Хоёр өрөө орон сууцыг 2 саяар түрээслэж байна

Хоёр өрөө орон сууцыг 2 саяар түрээслэж байна

Хоёр өрөө орон сууцыг 2 саяар түрээслэж байна

Жил бүрийн наймдугаар сард хичээл сургууль эхлэхтэй холбоотойгоор орон сууцны түрээсийн үнэ оргилдоо хүрдэг билээ. Орон сууц түрээслүүлэх үнэ ханш эрэлт, нийлүүлэлт дээр л тогтдог. Улаанбаатар хотын түгжрэлээс үүдэн хотын төвийн ойролцоох байрнуудын эрэлт жилээс жилд өсч байна. Орон сууцыг ашиглалтад орохоос нь өмнө буюу үнэ нь хамгийн хямд байхад нь худалдаж аваад, дараа нь өндөр үнээр түрээслүүлдэг явдал сүүлийн жилүүдэд ихэссэн. Гэхдээ энэ бол буруутгах зүйл биш.

Ингээд орон сууцны түрээсийн үнийг сонирхуулъя. “Unegui.mn”-д одоогийн байдлаар, үл хөдлөх хөрөнгө түрээслүүлэхтэй холбоотой 9235, орон сууц түрээслүүлэх тухай 4851 идэвхтэй зар байршсан байна. Тэдгээрээс хоёр өрөө байр түрээслүүлэх зар хамгийн их буюу 2055 байна. Харин таваас дээш өрөө байр түрээслүүлэх зар хамгийн бага буюу 117 байна.

Өнгөрсөн жилийн мөн үетэй (2024.08 сар)-тай харьцуулахад:

  • Нэг өрөө байр түрээслүүлэх үнэ байршлаасаа хамаарч 900000 төгрөгөөс эхэлж байсан бол одоо нэг саяас эхэлж байна.
  • Хоёр өрөө байр 1.3-2.5 сая төгрөг байсан бол одоо 1.2-3.2 саяын хооронд болж өсчээ.
  • Гурван өрөө 2-5 сая төгрөг байсан бол одоо 1.4-5 сая төгрөгийн хооронд буюу үнийн өсөлт харьцангуй тогтвортой байна.
  • Дөрвөн өрөө 2.5-7 сая төгрөг байсан бол одоо 3.5-19.8 сая төгрөг болж үнэ өссөн үзүүлэлттэй байна.
  • Таван өрөө өмнө нь 5-13 сая байсан ба одоо 6-15 сая болж, мөн адил өссөн дүр зурагтай байгаа аж.
  • Хажуу өрөө 350-800 мянган төгрөг байсан бол одоо 200 мянгаас 1.2 саяын хооронд байгаа юм.

Харин цахим сүлжээнд нэг өрөө байр түрээслүүлэх дундаж ханш 1.5 сая орчим, хоёр өрөө байр түрээслүүлэх дундаж ханш хоёр сая орчим байгаа юм.

Түүнээс гадна, нэмээд маш олон шаардлагатай. Жишээлбэл, хосууд, бага насны хүүхэдтэй хүнд, эрэгтэй хүнд түрээслэхгүй гэх мэт. Үүнд тавих хяналт байхгүй учраас түрээслүүлэгчид дурын үнэ, шаардлагуудыг тавьдаг. Ингэж л жилээс жилд орон сууц түрээслэх ханш өсч байна

Нийгмийн статистикийн газрын статистик мэдээлэлд зургаан жилийн өмнө буюу 2019 онд хоёр өрөө байр түрээслүүлэх дундаж үнэ 648 мянган төгрөг байсан байна. Үүнээс үзэхэд, ердөө зургаахан жилийн дотор Улаанбаатар хотод хоёр өрөө орон сууц түрээслэх үнэ хоёр дахин өссөн үзүүлэлт гарчээ.

 

М.НАМУУН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Хашаа 2025-08-06 202.9.47.37

Хашаанд хөлсөөр гэр барин суухад ч бас амаргүй л мөнгө нэг дор төлдөг.

Avatar

Нэргүй 2025-08-06 66.181.161.84

Монголд амьд явах баталгаагүй, амьдрах ямар ч боломжгүй болсоэ. ТҮК, автобусны жолооч 5 сая багш эмч нар 1.5 сая үүнээсээ 400-500к НДШ төлнө.

Avatar

Нэргүй 2025-08-06 202.131.249.20

turiin alban haagch nar hezee ndsh buren toldog bsiin 100-150k l tulj bga mal mine

Avatar

Зочин 2025-08-06 202.131.225.53

Их үнэтэй байна. Ипотекийн зээл аваад энэ үнээрээ төлөлт хийвэл ядаж сүүлд нь хөрөнгөтэй үлдэх юм даа.

Avatar

Нэргүй 2025-08-06 66.181.179.237

Ингэж матарын нулимс унагаад яах ч юм!!! Нийт ард түмнийхээ өргөн хэрэглээ ядаж талхны үнийн өсөлтөд хяналт тавьж чадахгүа зах зээл үнээ зохицуулна гэж суугаа засаг төр хэсэг бүлгийн төлөө хяналт тавьж шийдвэр гаргаж чадах уу?! Аягүй бол түрээсээс татваар авна гэж солиороод бүр түрээсийг гааруулах байлгүй

Avatar

Нэргүй 2025-08-06 66.181.191.24

Ажил хийдэггүй, гэртээ сууж гар утсаа ухахаас өөрийг мэддэггүй малнууд яаж амьдрах вэ дээ. Өөрөө ажиллаагүй байж төр засгийг муулж цалингаа голно. Эргүү дуракууд. Эмэгтэйчүүд нь ажил хийгээгүй байж хүүхэд цувуулан халамж шаарддаг

Avatar

Нэргүй 2025-08-06 66.181.160.5

цэвэр монголчуудын арчаагүй залхуу тэнэг шунал өөр ямар ч нөлөө байхгүй

Avatar

Зочин 2025-08-06 160.238.37.47

Юунд хяналт тавиулах гээд байна. Бичихийн өмнө бодож, сэтгэж байвал зүгээр сэн

Avatar

Нэргүй 2025-08-06 66.181.179.237

Харин тийм. Төр засаг хүртэл ямарч үндэслэлгүй аваар ослоор далимдуулж ус дулаан уур паарныхаа үнийг нэмнэ гэж байхад хэнч хяналт тавихгүй биз дээ

Avatar

хөрөнгөө яаж зарж түрээслэх нь өөрийн эрх, хүсэхгүй бол больж болно байхаа 2025-08-06 202.131.232.157

хөрөнгөө яаж зарж түрээслэх нь өөрийнх нь эрх байхаа

Avatar

зочин 2025-08-06 66.181.190.35

Зах зээлийн нөхцөлд, өөрсдөө юу ч хийж чаддахгүй,залхуу,бусдаар тэжээлгэх дуртай бидний хувьд мөлжүүлээд байхаас өөр арга үгүй, Эрээнээс бараа таваар оруулаад хэд дахин нугалж зардаг гээ биз дээ, Харин ч бид хятадын дэргэд байгаа тулдаа хямд бараагаар хангагдаж байна, Түрээсийн байр олширвол үнэ нь буурна,Цөөрвөл өснө, Үнийн дээд хязгаар тогтоох зэргээр төр оролцоод хяналт шалгалт торгууль шийтгэл болоод эхлэвэл авилга хулгай гээд бүр дампуурна биз, Түрээсийн байр ч бараг үгүй болж болзошгүй

Avatar

Нэргүй 2025-08-06 202.21.124.29

эрэлт нийлүүлэлтийн хууль үйлчилдэг юм шүү дээ

Avatar

Нэргүй 2025-08-06 66.181.160.69

"… үнийн хөөсрөлд хэн хяналт тавих вэ?" гэдэг бол тэнэг асуулт!! Эрэлт, нийлүүлэлт л зохицуулах ёстой!! Төр хяналт тавиасай гэж хүсээд байгаа юм уу? Монголын төр бүх юманд хошуу дүрэн оролцдог учраас иргэд нь хүртэл төрөөс хатуу хяналт хүсдэг зуршилтай болжээ! Тэгвэл буцаад соц. руугаа эргэнэ гэсэн үг?! Зах зээлийн ханшаас хэт өндөр үнийн саналыг хэн ч хүлээж авахгүй!!

Avatar

Зочин 2025-08-06 192.82.65.111

Байр түрээслэгчид татвар төлдөг үү

Avatar

зочин 2025-08-06 66.181.190.35

Татвар буй болгож болно, Гэвч түүнийг түрээсийн үнэ дээр л нэмнэ ,Түрээслэгчдийн нуруун дээр л очиж бууна

Avatar

Нэргүй 2025-08-06 66.181.191.24

Хямд үнэтэй түрээсийн заруудын ихэнх нь луйварчид байна лээ шүү.Болгоомжтой байгаарай. Орон сууц эзэмших гэрчилгээ, эсвэл байр худалдан авах гэрээг үзэж нягталж байж түрээсийн төлбөрөө хийгээрэй

Avatar

Батаа 2025-08-06 211.36.175.179

яагаад тэр вэ би хямл өрөө хайж байгаад түрээсээ өгвөл хулхидууочих юм болов уу яах вэ яавал дээр вэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж