Г.Занданшатар: Алдагдалтай ТӨК-ийн захирлууд өндөр цалин авдаг байж болохгүй

Г.Занданшатар: Алдагдалтай ТӨК-ийн захирлууд өндөр цалин авдаг байж болохгүй

Г.Занданшатар: Алдагдалтай ТӨК-ийн захирлууд өндөр цалин авдаг байж болохгүй

Засгийн газрын өнөөдрийн /2025.08.06/ хуралдаанаар 2024-2028 оны үндсэн чиглэлд төрийн болон төрийн өмчит 20 компанийг багтааж, эдгээр компаниудаас 3.74 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэх боломжтой гэж үзсэн талаар мэдээлсэн.

Түүнчлэн Төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулж, үр өгөөжийг нэмэгдүүлэх, давхардсан чиг үүргийг арилгах хүрээнд нэр бүхий 17 компанийг цөөлж, 9 компанийг татан буулгаж, нэгтгэх саналыг Засгийн газарт танилцуулсан аж. Тухайлбал, Төрийн өмчит компаниуд толгой болон охин компаниудтайгаа нийлээд нийт 109 байсныг 87 болгон цөөрүүлэх төлөвлөгөөтэй байна.

Ерөнхий сайд Г.Занданшатар “Алдагдал нь тэрбум тэрбумаар яригдаж байхад төрийн өмчит компанийн захирлууд хэдэн арван сая төгрөгийн цалинтай байж таарахгүй. Төрийн өмчит компаниудын захирлуудын цалинг бууруулна" гэжээ. Нийгмийн шүүмжлэлийг багагүй дагуулдаг Төрийн өмчит компанийн захирлуудын цалин хангамжийн асуудлаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл "Төрийн өмчит компанийн захирлуудын цалин хангамжид судалгаа хийж үзэхэд хамгийн ихдээ сард 20-30 сая төгрөгийн цалин авдаг нь тогтоогдсон. Тиймээс үндсэн цалин нь өндөр биш харин гүйцэтгэл, үр дүнгээр цалинждаг системийг нэвтрүүлнэ" гэлээ.

Тухайлбал, "Эрдэнэс Монгол" ХХК, "Эрдэнэс Тавантолгой" ХК, болон Хөдөө аж ахуйн бирж, "Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт" ХХК, "МИАТ" ТӨХК зэрэг компанийн захирлуудын цалин дунджаас харьцангуй өндөр гэнэ.

Тиймээс эдгээр цалинг түвшинд нь аваачих ажлыг хийнэ гэлээ. Харин хамгийн бага цалин авдаг Төрийн өмчит компаниудад "Монголын цахилгаан холбоо" ХК, Монгол кино нэгтгэл, "Мэдээлэл холбооны сүлжээ" ХХК, Үндэсний шигшээ багын бэлтгэл сургалтын төв зэрэг байгууллагууд багтжээ. Эдгээр байгууллагуудын цалин дунджаар 940 мянган төгрөгөөс 1.4 сая төгрөг байна.

Иймд тухайн асуудлыг үргэлжлүүлэн судалж, ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар танилцуулах аж.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

25 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 1 минутын өмнө 103.212.118.111

Тэр Цэнгэл хулгай 20-30сая их биш гэнэ үү. Шоронд хий үхээрийг.

Avatar

Cokol 5 минутын өмнө 202.126.88.150

яг ш дэ

Avatar

Түүх ч 1 цагийн өмнө 202.21.120.62

Зангиа.мн дээр яагаад төрийн өмчийн компанууд хүний нөөцийн талаар зар тавьдаггүй юм бэ, дандаа арын хаалгаар хүнээ авдаг ялангуяа улаанбаатар төмөрзамаас эхлүүлээд нэг бол хахууль авч ажилд авна шал хэрэггүй албан мест гаргаад авдаг.

Avatar

Зочин 2 цагийн өмнө 103.168.34.72

Төрийн өмчит компаниуд ихэнх нь алдагдалтай ажиллачихсан захирал нь хаанаас ингэж их цалин авч байна.

Avatar

Kraken 2 цагийн өмнө 43.228.129.68

Чиний бас миний халааснаас…

Avatar

ГЭНДЭНЖАМЦ 2 цагийн өмнө 43.242.243.155

Улсын их хурлын гишүүн болохоороо нэг нэг ТӨХК-ийн захирал томилуулж аваад сорж амьдардаг доо. Тэр ТӨХК-ийнхөө хамаг орлого, ашгийг томилуулж авсан захирлаараа дамжуулаад хусч өгдөг биз дээ. Одоо тэгээд тэрийгээ больж чадах уу, Чадчихвал л тэгээд ажил хийж чаддаг хүнийг томилоод л ашигтай ажиллуулах шаардлага тавиад явахад л болох ажил даа.

Avatar

Чингис 2 цагийн өмнө 59.153.86.198

Оюукийн хүмүүсийг явуулах гэж бахаан тоглолт явуулдаг юм

Зүгээр л халаад явуулаач

Avatar

ГЭНДЭНЖАМЦ 2 цагийн өмнө 43.242.243.155

Алдагдалтай ажилладаг ТӨХК-ийн захирлуудыг халаад ашигтай ажиллуулж чадахыг нь томилоочээ

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 202.70.43.34

Өнөөдөр л ТӨР барьж үзэж байга юм шиг л аашилахын….

Avatar

25 жил Нэг НАМ 3 цагийн өмнө 202.70.43.34

2000 оноос хойш Нэг НАМ бараг дангаараа Засаглаад 25 жил боллоооо…………..

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 203.91.115.53

Алдагдалтай ажилладаг Төк цаашид оршин байх эрхгүй. Татан буулга. Дарга ажилчиддаа 30 сая төгрөгний цалин төвиад өөрсдөө өрд орж, дампуурдаг төрийн өмчит компаниуд оршин байх ёсгүй. Одоо болсон. Төрөөр дамжуулж улсаас шимэгчилдэг люмпэн хандлагыг тас цохьё!

Avatar

Төр 3 цагийн өмнө 202.9.47.37

Аж ахуйн хувьд төр бол хамгийн муу менежер гэсэн үгийг эсэргүүцээд үхэх гээд байлуу үхэр монгол нийгэм аан?

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 103.57.93.208

шууд л хасаачдээ. шууд нээлттэй хувьчлал явуулаачдээ. Дандаа аргадна гэж байхгүй шүү

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 66.181.160.69

Алдагдалтай ТӨК-ийн захирал цалин авах байтугай шууд татан буулгах ёстой шүү дээ!!! Жишээ нь: хувийн компани алдагдалтай ажиллах л юм бол юун цалин авах манатай шууд л үйл аиллагаагаа зогсооно шдээ!!! Тэгэхэд Занданшатар өндөр цалин авч болохгүй, харин багавтар цалин авч болох л юм гэсэн утгатай юм яриад сууж байдаг???!!!

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 66.181.186.121

Эрдэнэс монголын цалинг нэмэх хэрэгтэй

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 202.9.41.39

Энэ өлөн нам дагасан авилгач хулгааач бөгсчин цүнхчин даргааа долооогч пялдгууудыг ард түмэн тэжээсэээр

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 66.181.182.147

ӨНДӨР ЦАЛИНГААС ГАДНА ЭЗЭНГҮЙ МӨНГИЙГ ҮРЭН ТАРАН ХИЙЖ ҮНДЭСЛЭЛГҮЙ БАЯЖДАГ

Avatar

иргэн 4 цагийн өмнө 202.9.46.80

Энэ улс одоо баяр цэнгэл дуу хуур тоглоом наадмаа болиод Жаахан хийж бүтээе гэхгүй бол хүмүүсийн ухамсар боловсрол ёс зүй бүр өнгөрлөө одоо яанаа Бүтээсэн юм гэвэл баахан хөшөө, хаалга л байна ядаж байхад Тооно оо хэмхлээд тэрэгний дугуй хийчихсэн гэжуугаа

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 66.181.160.69

Нэг мэдэхэд шөнө гадаа ус хөлдөж хоноход л дээр доргүй өвөл болдог билүү гэцгээн бужигнаж, мөргөлдөх шахан сандарцгаана даа!!!

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 103.229.123.18

цалингийн доод хэмжээгээр тогтоогоод ашигтай ажиллабал нэмэгдэл олгох журмаар ажиллах хэрэгтэй. маш зөв санаачлага байна

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 122.201.31.150

Ийм аваад байхаар яаж төсөв чинь ашигтай дүн гарах юм, тэгээд зөвхөн захиарал нь бус, дэд захирал, нябо нууд нь ч гэсэн өндөр цалин авч байгаа

Avatar

самарсан төрийн засаглал 5 цагийн өмнө 203.91.116.130

ашиг орлого сайтай Хувийн компанийн захирлууд ч ийм өндөр цалин авдаггүй, Төсвийн мөнгө уйлдаггүй гэж үнэн юм. Ийм өндөр цалинтай ажилд намын даалгавраар очсон суагны үс, цүнх баригч нар ачыг санаж хариу төлбөрөө төлнө, төрийн мөнгөөр тоглох, тендер зохицуулах мөнгө угаах нэг хэлбэр.

Avatar

з 5 цагийн өмнө 202.9.46.34

төрийн компани гэж байх ЁСГҮЙ.

Avatar

Зочин 5 цагийн өмнө 59.153.113.105

ХАЙРАН ТАТВАР МИНЬ ИЙМ АВИЛГАЧ СУГАНЫ ҮСНҮҮДИЙН ХАЛААСАНД СУЛ ОРДОГ БАЙНА ШҮҮ… ТАТВАР ТӨЛӨХГҮЙ БАЙЦГААЯ… БАЙГАЛИЙН БАЯЛГИЙН МӨНГӨӨ ШУУД ДАНСАНДАА АВЪЯ

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 103.212.162.88

ямар ч хөгжил шинэчлэлт байхгүй газрууд байна, дарга нэртэй өндөр цалин авч суудаг хэдэн бугшсан суудлын шигдээсүүд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж