Гималайн бүсэд үер бууж,100 гаруй хүн сураггүй болов

Гималайн бүсэд үер бууж,100 гаруй хүн сураггүй болов

Гималайн бүсэд үер бууж,100 гаруй хүн сураггүй болов

Энэтхэгийн Гималайн бүсэд хүчтэй аадар борооны улмаас гэнэт үер бууж, уулын бэлээр урсан ирсэн шавар шавхай тосгоны барилга байгууламжийг сүйтгэсэн байна. Улмаар дор хаяж дөрвөн хүний амийг авч одсон бол 100 орчим хүн сураггүй алга болжээ. Тус улсын хэвлэлийнхний нийтэлсэн видео бичлэгт Уттаракханд мужийн аялал жуулчлалын бүс болох Дхарали хотод шавар, лагтай ус байшингуудыг хөмөрч буй аймшигт дүрс харагдана. Нутгийн оршин суугчид урсаж буй үерээс зугтахыг оролдож байгаа нь харагдаж, дараа нь шавар усанд автан алга болж байжээ. Барилгуудыг үндсээр нь сугалан авч явж буй үзэгдэл ч харагдаж байв. Энэтхэгийн батлан хамгаалахын сайд Санжай Сетх болсон нөхцөл байдлын талаар мэдэгдэхдээ, "Нөхцөл байдал маш ноцтой байна. Одоогийн байдлаар дөрвөн хүн нас барж, 100 орчим хүн сураггүй болсон тухай мэдээлэл бид хүлээн авсан. Тэднийг аюулгүй байгаасай гэж залбирч байна" гэжээ.

Мужийн захирагч Пушкар Сингх Дхами аврах ажиллагааг дайны байдалд шилжүүлсэн байна.

Мөн орон нутгийн нэгэн өндөр албан тушаалтан сэтгүүлчдэд хэлэхдээ, дөрвөн хүн нас барсан нь батлагдсан боловч энэ тоо нэмэгдэж магадгүй гэсэн байна. Энэтхэгийн арми 150 цэргийг тус бүсэд илгээж, 20 орчим хүнийг шавраас татан авч, аварсан байна. Цэргүүдийн мэдэгдсэнээр “Дхаралид хүчтэй шаврын урсгал бууж, суурин газраар дамжин үер болж, ус ба шавар гэнэт орж ирсэн” гэжээ. Түүнчлэн армийн албан хаагчид үерийн дараа авсан гэрэл зургийг үзүүлсэн бөгөөд үүнд тухайн бүс нутаг бүхэлдээ шавран гол мэт харагдаж байв.

Зарим байшингуудын дээвэр хүртэл шаварт автсан байна.

Армийн төлөөлөгч Сунээл Бартвал хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, “Хайх, аврах ажиллагаа үргэлжилж байна. Боломжтой бүх нөөцийг дайчилж, үлдсэн хүмүүсийг олох, аврах ажил хийгдэж байна” гэв. Тус улсын ерөнхий сайд Нарендра Моди эмгэнэл илэрхийлж, тусламжийг бүрэн хэмжээгээр үзүүлж байна гэж онцлон тэмдэглэсэн байна. Мужийн захирагч Дхами энэхүү сүйрлийг маш эмгэнэлтэй, сэтгэл зовоосон явдал хэмээн тодорхойлсон. Энэтхэгийн Цаг уурын алба тус бүсэд улаан анхааруулга зарлаж, зарим хэсэгт 21 см-ийн их хэмжээний аадар бороо орсныг мэдэгдсэн. Үер, хөрсний гулгалт нь зургаагаас есдүгээр сар хүртэл үргэлжилдэг борооны улиралд нийтлэг тохиолддог ч, мэргэжилтнүүдийн хэлж буйгаар уур амьсгалын өөрчлөлт болон хотжилтын улмаас энэ мэт гамшгийн давтамж, хүч нэмэгдэж байна.

 

ЭХ СУРВАЛЖ: GUARDIAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж