Ж.Чинбүрэн: Вакцинтай холбоотой гомдол, гаж урвал гарсан тохиолдол байхгүй

Ж.Чинбүрэн: Вакцинтай холбоотой гомдол, гаж урвал гарсан тохиолдол байхгүй

Ж.Чинбүрэн: Вакцинтай холбоотой гомдол, гаж урвал гарсан тохиолдол байхгүй

Улаанбурхан өвчний талаарх нөхцөл байдалтай холбоотойгоор Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн дараах тайлбарыг өглөө.


Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн:

-Засгийн газраас сургууль, цэцэрлэг эхлэхэд заавал вакцин хийлгэсэн бай гэдэг үүрэг даалгавар өгөөгүй.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (UNICEF) буюу хүүхдийн сангаар дамжуулж Монгол Улс вакцинаа Энэтхэгийн “Serum” үйлдвэрээс авдаг. Энэ бол дэлхий даяар вакциныг нийлүүлдэг шаардлага хангасан үйлдвэрлэгч байгаа. Вакцинтай холбоотой ямар нэгэн гомдол, гаж урвал зэрэг гарсан тохиолдол байхгүй. Тийм учраас вакцины чанарт эргэлзэх зүйл байхгүй. Өнөөдөр Монгол Улс хүйтэн хэлхээ буюу вакцинаа хөлдөөдөггүй, халаадаггүй байдлаар тээвэрлэж хүргэдэг.

Вакцинжуулалтыг маш яаралтай эхлүүлсэн. Тэгээгүй бол наадмын энэ олон цугларалт, баяр наадамтай холбоотой халдварт өвчин дэгдэж, олон нялх үрсүүд эндэх эрсдэлтэй байсан. Эрүүл мэндийн яамны бодлого бол одоо вакцин хийлгэх шаардлагатай бүх хүүхдүүд хийлгээсэй гэж хүсэж байгаа. Вакцин хамрагдалт хийх шаардлагатай хүүхдүүдийн хувь 23 байсан бол өнөөдөр 70 болсон. Гэхдээ энэ 90 гарч байж энэ өвчлөл буурах магадлалтай. Дараагийн давлагаа 10, 11 сард гарах таамаг байгаа. Эрдэмтэд бол ер нь томуугийн улиралтай давхцаад улаанбурхны өвчлөл бас дэгдэлт хоёр дахь давлагаа гарах эрсдэл байна гэж хэлж байгаа. Тийм учраас эцэг эхчүүдэд үр хүүхдээ вакцинжуулалтад хамруулаарай” гэв.

Харин өнөөдөр Халдварт өвчин судлалын үндэсний төвийн гаргасан мэдээллээр, наймдугаар сарын 6-ны байдлаар улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13157 болсон байна.

Эмчилгээ хийлгэж эдгэрсэн хүний тоо 13047 бол гэрийн ажиглалтад 42 хүн байна. Эмнэлэгт 58 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Нийт өвчлөгчдийн дийлэнх нь буюу 4994 тохиолдол 10–14 насныхан байгаа бол 0–4 насны 2928, 15–19 насны 1662 хүүхэд улаанбурханаар өвчилсөн байна. Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Тус өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол хоёр тун вакцин тул иргэдийг дархлаажуулалтад хамрагдахыг албаныхан уриалж байна.

Улаанбурхан өвчний халдвар авсан тохиолдолд дараах шинж тэмдэг илэрнэ:

  • Халуурах
  • Амны салстад улаан хүрээтэй цагаан толбо үүсэх
  • Нүүрнээс эхлэн толбо гүвдрүүт тууралт гарч бүх биеэр туурна
  • Нүдний салст улайх, үрэвсэх
  • Хамраас нус гоожих
  • Ханиалгана

Иймд дээрх шинж тэмдэг илэрсэн нөхцөлд яаралтай эмнэлгийн байгууллагад хандах шаардлагатай юм. Мөн энэ өвчнөөс вакцинаар сэргийлэх боломжтой. Вакциныг харьяа өрх сумын эрүүл мэндийн төвдөө хандан хийлгүүлэх боломжтой.

С.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж