Испанийн зүүн өмнөд бүс нутгийн орон нутгйн захиргаа Исламын шашинтнуудыг спорт заал, их дэлгүүр зэрэг нийтийн байгууламж, үйлчилгээгээр үйлчлүүлэхийг хориглосон байна. Тодруулбал, Мурсия мужийн Жумилья хотын захиргаа Рамадан сарын төгсгөлд тэмдэглэдэг Ид аль-Фитр болон Ид аль-Адха зэрэг шашны баярыг тэмдэглэхийн тул Ислам шашинтнуудад хориг тавьжээ. Энэхүү хориг нь Испанийн түүхэнд анхных бөгөөд консерватив Ардын нам (PP) санаачилсан байна.
Тухайн хоригийн мэдэгдэлд, "Манай үндэсний үнэт зүйлд харш шашин, соёл, нийгмийн үйл ажиллагааг орон нутгийн захиргаанаас зохион байгуулаагүй тохиолдолд нийтийн спортын байгууламжуудад явуулахыг хориглоно” гэж заажээ.
Орон нутгийн Вокс намынхан "X" сүлжээнд “Воксын ачаар Испанийн олон нийтийн орон зайд исламын баяруудыг хориглох анхны арга хэмжээ батлагдлаа. Испани бол хэзээд христосын ард түмний нутаг байх болно” гэж бичсэн байна. Харин тус улсын Исламын байгууллагуудын холбооны ерөнхийлөгч Моунир Бенжеллун Андалусси Азхари "El País" сонинд өгсөн ярилцлагадаа энэхүү хориг нь исламофоб, ялгаварлан гадуурхсан шинжтэй гэж буруутгажээ. Мөн “Тэд бусад шашныг биш, зөвхөн бидний шашныг онилж байна” гэсэн байна. Моунир Бенжеллун Андалусси Азхари сүүлийн үед арьсны өнгөөр ялгаварлах, дайралт хийх үзэгдэл нэмэгдэж байгааг дурдаад “Бид Испанид болж буй үйл явдалд үнэхээр гайхаж байна. Сүүлийн 30 жилд анх удаа айдас төрж байна” гэжээ.
Жумильягийн нийт 27 мянга орчим хүн амын 7.5 хувийг голчлон Исламын шашинт улс орноос ирсэн цагаачид эзэлдэг.
Түүнчлэн тухайн хориг нь Испанийн Үндсэн хуулийн 16-р зүйлийг зөрчиж байгаа тул эсэргүүцэлтэй тулгарах нь тодорхой байна. Тус зүйлд “Хувь хүн болон хамт олны үзэл суртал, шашин шүтлэг, мөргөл үйлдэх эрх чөлөөг хуулиар хамгаалагдсан нийтийн дэг журмыг сахиулахтай холбоотой шаардлагаас бусад тохиолдолд хязгаарлахгүй” гэж заасан байдаг. Мурсия мужийн социалист намын удирдагч Франсиско Лукас "X" сүлжээнд “Ардын нам Үндсэн хуулийг зөрчиж, эрх мэдлийн төлөө нийгмийн эв нэгдлийг эрсдэлд оруулж байна” гэж бичжээ. Хотын дарга асан социалист үзэл баримтлалтай Хуана Гуардьола мөн“Тэдний хэлж буй үндэсний үнэт зүйл гэдэг нь юу гэсэн үг вэ? Эндхийн олон зуун жилийн исламын өв соёл ямар байранд үлдэх вэ?” гэж асуусан байна.
Жумилья нь анх Ромын эзэнт гүрний бүрэлдэхүүнд багтаж байсан ч наймдугаар зууны үед арабчуудын мэдэлд оржээ. Юмилла нэрээр олон зуун жилийн турш арабчуудын хот байсаар байсан ч, XIII зууны дунд үед Кастилийн хаан Х Альфонсогийн удирдсан христийн цэргүүд довтлон эзэлсэн байдаг. Тухайн үед нутгийн араб захирагч Альфонсог хаан хэмээн хүлээн зөвшөөрөхийнхөө хариуд оршин суугчдын эрх ашгийг хүндэтгэнэ гэсэн “Алькатразын гэрээ”-г байгуулжээ. Гэвч Альфонсо нас барсны дараа Кастилийн цэргүүд Жумильяг бүрэн эзлэн авч, арабчуудын ноёрхлыг эцэс болгожээ.
Нэргүй 2 цагийн өмнө 202.180.219.59
islamuud islamiin shashintai nutagtaa l ochij amidrah heregtei.
Нэргүй 2025-08-07 202.9.46.92
Islam bhgv bol delhii amar taiwan bna
Нэргүй 2025-08-07 202.21.96.254
Odoo yaaya gekhev, teneg liberal khognuudaasaa bolj buun tsagaachdaar duurch iim baidald orson khoino. Dakhij khezee ch bitgii liberal namd sanalaa ugch bai!!!
Нэргүй 2025-08-07 178.174.229.45
BUZARIIN MUUSAIN ARABUUD BOL ZUGEER L HUN DURSTEI HOGNUUD
Нэргүй 2025-08-07 142.126.123.77
Бассеинд xувцастайгаа ороод зогсож байдгийн балиар, тэгэxээс яаxав
Нэргүй 2025-08-07 85.12.6.65
Зөв ш дээ. Нэгөө аймаар Арабууд нь бүх хулгай, луйвар, залилан хийж, Нийгмийн даатгалын системээс нь ажилгүйдлийн тэтгэмж авч тонон, юу ч хийхгүй шимэгчилж амьдарч байна. Шимэгчдээсээ салахгүй бол Европ сүйрэх нь ойлгомжтой.
Нэргүй 2025-08-07 59.153.114.53
Исламын шашин яах вэ!Еврейчүүд дэлхийн бүх удирдлагыг гартаа хийчихээд байна!
Нэргүй 2025-08-07 130.41.232.224
Исламизм бол шашин биш….
Нэргүй 2025-08-07 103.212.119.128
ЗӨВ Ш ДЭЭ. ӨӨРСДӨӨ БОЛОХООР НУТАГТ НЬ ӨӨРСДИЙНХ НЬ ШАШНААР ЯВ ГЭЖ ТУЛГАДАГ БИЗ ДЭЭ
Иргэн 2025-08-07 103.212.116.227
Харин тийм. Хүний нутагт ирээд өөрсдийн шашнаа тулгана. Бүгд тэдний шашныг дагах ёстой. Өөрсдөө бусдын шашныг үл тооно