АНУ вакцинд зориулсан 500 сая долларын санхүүжилтийг зогсоов

АНУ вакцинд зориулсан 500 сая долларын санхүүжилтийг зогсоов

АНУ вакцинд зориулсан 500 сая долларын санхүүжилтийг зогсоов

АНУ-ын Эрүүл мэндийн яам (HHS) нийт 500 сая ам.долларын санхүүжилтийг зогсоох шийдвэр гаргалаа. Энэхүү санхүүжилт нь "Pfizer", "Moderna" зэрэг томоохон эм үйлдвэрлэгчдийн хийж буй 22 төсөлд зориулагдсан байсан бөгөөд томуу, шувууны томуу зэрэг вирусын эсрэг "mRNA" вакцин боловсруулахад чиглэж байв.

Эрүүл мэндийн сайд Роберт Ф. Кеннеди Жр. уг санхүүжилтийг зогсоож байгаагаа "mRNA" вакцинууд нь "Covid-19" болон томуу зэрэг амьсгалын замын вирусийн эсрэг хангалттай үр дүнтэй биш бөгөөд зарим эрсдэлтэй гэж үзсэнтэй холбоотой гэж мэдэгдсэн. Мөн тэрбээр эдгээр вакцин нь вирусийг улам хурдан хувьсахад нөлөөлж, цар тахал удаан үргэлжлэхэд хүргэж болзошгүй гэжээ.

Гэвч олон эмч, эрдэмтэд үүнтэй санал нийлсэнгүй. Тэд "mRNA" вакцинууд нь маш аюулгүй, үр дүнтэй бөгөөд "Covid-19" цар тахлыг зогсооход чухал үүрэг гүйцэтгэсэн гэж хэлж байна. Эдгээр вакциныг олон мянган хүний оролцоотойгоор туршиж, үр дүнг баталсны дараа хэрэглээнд нэвтрүүлсэн ба сая сая хүний амь насыг аварсан гэж үздэг. Шүүмжлэгчид энэ шийдвэр нь ирээдүйд цар тахал гарах үед АНУ-ын бэлтгэл сулрах эрсдэлтэй гэж анхааруулж байна. Учир нь "mRNA" технологи нь богино хугацаанд вакцин боловсруулах боломжийг олгодог.

Мөн Кеннеди Жр. хүүхэд болон жирэмсэн эмэгтэйчүүдэд зориулсан "Covid-19" вакциныг засгийн газрын албан ёсны вакцины хуваариас хасаж, вакцины зөвлөмж гаргадаг 17 хүнийг ажлаас халж, вакцины эсрэг байр суурьтай хүмүүсээр сольсон байна.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 178.174.229.45

21 ZUUND IIM MULGUU AMITAN BSAAR BDAG SAIN UDAM SUDARIIN NERIIG GUTAAJEEE

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж