Г.Анхболд: СЭМҮТ-ийн зөрчлийг илрүүлсэн хүн нь би

Г.Анхболд: СЭМҮТ-ийн зөрчлийг илрүүлсэн хүн нь би

Г.Анхболд: СЭМҮТ-ийн зөрчлийг илрүүлсэн хүн нь би

СЭМҮТ-ийн захирал асан Г.Анхболд цаг үеийн асуудлаар News.mn сайтад дараах тайлбарыг өглөө. 


СЭМҮТ-ийн захирал Г.Анхболд:

-Сайдын хэвлэлд өгсөн мэдээлэлтэй танилцсан. Анх би ажлаа хүлээж авснаас сарын дараа буюу өнгөрсөн аравдугаар сард, СЭМҮТ-ийн хэвтэн эмчлүүлэх клиник тасгийн төлбөртэй тусламж үйлчилгээнд хяналт, шалгалт хийх удирдамжийг боловсруулсан. Тэгэхээр энэ бол миний илрүүлж гаргаж ирсэн зөрчил гэж та бүхэн ойлгож болно. Зөрчлийг ЦЕГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас мөн манай байгууллага давхар шалгалт хийгээд явж байгаа. 

Намайг анх ажлаа авж байхад кассан дээр бэлэн мөнгө хураадаг процесс явагддаг байсан. Тодорхой хэмжээгээр хувийн дансанд авах зэрэг үйлдлүүд гардаг байсан байх. Уг цоорхойг би мэдсэнээр, тусламж үйлчилгээнд яаралтай хяналт шалгалт оруулъя эс бөгөөс мөнгө алдагдах эрсдэлтэй юм байна гэж үзсэн. Тийнхүү энэ үйл ажиллагааг анх эхлүүлж байсан юм. Хэн 528 сая гаруй төгрөгийг завшсан тухай мэдээлэл өгөх нь зохисгүй гэж бодож байна. Гэхдээ хууль шүүхийн байгууллага дээр шалгалтын процесс явагдаж байгаа. Энэ хэмжээний мөнгө шамшигдсан байх магадлалтай. Жишээлбэл, ганцхан жилийн тусламж үйлчилгээг хараад үзэхэд л 150 гаруй сая төгрөг дутчихсан байхад шамшигдсан байх магадлал байгаа гэж үзэж байна. 

Цаг цуцлах асуудлын тухайд, ирээгүй үйлчлүүлэгчдийн цагийг нь цуцалдаг байсан. Харин намайг ажлаа авснаас хойш энэ үйл ажиллагаа ор тас зогсож байхгүй болсон. Тиймээс ч тусламж үйлчилгээний нийт орлого 30 хувиар нэмэгдсэн байдаг. 

Тухайн үед, Аддиктологийн төв дээр Сэтгэц нийгмийн сэргээн засах төвийг нээсэн юм. Хүний нөөцийн хувьд, даван туулагчдыг буюу урьд нь ямарваа нэгэн мансууруулах бодис эсвэл архинд донтож байсан иргэдийг тодорхой хэмжээгээр авч ажиллуулдаг байсан. Энэ нь олон улсад ч байдаг зүйл. Бид хууль дүрмийнхээ дагуу л үргэлжлүүлээд хийгээд явсан юм. 

248 САЯ ТӨГРӨГ “ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН” ТӨСӨЛД ЗОРИУЛАГДСАН

Нийт 248 сая төгрөг буюу 40 удаагийн давтамжтайгаар хийгдсэн уг гүйлгээ нь “Эрүүл монгол хүн” төсөл хөтөлбөртөө зориулагдсан. Үүнд, ажилчдын цалин, байрны түрээс гэх зэрэг зардлууд багтсан. Энэ мөнгөн дээр миний зүгээс өөр чиглэлээр зарцуулах эрх байхгүй. Учир нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын чиглүүлгийн дагуу явж байгаа ажил тул би дур мэдэн оролцох үндэс байдаггүй. 

Түүнчлэн Манай байгууллага дээр эрх шилжсэнээс хойш  Сэтгэц нийгмийн сэргээн засах төв тэр байрандаа үйл ажиллагаагаа явуулаад аль хэдийн эхэлчихсэн байсан. Бид энэхүү процессыг хууль дүрмийн дагуу явуулахын тулд гурван удаагийн тендер зарласан юм. Гэвч гурван удаагийн тендер гурвуулаа амжилтгүй болсон. Эхний хоёр нь яагаад амжилтгүй болсон бэ гэхээр оролцох газар байгаагүй, материалаа өгөөгүй. Бичиг баримт нь бүрдлээ ч шаардлага хангаагүй. Программын тохиргоо дээр байнга дотоод хяналт шалгалтыг оруулсны үндсэн дээр, жилийн хугацаанд маш сайн цэгцэлж ажилласан. Одоогоор тийм доголдолтой үйл ажиллагаа байхгүй байна.

Мөн иргэдийн цагыг цуцалсан тухай асуудалд, иргэн цагтаа ирээгүй тохиолдолд, цуцлагдах тохиолдол байдаг. Гэхдээ 200-300 сая төгрөг хүртэлх мөнгө яригддаггүй. Тухайн хүн нь баримтаа аваад өргөдөл бичиж өгсний дагуу, буцаагаад өөрийнх нь данс руу шилжүүлдэг. Хуулийн дагуу бүх процесс явагдаж байгаа.

Мөн түүнчлэн, урамшуулал нэмэгдлийг эмч, сувилагч, туслах сувилагч нар буюу нийт ажилтчдад адилхан олгоод явж байсан. Зөвхөн удирдлагуудад өгдөг гэдэг бол ташаа мэдээлэл юм. Өмнө нь үр дүнгийн урамшууллийг бол 53, 54, 56 хувиар өгдөг байсан бол намайг ажлаа авснаас хойш нийт эмч ажилчдынхаа нийгмийн баталгааг хангах зорилгоор бүгдэд нь 60 хувиар олгож эхэлсэн байдаг. 

ИРГЭН О НЬ МАНАЙД ХУУЛЬЧААР АЖИЛЛАДАГ ХҮН МӨН

Түүнчлэн, иргэн О гэх хүн нь хуульч мэргэжилтэй хүн байдаг. Энэ үйл ажиллагааг анх эхлэхээс нь буюу Ерөнхийлөгчийн зарлиг гараад, төв байгуулагдаж эхэлсэн цагаас Сэтгэц нийгмийн сэргээн засах төвд хуульчаар ажиллаж байсан хүн юм. Энэхүү асуудал нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхлэлтэй. Эхлээд ЭМЯ болон АТГ шалгаж үзээд, гэмт хэргийн шинжтэй гэж үзсэн тул ЦЕГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар луу мөн шилжүүлсэн. Тийнхүү нэгдүгээр сард манай дээр ирээд тодорхой хэмжээний хяналт шалгалт зэргийн хийсэн. Одоо миний эрх мэдлээс даваад хууль хүчний байгууллага руу оччихсон байгаа ийм хэрэг юм. Бидний зүгээс эмнэлгийн уг алдагдсан орлогуудыг аль болох хурааж хумих, шалгах мөн яавал илүү их орлоготой байж болох вэ гэдэг дээр төвлөрч ажилласан. 

Одоо гуравдугаар клиникийг маш орчин үеийн хэмжээнд засаж тохижуулсан байдаг. Манайх улсын хэмжээнд сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа ганцхан төв боловч байр талбай хүрэлцээгүй. УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос хүртэл ажиллаад явахдаа, энэ талаар асуудал дэвшүүлсэн. ХЭҮК-оос удаа дараа шалгалтууд ирдэг. Тийнхүү энэ асуудлыг яаж ул суурьтай шийдэх вэ гэвэл шинэ барилгын барих хэрэгтэй. Одоо зураг төслөө гаргаад, магадлангаар оруулаад, ирэх оны төсөвт суулгуулан ажлаа эхлэх гэж байна. 

СЭМҮТ дээр жил гаруй ажиллалаа. Үүнээс хойш, эхлээд нийт эмч ажилтнуудынхаа нийгмийн хамгааллын хүрээнд өдөр, шөнийн хоолтой болгосон. Мөн шөнийн цагийн нэмэгдлийг хуулийн дагуу найман цагаар нь олгодог болсон. Түүнчлэн, ажлын орчныг сайжруулах тал дээр маш олон засвар шинэчлэлийн ажлуудыг хийсэн юм. Тасаг нэгжид тулгамдаад байгаа асуудлыг дор бүр нь шийдээд явдаг. Тохижилтын ажлуудыг ч маш эрчимтэй хийж гүйцэтгэж байсан. 

ЭМЯ-ААС ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ ХИЙНЭ ГЭЖ МЭДЭГДЭЭГҮЙ

Өнгөрсөн Баасан гаригт намайг ажлаас чөлөөлж байгаа тухай мэдсэн. Түүний дагуу, өнөөдөр өглөө ЭМЯ-наас комисс ирж миний ажлыг хүлээлцсэн байгаа. Харин хэвлэлийн хурал бол их гэнэтийн зүйл боллоо гэж харж байна. 

М.Намуун

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Лантуу 1 минутын өмнө 66.181.160.87

Хулгайч хүн "хулгайчийг бариарай!" гэж хашгирдаг. Чинбүрэн арай л их попороод байсан юм. Сайдаар удаан байлгавал бөөн бантан үлдээх хүн байна.

Avatar

Hulgaich 23 минутын өмнө 202.9.47.37

Хулгайч хүн "хулгайчийг бариарай!" гэж хашгирдаг. Энэ хулгай бол бас дээр нь гаж донтой хүчинчин гэж байна.

Avatar

Нэргүй 1 цагийн өмнө 66.181.160.71

битгиЙ ШШАА АЦАА БААХАН МӨНГӨ ЦУСАЛЧАААД АРЬСАА ХАМГААЛЖ ГЭНЭ ЭНЭ ЛЛАЛАРЫГ ШУУД ЦАГДАН ХОРЬ ИХ ҮМ ГАРНА ИХ ПЭЭДГЭР БАЙСАН ҮМАА ЭНЭ ГГОМО ЭМЧИНЦЭР

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 103.57.94.213

даргын ажлыг сайд булааж илрүүлсэн гэж байгаа бол сайдынх нь ажлыг булааж сайдын бохир асуудлыг илрүүлэх хэрэгтэй

Avatar

zochin 2 цагийн өмнө 103.212.118.51

МАНгаруудын эрх мэдлийн зодоон шив дээ.

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 103.229.122.118

СЭМҮТ-ийн асрагчид өвчтөнүүдийг байнга зодож, өвчтөнүүдээр цэвэрлэгээ хийлгэж, гар утас барихыг хориглож, бичихийг хориглож мөн өвчтөнүүдийн эмнэлгийн хоолыг дээрэмдэн иддэг. СЭМҮТ-ийн сувилагч нар өвчтнүүдийг эм ба тарианы туршилтуудад хамруулаад байдаг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж