боловсролын удирдлагын байгууллагууд орж байгаа.

Чиг үүргийг давхардлыг арилгах, орон тоог цөөлөх шинэчлэл явагдаж байна. Боловсролын яам гэхэд 10 газартай байсан бол зургаан газартай болж байгаа.  Түүнээс багш нарт цомхотгол хийхгүй. Харин ч эсрэгээрээ бидэнд багшийн орон тоо хэрэгтэй байгаа. Бид багш нарыг салбар руу нь татахын тулд ажиллаж байгаа гэв.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 5 цагийн өмнө 103.229.121.180

Бүх аймаг, нийслэлийн боловсролын газарт тэтгэвэрт гарсан багш нарын оронд шинээр багш авахгүй гэсэн албан тоот Яамнаас явсан байсан, үүнийг цомтгол гэж хэлэхгүй юм бол юуг хэлэх болж байна. Ам ажил нь алд дэлэм зөрөөд байгаа юм биш үү?????????

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 59.153.112.205

Сайдын зөвлөх ийм тайлбар өгөх эрхгүй, шаардлагагүй шүү. Хэнийг ч төлөөлөхгүй, ямар ч албан ёсны мэдэгдэл тайлбар хийх эрхгүй хүн өөрийгөө хэн болохоо мэдэхгүй мэдэмхийрээд байна

Avatar

Иргэн 5 цагийн өмнө 116.84.110.117

ёстой үнэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж