Тавантолгойн нүүрс ачих логистикийн төвд үүссэн асуудал дээр БЭТ-ийн баг шуурхай арга хэмжээ авч эхэлжээ

Тавантолгойн нүүрс ачих логистикийн төвд үүссэн асуудал дээр БЭТ-ийн баг шуурхай арга хэмжээ авч эхэлжээ

Тавантолгойн нүүрс ачих логистикийн төвд үүссэн асуудал дээр БЭТ-ийн баг шуурхай арга хэмжээ авч эхэлжээ

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбар уурхайд 2025 оны 07 сарын 19-ний өдөр ажиллахдаа онцгойлон анхаарал хандуулсан Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв “ТНАЛТ”-д үүссэн асуудал дээр БЭТ-ийн баг шуурхай арга хэмжээ авч эхэлжээ. “Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв” /ТНАЛТ/-ийг “Эрдэнэс Тавантолгой” ХК санхүүжүүлж, захиалагчаар “Тавантолгой төмөр зам” ХХК, ерөнхий гүйцэтгэгчээр “Бодь интернэшнл” ХХК шалгарч 2021-2024 онд барьж ашиглалтад оруулахаар ажилласан. Тус төв нь галт тэргэнд нүүрсийг их хэмжээгээр  ачих зориулалттай төмөр замын тээврийн төв юм. Хэдийгээр 2024 оны сүүлээр барилга угсралтын ажил дуусаж, туршилт зүгшрүүлэлтийн ажил эхэлсэн ч хэд хэдэн эвдрэл гэмтэл гарсны улмаас бүрэн хүчин чадлаараа ажиллах боломжгүй болоод байсан.

Ерөнхий сайдын зүгээс нүүрсний экспортыг нэмэгдүүлэх, ТНАЛТ-д үүссэн асуудлыг  нягтлан шалгаж шийдвэрлэх, шаардлагатай бол хууль хяналтын байгууллагад шилжүүлэх,  салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах хугацаатай үүрэг даалгаврыг Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн багт өгсөн.

Өгсөн үүрэг чиглэлийн дагуу Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн багийн ахлагчийн тушаалаар "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хөрөнгө оруулалтаар "Тавантолгой төмөр зам" ХХК-ийн хариуцан хяналт тавьж гүйцэтгэсэн "ТНАЛТ" төслийн хүрээнд үүсээд буй нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, цаашид хэвийн ажиллуулахад шаардлагатай техникийн шийдлийг боловсруулан төслийг бүрэн хэмжээнд ашиглалтад оруулах үүрэг бүхий ажлын хэсэг, мөн төслийн хэрэгжилтийн хүрээнд үүссэн хуулийн болон бусад асуудлуудыг шалган тогтоох үүрэг бүхий Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын захирлаар ахлуулсан Хяналт шалгалтын баг ажиллуулж байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас байгуулагдсан хоёр ажлын хэсэг  “Тавантолгой төмөр зам” ХХК, “Бодь Интернэшнл” ХХК-ийн инженер, техникийн ажилтнуудыг байлцуулан ТНАЛТ-д газар дээр нь ажиллаж дөрвөн удаагийн ажлын зураг авалт, туршилтуудыг  хийлээ. Хяналт шалгалтын багийн бүрэлдэхүүн газар дээр нь ажиллаж захиалагч болон гүйцэтгэгч талууд гэмтэлтэй, солих шаардлагатай тоноглолуудыг баталгаажуулж, зарим  хэсэгт технологийн сайжруулалт хийж, төвийн үйл ажиллагаанд гарч буй доголдлыг нэг мөр шийдвэрлэх замаар одоогийн ажлын гүйцэтгэлийг нэмэгдүүлэх, улмаар үйлдвэрлэлийн үндсэн хүчин чадалд хүргэхээр  тодорхой шийдлүүдийг гарган ажиллаж байна. Хяналт шалгалтын баг нь ТНАЛТ төсөлтэй холбоотой бүх баримт материалуудтай танилцаж, эцсийн дүгнэлтийг гаргаж, хуулийн байгууллагад шилжүүлэн шалгуулна.

Онцгой дэглэмийн хугацаанд төслийг санхүүжүүлэгчийн хувьд “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн зүгээс захиалагчийн хяналтыг хийсэн “Тавантолгой төмөр зам” ХХК болон ерөнхий гүйцэтгэгч “Бодь интернэшнл” ХХК-иудтай хамтран ТНАЛТ төслийн асуудлыг нэг мөр шийдвэрлэж, компанийн үйл ажиллагааны бүтээмжид ахиц гаргах замаар Ерөнхий сайдаас экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр өгсөн үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ард 5 цагийн өмнө 103.10.22.176

– Төслийн гэрээ, төлөвлөгөөний гүйцэтгэх хугацаа байх уу? Байхгүй бол гүйцэтгэгчийн идэх цонх. Зөвлөх үйлчилгээ, гүйцэтгэч, захиалагчийн хяналт байх уу? Байгаагүй бол тэр хууль, журмаа цуцал, харин цавчиж идэхээ ил тод журмал .
– ТНАЛТ явцад мэргэжилтэн бэлдээгүй бол сэргэлэн сурвалжилагч нарыг ажиллуулахгүй, арай сэргэлэн галзуу.
– Төслийн үр ашиг гэдгийг ярихгүй болоё. Харин татварын мөнгийг хэрхэснээ тайлах хэцүү байж болох. За леберадана биз.
– Төсөл бүрд БЭТ явуулж аргаа бардаг байх уу?

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 202.126.89.156

Монголд цаг үрсэн хоосон ҮГ ЯРИА-наас илүү ҮЙЛДЭЛ чухал байнаааа…..хэзэээ БҮХ САЛБАР өөрчлөгдөнөөө

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 59.153.113.175

ЭНЭ ОЛОН ТОЛГОИНУУДА УЯЛДА ХОЛБОТОИ НЭГ ТОЛГОИ БОЛГОЧЭЭ

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 66.181.183.90

худ худ ша.лгүй зүгээр ТТ д эзэн суух гэсэн учралын зорилгыг биелүүлээд хүмүүсийг нь шахаач. тийм л зорилготой байсан биз дээ. данхынхаа үеэс тийм зорилготой байсан ч данх нь гай болоод байхаар араас хутга ша.аж унагаагаа биз дээ.

Avatar

Буриад 8 цагийн өмнө 202.131.239.190

ТИЙМ ШДЭЭ ХАНИЛЖ ЯВААД НӨХӨРӨӨ ГЭЖ, ХҮН МУУТАЙ НӨХӨР ШИГ БНА ЛЭЭ…

Avatar

Сэтгүүлч 9 цагийн өмнө 202.131.239.190

БЭТ нь тэгээд хэн гэж хүн байдаг юм бэ

ЯМАР МУНДАГ ИӨЛБӨРТЭЙ ПИ АР ХИЙДЭГ ОЮУН-ЭРДЭНЭ ШИГ НӨХӨР ВЭ

Avatar

з 9 цагийн өмнө 202.9.46.203

оролцсон бүгдийг нь цаазал

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 103.229.121.18

Шивээ хүрэнгийн боомтын цаахан талд Хятадууд вагоны дагуу уртааш нь нүүрс ачих том байгууламж барьсан байдаг. Гэтэл эн зурган дээрх чинь одоо юу вэ??? Ийм юмаар яаж нүүрс ачих болж байнаа??? Хялар царайлсан н**ш төслийн мөнгийг нь гударчихсан юм байна л даа

Avatar

зочин 10 цагийн өмнө 66.181.160.116

Одоогийн залуус " Тултал нь хулгай хийгээд тэр шорондд чинь оры " !!.. гэдэг сэтгэхүйгээр ажиллаж байгаа шд .Дараагийн дарга нь басл хулгай хийнээ !!..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж