Оросыг дэмжигч улстөрчийг сонгуулийн луйврын хэргээр яллав

Оросыг дэмжигч улстөрчийг сонгуулийн луйврын хэргээр яллав

Оросыг дэмжигч улстөрчийг сонгуулийн луйврын хэргээр яллав

Улс төрийн намаа санхүүжүүлэхийн тулд Оросоос мөнгө авсан гэх хэргээр Молдавын шүүх Кремлийн талыг баримтлагч улс төрч Евгения Гутулийг долоон жилийн хорих ялаар шийтгэсэн байна. Тэрбээр Оросыг дэмжигч гагауз үндэстнүүдээс бүрддэг Молдавын өмнөд бүс нутаг болох Гагаузийн удирдагч юм. Гутулийг сонгуулийн луйврын хэргээр өнгөрсөн гуравдугаар сард баривчилж, энэ долоо хоногт шүүх хурал нь болсон.

Прокурорын мэдэгдснээр, 2019-2022 оны хооронд Илан Шорын намыг дэмжих зорилгоор Гутул  Оросын мөнгийг Молдав руу нууцаар оруулахад тусалсан.

Шор бол Оросыг дэмжигч бизнесмен бөгөөд Молдав улсад луйврын хэргээр ял эдэлж байсан. Одоо цөллөгт амьдарч байна. Шүүхийн шийдвэр нь Молдавын хувьд чухалд тооцогдох парламентын сонгууль есдүгээр сарын 28-нд болохоос өмнө гарч байна. Түүнчлэн Европын холбоотой ойр харилцаа тогтоохыг дэмждэг Молдавын ерөнхийлөгч Майя Санду эрх баригч "Үйлдэл ба эв нэгдлийн нам" (PAS)-аа засгийн эрхэнд үлдээхээр зорьж байна. Өнгөрсөн онд Санду дахин ерөнхийлөгчөөр сонгогдох үеэр Молдавыг Европын холбоонд нэгдүүлэх эсэх санал хураалт зэрэг явагдсан. Санал хураалтын дүн маш бага зөрүүтэйгээр тийм гэсэн шийдвэр гарсан.

Прокурорын мэдээлснээр, Илан Шор тухайн үед молдавчуудыг үгүй гэж санал өгүүлэхийн тулд авлигал өгч байсан аж. Тухайлбал, 130 мянга орчим хүнд нийт 15 сая ам.доллар өгсөн байна.

Тус улсын цагдаа нарын үзэж буйгаар энэ үйл ажиллагааны цаана Орос байсан боловч Москва энэ мэдээллийг үгүйсгэж байна. Гутул өмнө нь Илан Шорын улс төрийн намд нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Тэрбээр 2023 онд Гагаузын захирагчаар сонгогдсон бөгөөд уг сонгууль ч мөн санал худалдаж авсан гэх шүүмжлэлд өртсөн. Европын холбоо өнгөрсөн жил Гутулыг Молдавын тогтвортой байдалд заналхийлж, салан тусгаарлах үзлийг дэмжсэн үйлдлүүдийнх нь төлөө хориг тавьсан юм. Гутул прокурор, цагдаагийн бүх мэдэгдлийг үгүйсгэж, гагаузчуудыг улс төрийн бодлогоор айлгах гэсэн үйлдэл хэмээн буруутгасан байна.

Дашрамд, Гутул гуравдугаар сард Дональд Трампт хандан захидал илгээж, өөрийгөө АНУ-ын ерөнхийлөгчтэй адил глобал элитүүдийн суртал ухуулга, шахалтад өртсөн хохирогч хэмээн бичсэн байжээ.

Ялын тогтоол гарсны дараа Гутул давж заалдахаа мэдэгдсэн байна. “Энэ бол шударга ёсны асуудал биш. Энэ бол улс төрийн өшөө авалт” хэмээн тэр "Telegram" хуудсандаа бичжээ. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч мөн шүүхийн шийдвэрийг улс төрийн зорилготой гэж буруутгаж, Молдав сөрөг хүчнээ дарамталж байна гэж онцлон тэмдэглэв. Молдав улс одоогоор хөрш Украинд өрнөж буй дайнаас үүдэлтэй эдийн засаг, аюулгүй байдлын томоохон асуудлуудтай тулгарч байгаа бөгөөд энэ нь зарим бүс нутагт засгийн газрын эсрэг сэтгэл ханамжгүй байдал нэмэгдэхэд хүргэжээ.

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 22 минутын өмнө 202.21.124.29

Тахар хүүхний б**с л сонин харагдаж байна

Avatar

Зочин 24 минутын өмнө 103.212.119.129

Барууны орнуудын явуулгаар САНДУ гэдэг эмэгтэй ялсан гэж баыгаа чялагдсан. ЯАГААД ГЭВЭЛ ОРОСТ БАЙСАН МОЛДАВЧУУДЫН САНАЛЫГ АВААГҮЙ, ХАРИН БАРУУН ЕВРОПТ БАЙСАН МОЛДАВЧУУДЫН САНАЛЫГ БҮРЭН АВСАН. яЛИМГҮЙ ЯЛСАН БИШ, ЯЛИМГҮЙ ЯЛУУЛСАН.барууныханы улс төрийн луйвар бол далай л гэсэн үг.Манай чөдөртэй хэвлэлүүд үнэнэийг бичиж чадахгүй л дээш

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 103.168.34.80

Баруунд Оросыг дэмжигч улстөрчид парламентад нь чөлөөтэй сонгогддог. Харин Барууны улстөрийн нөлөөлөл Зүүн Европын орнуудыг фашизмруу түлхэж бна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж