"Сайн уу? Миний нэрийг Эва гэдэг. Өнөөдөр миний төрсөн өдөр. Миний аав бол баатар. Гэхдээ би хэзээ ч түүнтэй уулзаж чадахгүй" гэж Самара мужид болж буй "Ээж байхын тулд" санаачилгын кампанит самбар дээр бичсэн байв. Эва хорвоо дээр мэндлэхэд хэдхэн сарын хугацаа үлдсэн ч аав нь Украинд тулалдаж байхдаа амиа алджээ.
"Ээж байхын тулд" гэх санаачилга нь Орос улсад цар хүрээгээ тэлж байгаа бөгөөд нөхөр нь дайны үед амиа алдсан ч жирэмсэн эхчүүдийг хүүхдээ бүрэн тээж, төрүүлэхийг уриалдаг. Мөн улс даяар төрөлт багасаж буйтай холбогдуулан үр хөндөлт хийлгэхийг хориглосон хууль, Оросын уламжлалт гэр бүлийн үнэ цэнэ гэх алсын хараатай холбоотой юм. Улмаар тус улсын засгийн газар цэргүүдийн ар гэрт дөрөв дэх жилдээ тусламж үзүүлэх бодлогыг хэрэгжүүлж байна. Зөвхөн 2025 онд л гэхэд Ерөнхийлөгчийн тэтгэлгийн сангаас 195 мянган ам.долларыг фронтод тулалдаж буй цэргүүдийн ар гэрт, тэр дундаа эхнэрүүдэд нь зориулагдсан төсөлд зарцуулсан байна. "The Moscow Times"-ийн тооцоолсноор, энэ хавар л гэхэд Ээж байхын тулд санаачилга Ерөнхийлөгчийн тэтгэлгийн сангаас 38 мянган ам.долларын санхүүжилт авсан байна. Уг санаачилгатай адил "Хайрын төлөө" гэх хөтөлбөр бий. Хайрын төлөө хөтөлбөрийн нээлтийн арга хэмжээний үеэр фронтод тулалдаж буй цэргүүдийн эхнэр, бэлэвсэн эхнэрүүд жирэмсэн эхчүүдтэй ярилцлага хийсэн байна. Эл үеэр Оксана гэх нэгэн эмэгтэй нөхрөө байлдааны үеэр алга болсон гэх мэдээг авсан үеэ дурссан байна. Мөн өөр нэгэн эмэгтэй Ольга нөхрөө оршуулснаас хэдхэн хоногийн дараа хүүхдээ өлгийдөн авсан тухайгаа ярьжээ.
"Энэхүү төсөл нь дайны үеийн гэр бүлийн харилцаа болон эмэгтэйчүүдийг үүрэг хариуцлагад нөлөөлдөг эмгэнэлт үр дүнг зөөллөх зорилготой" гэж жендер судлаач Саша Талавер "The Moscow Times"-д ярьжээ.
Тэрбээр мөн "Орос нийгэмд дайны дараах үр дагавар, ялангуяа нөхөр нь сэтгэлзүйн хүнд шарх авсан эсвэл аавгүй байх зэрэг шалтгаанаас үл хамааран бүхий л асуудлыг шийдвэрлэх хариуцлага эмэгтэйчүүд дээр оногддог. Дайн дууслаа гэж бодоход эмэгтэй хүн хүүхэдтэйгээ эх үрийн нандин холбоог бий болгохоос гадна нөхөртэйгөө хэрхэн зөв ойлголцохыг сурах хэрэгтэй болно" гэжээ.
Самарад хэрэгжүүлж буй эдгээр төслийг тус бүс нутгийн генералын эхнэр Екатерина Колотовкина зохион байгуулсан аж.
Түрэмгийллийн эхний жилд тэрбээр дайныг дэмжсэн идэвх зүтгэлээрээ ерөнхийлөгчийн дэмжигч гэж хүлээн зөвшөөрөгдөж, "Путины баг" гэх медалиар шагнагджээ. Тухайн үеэс хойш Колотовкина цэргүүдийн эхнэрүүдэд зориулсан санаачилгаа орон даяар хэрэгжүүлэх зорилго тавьсан байна. Тэрбээр энэ оны зургадугаар сард болсон нэгэн арга хэмжээний үеэр "Манай баатруудын үргэлжлэл бол тэдний хүүхдүүд юм. Энэхүү үргэлжлэлийг зөв, сайн байлгахын тулд бүх зүйлийг хийх нь бидний ариун үүрэг юм" гэж мэдэгдэж байжээ.
Хайрын төлөө санаачилгын албан ёсны цахим хуудас дээр "AI"-аар бүтээсэн Самарагийн эмэгтэй цэргийн хувцас өмсөж, нялх хүүхэд тэвэрсэн зураг бий. Мөн энэхүү санаачилгын гол зорилгуудын нэг нь хүн ам зүйн асуудлыг шийдвэрлэх аж. Олон шалтгаан байгаа ч энэхүү зорилго нь орон даяар төрөлт буурсантай холбоотой. Өнгөрсөн онд л гэхэд Самара мужийн нас баралт төрөлтөөсөө хоёр дахин их байсан юм. Тус хөтөлбөрт хамрагдахын тулд цэргүүдийн эхнэрүүд нөхрөө дайнд явсныг батлах баримт, жирэмсний хэд дэх үе дээрээ явж буйг илтгэсэн эмчийн тодорхойлолт шаардлагатай. Хэрэв хамрагдаж чадвал санаачлагчдын зүгээс эрүүл мэндийн үзлэг, оношилгоо, баяр баясгалантайгаар хүүхдээ өсгөх сэтгэлзүйн тусламж, хичээл болон эмнэлгээс гарах үед хийх баяр, зураг авалтыг зохион байгуулдаг.
"Манай хөтөлбөрийн хүрээнд хоёр сарын хугацаанд найман хүүхэд мэндэлсэн. Гэвч тэдгээрийн гурав нь хэзээ ч аавтайгаа уулзаж чадахгүй" гэж Колотовкина нэгэн ярилцлагын үеэр дурдсан аж. Дашрамд, тэрбээр өмнө нь Украины эсрэг дайнд оролцогчдод зориулсан үрийн шингэний банкийг үндэсний хэмжээнд байгуулах санааг дэмжиж байсан.
Зарим тохиолдолд хөтөлбөрт шашны зүтгэлтэн болон сэтгэл зүйч нарыг оролцуулан эх хүн байх, төрөхийн ач холбогдлын талаар ярилцдаг. Алс Хойд нутагт, Салехардын шашны тойрог болон Ноябрьск хотын эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн төв хамтран "Жирэмслэлтээс эхлэн эх хүн" нэртэй ижил төстэй санаачилгыг эхлүүлсэн байна. Энэхүү санаачилгын хүрээнд жирэмсэн эмэгтэйчүүдийг төрөөгүй хүүхдийнхээ өнцгөөс фронтод байгаа нөхөртөө захиа бичихийг уриалдаг. Зохион байгуулагчдын хэлж буйгаар тус “аавд зориулсан захиа” нь хүүхэд болон хол байгаа эцэг хоёрын хооронд холбоо үүсгэх, мөн “эцгийн оршихуйг алсаас мэдрүүлэх” зорилготой. Ноябрьск хот дахь төслийг хариуцан ажилладаг сэтгэл зүйч Надежда Фесенко хэлэхдээ, Украины дайны дөрөв дэх жилд жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд “үнэ цэний дахин үнэлгээ” явагдаж буйг тэмдэглэсэн. “Над дээр ирж, үр хөндөлт хийлгэх тухайгаа хуваалцсан эмэгтэйчүүд ч байсан. Тэд ганцаардахаас айж эсвэл нөхөр нь дайнд яваад эргэж ирэхгүй байх вий гэх шалтгаанаар хүүхдээ гаргахгүй гэж боддог. Гэхдээ одоо гэр бүлүүд амьдрал гэдэг ямар үнэт зүйл болохыг ойлгож эхэлж байна" гэжээ. Мөн "Одоо тусгай цэргийн ажиллагаа үр хөндөлтийг бууруулахад тодорхой үүрэг гүйцэтгэсэн. Учир нь Орост энэ нь үргэлж сэтгэлгээний асуудал байсан. Эмэгтэйчүүд юуны төлөө хүүхдээ гаргах ёстойг ойлгож байна. Тэдний нөхөр, хөвгүүд амьдралын төлөө тэмцэж байгааг мэддэг болж эхэлсэн" гэж онцлон тэмдэглэжээ. Гэсэн ч нөхрөө алдах гэсэн айдас бол цэргийн албан хаагчдын эхнэрүүдийн дунд хамгийн том санаа зовнил хэвээр байгаа юм. “Би маш их айж байна. Түүний төлөө айж байна. Жирэмслэлтийнхээ төлөө айж байна. Хүүхэд эрт төрөх вий гэж айж байна. Надад тэсвэр үлдээгүй” хэмээн Кристина нэртэй эмэгтэй жирэмслэлтийн форумд бичжээ.
Мөнөөх форум дээр Рыбинск хотоос Катарина бусад эмэгтэйчүүдэд хандан бичжээ. Үүнд “Нөхөр маань СВО [тусгай цэргийн ажиллагаа]-д амиа алдсан. Би жирэмсэн. Би хоёр дахь хүүхдээ үнэхээр их хүсэж байсан. Нөхөр минь ч хүсэж, мөрөөддөг байсан. Харин одоо… Би яаж даван туулах вэ, хүчээ хаанаас олох вэ?” гэсэн байв. Дайныг дэмжигч идэвхтнүүд Оросын үнэн алдартны шашныг эмэгтэйчүүдийн айдсыг намжаах хэрэгсэл болгон ашигладаг. “Жирэмслэлтээс эхлэн эх хүн” төслийн хүрээнд зохион байгуулагчид эмэгтэйчүүдэд төрөх үед нь хувийн адислал хүртээнэ гэж амладаг.
Улмаар Катаринад зохион байгуулагчдын зүгээс төслийн танилцуулгыг өгч, “Хамт байхад тийм ч аймшигтай биш! Итгэл найдвар хүч өгдөг” гэсэн байв.
Цэргийн албан хаагчдын эхнэрүүд төрсний дараа эмнэлгээс гарахад нь орон нутгийн диакон тэдэнд нэгэн тахилын дүрс (икон) бэлэглэж, сэтгэл зүйч Фесенко тухайн гэр бүлийг дагалдан явдаг. “Жирэмслэлт бол шинэ, дахин төрөлт. Эмэгтэй хүн дахин нэгэн удаа мэндэлж байна гэсэн үг. Айдас бол эмэгтэй хүний хувьд байгалийн мэдрэмж. Үүнийг зүгээр л ойлгож хүлээн зөвшөөрөх хэрэгтэй” хэмээн Фесенко ярьжээ. Үр хөндөлтийг аллага гэж үздэг, эх хүн байх нь эмэгтэй хүний жинхэнэ үүрэг гэж итгэдэг Фесенко нь цай ууж ярилцах гэх мэт албан бус уулзалтуудаар дамжуулан итгэлцлийг бий болгохыг зорьдог үр хөндөлтийн эсрэг аянуудыг удирддаг. Талаверын хэлснээр, төр засаг эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрхийг хязгаарлахад ихэвчлэн хянах, хориг тавих аргуудыг хэрэглэдэг. “Үүний зэрэгцээ Орос улс гэр бүлүүд (цэргийн алба хаагчдын гэр бүлүүдийг ч оролцуулан) тэтгэмж, хөнгөлөлтүүдийг нэвтрүүлж байгаа нь бас нэг төрлийн хяналтын хэлбэр юм” хэмээн Талавер тэмдэглэв.
Ах 8 цагийн өмнө 202.126.88.127
хоёр хөрштэйгээ эв тэнцүү харилцанаа хүмүүс нүүдэг хөрш нүүдэггүй
ҮГЛЭЭ.ӨВГӨН 12 цагийн өмнө 59.153.114.105
Дайн дуусах өдөр ирэх ньмэдээж!?
Нэргүй 2025-08-06 202.126.91.69
ТЭНЭГ СОЛИОТОЙ с****т ПУТЛЕРЭЭСЭЭ САЛААГУЙ ЦАГТ ОРОСУУД ООДЛОХГУЙ
Нэргүй 2025-08-06 66.181.186.121
Аав украйны дайнд үхсэн хүүхэд нь бүүр бичиж чаддаг гэнэ ээ
Национал Социалист 2025-08-06 202.9.47.37
Хамгийн айхтар нацист дарангуйлагч бол Адольф Хитлер биш, пост улаан Оросын дарангуйлагч В.В.Путлер бөлгөө.
Нэргүй 2025-08-06 66.181.181.138
😂😂😂😂😂😂😂😂😂
Нэргүй 2025-08-06 202.126.89.13
Энэ исүү гэдэг сэтгүүлч эмэгтэй оросыг болохоор аль болох сөрөг бараан мэдээ урд хөршийг бол аль болох магтан уянгалуулж хятад гүрний давуу талыг байнга суртчилж тархи угааж манипуляци хийж байдаг нь анзаарагддаг
Нэргүй 2025-08-06 202.126.89.37
Путин ч орос орныг жадлан устгаж байна дөө. Буриадаар дүүрэн нөхөргүй эсвэл бэлэвсэн хүүхнүүд. Багуудаа бүр мөхөөж дууслаа.
зочин 2025-08-06 66.181.160.64
Орос залуугийн яриа:
Цэргийн зарлан авчихаад , яаж амьд гарах тухай бодож хэвттэл нөгөө өрөөнд эхнэр охин хоёр маань нөхөн төлбөрийн мөгийг яаж зарцуулах тухай маргалдаад сууж байдаг байна шүү !!.. Хаалгаар гарч амжаагүй байхад нь оршуулчихдаг байна шүү !..Орос авгайнар нэрээ алнаааа
Zochin 2025-08-06 66.181.177.88
Duusgaj baigaa yim bn Orosiig
Б 2025-08-06 202.9.46.44
орос гж бгаа юмуу.суртал ухуулга нь сайн хэвээр б.ашүү..
Sh h 2025-08-06 202.9.47.37
Зохиомол суртал ухуулга.
Нэргүй 2025-08-06 37.170.68.73
Хамгийн сайн орос бол үхсэн орос
Мөөгий 2025-08-06 45.117.32.102
Хэдийгээр орсууд бидэнд сайн мууг олныг хийсэнч гэлээ тэдгүйгээр бид өнөөдөр Өвөр монгол шиг болох байсныг мартаж болохгүй. Түүхээ мэддэггүй нөхдүүд их буруу юм бичих юм даа.
зочин 2025-08-06 66.181.190.35
Ардчилагч гэх энэ бүлэг этгээдүүд түүхээ сайн мэднэ ээ,Оросууд монголыг сүйрлээс аварсаныг ч сайн мэднэ, Асар их дэмжлэг үзүүлж одоогийн хөгжилд хүрэх замыг нээж өгсөнийг ч мэднэ, Гэхдээ барууны үзэлтэй,баруунд урвасан л хүмүүс,ОХУ ,БНХАУ усдах ёстой,,Тусгаар тогтнолын төлөө тэмцэж буй орнууд барууны өмнө сөгдөх ёстой,Тэдний боол барлаг байх учиртай Баруун дангаараа даян дэлхийд эзэн суух ёстой , Бусдыг сорж шимж амьдрах ёстой гэж үздэг л хүмүүс, Монголыг яг Украин шиг оросын эсрэг босгох зорилг
зочин 2025-08-06 66.181.160.64
90 онд Оросууд жоомоо аваад явангуут л Монгол хөгжиж эхлсэн дээ!!.. Ардчилал мандтугай ..
Нэргүй 2025-08-06 202.126.89.13
Одоо гятадын колони болох гээд гятад угшилтай хүмүүс хөөрцөглөөд байгаа
Нэргүй 2025-08-06 66.181.181.138
😂
Нэргүй 2025-08-06 66.181.186.175
Бяса гээч ! бяса орос шавж. Жоом х***а шавж. Харх америк мэрэгч мэлхий франц 2 нутагтан. Гахай герман . Цаабуга чукча. Самж Африк . Имж Аустрал . Гангц бөхт тэмээ Араб. . Илжиг түрэг . Нохойн мах Гориа . Түүхий загас ёпон .лам гөрөөс Андын нуруу . 5 хошуу мал бас бөөс Монгол . цааш юу бил ээ ?
Нэргүй 2025-08-06 37.170.67.109
Хамгийн сайн орос бол үхсэн орос
өвгөн 2025-08-06 192.82.65.103
ха ха ха ха путлер тэргүүтэй оросын фашистууд орос орныг бүүр солиоруулж байна аа ха ха ха ха. Орос орон мөхөлрүүгээ мөлхөж байна.
зочин 2025-08-06 66.181.190.35
Ардчилагч гэх энэ этгээдүүдийн бусдыг үзэн ядаж буй авир нь яг яргачны авир, Барууны нацист фашистүүд хүртэл энэ тэнэгүүдийн дэргэд ариа соёлтой харагддаг
Зочин 2025-08-06 103.57.92.242
харамсалтай нь энд Оросыг муулагсад комент бичиж. орос орон үгүй бол бидний тусгаар тогтнол үгүй гэдгийг ухамсарлаагүй байна.
өвгөн 2025-08-06 192.82.65.103
20-р зууны оросын зохиож өгсөн үлгрээ март илжигээ
зочин 2025-08-06 66.181.190.35
Украин дэх дайныг оросууд өдөөгөөгүй, Бүр 1990-ээд оны үед Украины тусгаар тогтнолыг зөвшөөрсөн, Тэр үед Украин ЗХУ-ын хамгийн хөгжингүй хүчирхэг эдийн засагтай,амар амгалан сайхан орон байсан, Бүх хөрөнгөтэй нь хамт тусгай гэр бүл болгосон , Найрсаг нөхөрсөг зэрэгцэн оршиж хамтын ажиллагаа өрнүүлэх гэрээ байгуулж тусгаарласан,Гэтэл баруунд урваж нацистүүдыг төрд гарган,8 жил бэлгэж байгаад орос орныг устгах хуйвалдаанд оролцож дайрав Оросууд барууны 52 орны түрэмгийллээс эх орноо хамгаалж байна
Нэргүй 2025-08-06 202.21.124.29
Хөрш улс руугаа дайрч орж хядуулчихаад
монголоор бол хохь нь гэдэг юмаа
Хулмасуудад оршиг байх газар үгүй
Зочин 2025-08-06 103.57.92.242
тэнэг минь хятад руугаа зайл.
Нэргүй 2025-08-06 202.179.15.43
Хятад чинь оросын тал ш дээ ха ха
Нэргүй 2025-08-06 202.126.89.13
Эрх барих дээд түвшиндээ л найз байх ихэнх хятад хүмүүс оросуудын хатгаасаар гадаад монгол хятадаас салсан гэж үздэг манай монголын хятад гаралтай хүмүүс ч тийм үзэл бодолтой байдаг
Нэргүй 2025-08-06 66.181.181.38
дарангуй рашист путлёрын дэглэмийн хамгаалагч нэг удаагийн сум үйлдвэрлэл юм биз дээ. хайран амь, хайран үр хүүхэд, хайран оросын ард түмэн. хайран мөнхийн хөрш минь. яана вэ, энэ ард түмнийг ухааруулж, гэгээрүүлж хайрла бурхан минь.
Нэргүй 2025-08-06 66.181.160.99
isuu элбэгдоржыын ббоовыг хөхөх гоё бна уу жжингэр мин хошногодоноо чамайг хаха
Нэргүй 2025-08-06 202.70.43.34
Үр хүүхэд төрүүлж өсгөж чадалгүй байсаар хөгширсан хүмүүс ч бмй