Э.Батшугар: Цаасан и-баримтыг халж байна

Э.Батшугар: Цаасан и-баримтыг халж байна

Э.Батшугар: Цаасан и-баримтыг халж байна

Засгийн газрын өнөөдрийн /2025.08.06/ хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа.


Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл:

-Монгол Улсын 2024-2028 оны үндсэн чиглэлд төрийн өмчит 20 компанийг багтааж, эдгээрээс Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэс тавантолгой, Эрчим хүчний 11 компанитай ажиллах талаар мэдээлэл өглөө. Төрийн өмчит компаниудаас 3.74 их наяд төгрөг төвлөрүүлэх боломжтой гэж үзэж байна. Тиймээс ТӨХК-иудын засаглалыг сайжруулж, үр өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд 17 компанийг цөөлөх, 9 компанийг татан буулгаж нэгтгэх саналыг Засгийн газарт танилцуулсан.

Тухайлбал, Тайшир болон Орхон-Сэлэнгийн цахилгаан станцуудыг нэгтгэхийг санал болгосон Төрийн өмчит компаниуд толгой болон охин компаниудтайгаа нийлээд нийт 109 байсныг 87 болгон бууруулах төлөвлөгөөтэй байна. ТӨХК-иудын захирлуудын цалин хамгийн өндөр нь сарын 30 сая төгрөг байна. Тиймээс үндсэн цалин нь өндөр биш үр дүнгийн урамшуулал нь өндөр байлгах өөрчлөлтийг хийнэ. Гүйцэтгэлээр урамшууллыг үнэлэх талаар судалгаа дуусах шатандаа орсон.

Тухайлбал, Эрдэнэс Монгол, Хөдөө аж ахуйн биржийн захирлуудын цалин харьцангуй өндөр байна.

ТӨХК-иудад ойролцоогоор 59 мянган хүн ажиллаж байна. Үүний цаана олон хүний амьдрал бий. Тиймээс ТӨХК-иудад ялгамжтай бодлого явуулна. Хамгийн гол нь чиг үүргийн давхардал, орон тооны асуудлуудыг анхаарч ажиллана. Ингэснээр зардлыг хэмнэх боломжтой гэж үзэж байна.

Цахим хөгжил инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар:

-Өнөөдрийн байдлаар дунжаар 1.2 тэрбум и-баримт хэвлэгддэг. Үүний 40 орчим хувь нь л шивэгддэг гэсэн судалгаа бий. Тиймээс цаасан баримтыг халах ажлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулж, шийдвэрлэлээ. Ингэснээр иргэд банкны аппликэйшн рүү гээ ороод сонгосон картаа и-баримттай холбох байдлаар өөрчлөлт хийх юм. Дурын банкны картаа И-баримттайгаа холбож, тухайн картаараа худалдан авалт хийхэд и-баримт автоматаар бүртгэгддэг болно.

Үүний үр дүнд буцаан олголт нэмэгдэх боломжтой. Ерөнхий сайдын НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгох ажилтай уялдана гэж хэлж болно.

Мөн сугалаанд хожих магадлал өсөх, экологид эерэг нөлөө үзүүлэх гэх мэт давуу талтай.  Тус ажил ирэх сарын эхний долоо хоногт хэрэгжиж эхэлнэ.

УЦУОШГ-ын дарга Э.Баттулга: 

-УЦУОШГ-т бүтцийн өөрчлөлт хийсэн. Манай байгууллага 21 аймгийн 318 суманд салбар, нэгжтэй. Нийт 1893 хүн ажилладаг. Эдгээрээс нийт 171 ажилтанд цомхотгол хийсэн. Төсвийн тодотголоор манай байгуулгын төсөв 80.4 тэрбум төгрөг байсныг 77.3 тэрбум төгрөг болгож бууруулсан.

Бид цомхотгол хийхдээ 21 аймгийн төвүүдээс санал авсан. Үүн дээр тусгай ажлын хэсэг ажилласан. Цомхотгол хийхдээ нэгдүгээрт анхан шатны ажилтны орон тоог цөөлөхгүй байх бодлого барьсан. Хоёрдугаарт удирдах албан тушаалтны тоог цөөлөх буюу нэг төв гурван дарга хэлтсийн даргатай байсныг нэг болгож цомхотгосон. Мөн бүх төвүүд адилхан бүтэцтэй байх бодлого барьсан буюу бүгд ижил бүтэцтэй байхаар зохицуулалт хийсэн.

Энэ ямар нэгэн хүний тухай асуудал биш, бүтцийн тухай асуудал гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 202.9.40.90

Бэлэн мөнгөөр гүйлгээ хийвэл цахим бүртгэлд яаж орох вэ??!! Хүүхэд хөгшчүүл тэр бүр карт хэрэглээд байдаггүй болхоор яаж шийдэх вэ?

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 103.212.118.51

Цалиан хасах нэрийн дор үр дүнгийн урамшууллыг нэмнэ гэдэг нь илүү их урамшуулалт цалин авч ыолно гэсэн л үг юм

Avatar

Зүч 8 цагийн өмнө 103.57.94.237

хаа-н бирж гэж хаана юу хийдэг газар вэ бас өндөр цалинтай жинхэн хоолны сав мануухайнууд бна харин Батшугрын ажлыг дэмжиж бна

Avatar

Э.Батшугар 2025-08-06 202.126.89.92

Энэ бол зөв шийдвэр за юу . Та нар удахгүй ойлгох болно.

Avatar

Нэргүй 2025-08-06 103.229.120.24

буруу. ингэж болохгүй.

Avatar

Заак 2025-08-06 202.9.40.205

Шал балай юм хийж бхиймаа дэлгүүр орох болгондоо утсаа уншуулах юм уу настай хүмүүс бүртгүүлж чадах юм уу цаасаараа байсан нь амар шдээ

Avatar

Нэргүй 2025-08-06 66.181.182.61

Etseg shigee avligachin l baij taara batshugar . Busdiin bolomjiig bulaaj Avligiin munguuruu gadaadad sursan tudii gahai. Hulgaichuud uy udmaaraa haraagdaj amidarna

Avatar

Нэргүй 2025-08-06 66.181.160.69

ТӨК-уудыг нэн даруй хувьчлахгүй бол сүйтгээд дууслаа шдээ!!! Төрийн өмчийг хувааж иддэг л биш юм бол Занданшатар чи юуг нь хараад өхөөрдөөд сууна вэ??? Чиний хувийн компаниудад ийм байдал үүсвэл чи засгийн ажлаа хаячихаад санд мэнд гүйж очоод нэн даржй таслан зогсооно доо??!! Гэтэл чи ТӨК-ын захирлууд хэт өндөр цалин авч болохгүй, багавтар цалин авч болох л юм гэх ухааны юм яриад сууж байдаг???!!!

Avatar

Нэргүй 2025-08-06 203.91.115.53

Тэр 30 саяын цалинг 3 дахин бууруулъя. Арай хэтэрч байна. Би инженер хүн. Бүх ажлаа өөрөө хийгээд, өөрөө өөрийгөө цалинжуулаад ч сард 10 саяас дээш цалин авч үзээгүй. Би ядаргаанд ортлоо ажиллаж үзсэн хүн.

Avatar

Иргэн 2025-08-06 202.126.90.136

E-баримтыг цахим болгох зөв шийдвэр байна.
Аливаа улс орны төр засгаас гаргаж байгаа шийдвэр иргэдэд таалагдах нь ховор гэхдээ зөв байсанг иргэд хожуу ухаардаг. Э.Батшугар гэдэг залууг дэмждэг Монгол банкинд байхдаа хийж хэрэгжүүлсэн ажлууд нь одоо бидэнд үр өгөөжөө өгч банкинд оочерлохийг мартсан байна.

Avatar

Нэргүй 2025-08-06 202.126.90.217

Batshugar gej adgiin sheesh. Hun chanargui arhichin mal

Avatar

Нэргүй 2025-08-06 202.126.90.217

Humsaa nuusan er y****n shde. Avligachiin huuhed. Hoid ehteigee hamt gishuun bolson malan bomboo

Avatar

Зочин 2025-08-06 59.153.113.105

АВИЛГАЧДЫН ЦАЛИНГ ӨНДӨР ТОГТООЧООД ЯМАР ҮР ДҮН НЭХЭХ ВЭ ДЭЭ… ЗҮЙ ТОГТЛООРОО ОРЛОГО ОРЖ ИРЖ БАЙГААГ ТООЦОХГҮЙГЭЭР СУУРЬ ТҮВШИН ХҮРЭХ ТҮВШИНТЭЙ НЬ БОДИТОЙ ҮНЭЛЖ УРАМШУУЛЛЫН ЦАЛИНГАА ТОГТООГООЧЭЭ ТӨХОРООНЫ МАЛНУУДАА

Avatar

Нэргүй 2025-08-06 103.229.120.110

Цахим гэж үнэн л***р ийн юм байна аа болж байсан юм болохгүй боллоо

Avatar

Нэргүй 2025-08-06 202.70.44.46

Орхон-Сэлэнгийн цахилгаан станц гэж хаана байдаг юм бэ. Компаниудаа мэдэхгүй хүн засаглал сайжруулах юм яриад байх юм

Avatar

Нэргүй 2025-08-06 103.212.117.84

Маш буруу зүйл санаж сэдэж байна даа буруу байсан нь удахгүй л харагдаад эхлэх биз бүх бичиг баримт цаасаар байх ёстой болгоноыг бүгдийг цахим болгоно гэвэл том алдаа болно

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж