УИХ-ын гишүүнд шатахууны мөнгө өгч байгааг хасах санал гаргав

УИХ-ын гишүүнд шатахууны мөнгө өгч байгааг хасах санал гаргав

УИХ-ын гишүүнд шатахууны мөнгө өгч байгааг хасах санал гаргав

Засгийн газраас Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг боловсруулахтай холбоотойгоор энэ сараас эхлэн яам, агентлагууд олон нийт, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, хувийн хэвшлүүдийн төлөөллөөс санал авах хэлэлцүүлгийг зохион байгуулж эхэлсэн.  Тэгвэл энэхүү хэлэлцүүлэгт оролцож байгаа төрийн бус байгууллага болон иргэдийн зүгээс УИХ-ын гишүүнд шатахууны төлбөрт зориулж мөнгө олгодгийг зогсоох, тойргийн мөнгө нэрээр 15 тэрбум төгрөгийг төсөвт тусгадгийг зогсоох, Улаанбаатар хотын өндөр цалинтай гадаад төлөөлөгч нарыг цомхотгох шаардлагатай гэх саналыг дайж байна.

УИХ-ын нэр бүхий гишүүний өгч байсан мэдээллээр хот доторх унааны зардалд нэг гишүүнд 900 мянган төгрөг олгодог. Тойргоос сонгогдсон гишүүн хуулийн төсөл санаачлан боловсруулах тохиолдолд үйл ажиллагааны зардалд олгодог 20 сая төгрөг хаанаа ч хүрэлцдэггүй тухай УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар мэдэгдэж байсан удаатай. Иймээс УИХ-ын гишүүний үйл ажиллагааны зардал нэрээр шатахууны мөнгө олгохыг зогсоох иргэдийнхээ саналыг Засгийн газар хүлээж авах эсэх нь Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барих үед харах л үлдэж байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 202.126.88.193

Зөв шийдвэр.

Avatar

Энэ чинь өдөртөө 100 км явна гэсэн үг шүүдээ 2 цагийн өмнө 103.229.121.160

шүүдээ

Avatar

Zochin 4 цагийн өмнө 202.126.91.153

Хаанаа ч хүрдэггүй байхдаа яахав дээ, төрийн албан хаагчдын цалин тэтгэмж гишүүдийн элдэв олон нэмэлт сая төгрөгийн хажууд бага

Avatar

Сокол 5 цагийн өмнө 202.126.88.150

яг ш дэ

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 103.145.234.70

БҮХ ХАЛАМЖ ЦАЛИНГЫН ТАЛЫГ ХАС

Avatar

Ккк 6 цагийн өмнө 103.229.121.164

амгалагбаатар гэх гишүүнийг хэн ч гуйж гишүүн болгоогүй.гишүүний зардал нь их байвал чи гишүүнээсээ больчих

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж