УБТЗ авто зам, барилгын салбарт чанартай бүтээгдэхүүн нийлүүлэх боломжтой боллоо

УБТЗ авто зам, барилгын салбарт чанартай бүтээгдэхүүн нийлүүлэх боломжтой боллоо

УБТЗ авто зам, барилгын салбарт чанартай бүтээгдэхүүн нийлүүлэх боломжтой боллоо

УБТЗ-ын Чулуун завод Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт 1956 онд ашиглалтад орж, Олон-Овоо-1 ордод үйл ажиллагаагаа явуулж, уулын цулыг буталж, ангилан төмөр замын засвар, бүтээн байгуулалтад нийлүүлж ирсэн юм.

Тус үйлдвэр 2020 оноос үйлдвэрлэлийн баазаа өргөтгөн  Олон-Овоо-2 ордод үйл ажиллагаагаа шинээр эхлүүлсэн нь төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг амжилттай үргэлжлүүлэхэд чухал нөлөө үзүүлсэн.

УБТЗ-ын Чулуун заводын үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх, өртөг зардлыг бууруулах, байгаль орчны сөрөг нөлөөллийг арилгахын тулд Олон-Овоо-2 ордод уулын цул боловсруулах бутлуурын шугамыг шинээр ашиглалтад орууллаа.

Энэхүү шинэ шугам ашиглалтад орсноор жилдээ 250 мянган шоо метр уулын цул боловсруулах бөгөөд үүний 70 хувь нь гол нэрийн бүтээгдэхүүн болох 20-60 мм-ийн замын чигжээс чулуу, үлдсэн 30 хувь нь 10-20 мм-ийн хайрга, 5-10 мм-ийн дайрга, 0-05 мм-ийн шороо гэсэн дөрвөн төрлийн бүтээгдэхүүн байх юм.

  Өмнө нь ашиглаж байсан Олон-Овоо-1 орд дахь бутлах шугам нь суурьшлын бүсэд ойрхон байсан учраас агаарын бохирдол үүсгэж, тоосжилт их байсан бол үйлдвэрлэл Олон-Овоо-2 ордын ашиглалтын талбайд ийнхүү шилжсэнээр иргэдийн эрүүл, ая тухтай амьдрахад эерэг нөлөө үзүүлэхийн зэрэгцээ, тээврийн зардлыг эрс бууруулж, үйлдвэрлэлийн бааз суурийг нэг газар төвлөрүүлэх боломжийг нээж байна.

Ийнхүү УБТЗ-ын Чулуун заводын шинэ бутлуур шугам ашиглалтад орсноор үйлдвэрлэлийн олборлох үйл ажиллагаа 40-50 жилээр уртсаж, зөвхөн төмөр замын бүтээн байгуулалтад төдийгүй авто зам, барилгын салбарын бүтээн байгуулалтад чанартай бүтээгдэхүүн нийлүүлэх шинэ боломжийг бүрдүүлж байна.

Мэдээллийн эх сурвалж:  “УБТЗ” ХНН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 8 цагийн өмнө 203.217.139.240

Олон овоотын ашиглалтын лицензийг олимпийн аврага, а******н Түвшинбаяр өндөр үнээр УБТЗ-д зарсан гэх яриа их явж байна.

Avatar

Нэргүй 12 цагийн өмнө 202.131.227.134

Хайрга дайрга олборлохоо их амжилт гэж бодсон юм байх даа. Тэрнийхээ оронд дизель түлш шатааж, хар утаа баагиулж, 30 км/цаг хурдтай мөлхөж, вагон дотроо нүүрс түлж явдаг, 19-р зууны музейгээ шинэчилмээр юм. Ийм хогийн мэдээгээ төлбөртэй оруулж байдаг. News.mn ч гэсэн ийм утгагүй мэдээг нийтэлж л байдаг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж