Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн СЭМҮТ-ийн удирдлагуудтай холбоотой ноцтой мэдээлэл хийж улмаар СЭМҮТ-ийн захирал Г.Анхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлж байгаа талаараа өчигдөр /2025.08.05/ мэдээлэл хийсэн. Тодруулбал, СЭМҮТ-ийн дарга нар ажилтнуудтайгаа хуйвалдан бэлнээр болон хувийн данс руугаа их хэмжээний мөнгө шилжүүлж авдаг нь тогтоогдож, одоо эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэж мэдээлэв. Тэгвэл СЭМҮТ-ийн захирал асан Г.Анхболд тус мэдээллийг үгүйсгэн, өөрийн байр суурийг илэрхийлсэн юм. Үүнтэй холбоотойгоор энэ долоо хоногийн VS буландаа Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн болон СЭМҮТ-ийн захирал асан Г.Анхболд нарын байр суурийг онцолж байна.
Ж.Чинбүрэн
Эрүүл мэндийн сайд
-СЭМҮТ-ийн төлбөртэй тусламж, үйлчилгээний талаар иргэнээс АТГ-т гомдол ирүүлснийг шалгуулахаар ЭМЯ-нд шилжүүлсний дагуу ЭМЯ-ны хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газраас санхүүгийн хяналт шалгалт хийсэн. Шалгалтаар гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдал тогтоогдсон тулд ЦЕГ-тай хамтарсан шалгалтыг 2025 оны хоёрдугаар сарын 25-наас гуравдугаар сарын 24-нийг хүртэл хийсэн. Хяналт шалгалтаар дараах зөрчлүүд илэрсэн. Тухайлбал,
Төлбөртэй тусламж үйлчилгээ авсан иргэнд төлбөр төлсөн баримт өгдөггүй. Үйлчлүүлэгч эрүүл мэндийн байгууллагын данснаас өөр дансанд төлбөр төлөхийг хориглосон журмыг удаа дараа зөрчсөн. 2022-2024 онд цахим бүртгэлд бүртгэгдсэн төлбөртэй тусламж үйлчилгээний орлого болох 527.8 сая төгрөгийн ор хоногийн төлбөрийг иргэдийг цагтаа ирээгүй, эмнэлэгт хэвтээгүй гэж цуцалсан.
Ийм байдлаар 478.9 сая төгрөгийг цуцлалт хийж, СЭМҮТ-ийн дарга нар ажилтнуудтайгаа хуйвалдан бэлнээр болон хувийн данс руу шилжүүлж авдаг нь тогтоогдож, одоо эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Энэ нь таваас дээш жил үргэлжилж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээний чанарт сөргөөр нөлөөлж, үнэнчээр зүтгэж буй эмч, ажилчдын сэтгэл зүрхийг мохоож, ажлын байраа орхих хэмжээнд хүргэж байна. Түүнчлэн өөр бусад хууль бус үйлдлүүд илэрсэн тул СЭМҮТ-ийн одоогийн удирдлагыг үүрэгт ажлаас нь чөлөөлнө. Мэдээллийн дэлгэрэнгүйг ЭНД дарж унших боломжтой.
Г.Анхболд
СЭМҮТ-ийн захирал асан
-Анх би ажлаа хүлээж авснаас сарын дараа буюу өнгөрсөн аравдугаар сард, СЭМҮТ-ийн хэвтэн эмчлүүлэх клиник тасгийн төлбөртэй тусламж үйлчилгээнд хяналт, шалгалт хийх удирдамжийг боловсруулсан. Тэгэхээр энэ бол миний илрүүлж гаргаж ирсэн зөрчил гэж та бүхэн ойлгож болно. Зөрчлийг ЦЕГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас мөн манай байгууллага давхар шалгалт хийгээд явж байгаа.
Намайг анх ажлаа авж байхад кассан дээр бэлэн мөнгө хураадаг процесс явагддаг байсан. Тодорхой хэмжээгээр хувийн дансанд авах зэрэг үйлдлүүд гардаг байсан байх. Уг цоорхойг би мэдсэнээр, тусламж үйлчилгээнд яаралтай хяналт шалгалт оруулъя эс бөгөөс мөнгө алдагдах эрсдэлтэй юм байна гэж үзсэн. Тийнхүү энэ үйл ажиллагааг анх эхлүүлж байсан юм. Хэн 528 сая гаруй төгрөгийг завшсан тухай мэдээлэл өгөх нь зохисгүй гэж бодож байна. Гэхдээ хууль шүүхийн байгууллага дээр шалгалтын процесс явагдаж байгаа. Энэ хэмжээний мөнгө шамшигдсан байх магадлалтай. Жишээлбэл, ганцхан жилийн тусламж үйлчилгээг хараад үзэхэд л 150 гаруй сая төгрөг дутчихсан байхад шамшигдсан байх магадлал байгаа гэж үзэж байна.
Цаг цуцлах асуудлын тухайд, ирээгүй үйлчлүүлэгчдийн цагийг нь цуцалдаг байсан. Харин намайг ажлаа авснаас хойш энэ үйл ажиллагаа ор тас зогсож байхгүй болсон. Тиймээс ч тусламж үйлчилгээний нийт орлого 30 хувиар нэмэгдсэн байдаг.
Тухайн үед, Аддиктологийн төв дээр Сэтгэц нийгмийн сэргээн засах төвийг нээсэн юм. Хүний нөөцийн хувьд, даван туулагчдыг буюу урьд нь ямарваа нэгэн мансууруулах бодис эсвэл архинд донтож байсан иргэдийг тодорхой хэмжээгээр авч ажиллуулдаг байсан. Энэ нь олон улсад ч байдаг зүйл. Бид хууль дүрмийнхээ дагуу л үргэлжлүүлээд хийгээд явсан юм. Мэдээллийн дэлгэрэнгүйг ЭНД дарж унших боломжтой.
Нэргүй 1 минутын өмнө 66.181.181.218
ха ха сайд гэх новшийн согтуу нь гарч буй аятай жүжиг тавьж попорчих юмаа. энэ засаг төрийн 30 гаруй жилийн хийж бүтээсэн үнэн дүр төрхийн 1 жишээ
СЭТЭГЦИЙН ӨӨРЧЛӨЛТТЭЙ ХҮМҮҮС 4 минутын өмнө 104.28.68.89
ЭНЭ ЭМНЭЛГИЙН ДАРГА НЬ ӨӨРӨӨ СЭТГЭЦИЙН ӨӨРЧЛӨЛТТЭЙ ЮМ БИШ ҮҮ ? ТҮҮГЭЭР Я ЗОГСОХГҮЙ ЭНЭ УЛС ТӨРӨӨР БАЯЖИГЧИД ЧИНЬ ХЭВИЙН ЭРҮҮЛ ХҮНЭЭС ӨӨР ИЧИЖ ЭМЭЭХЭЭ МЭДДЭГГҮЙ ШУНАЛ ТАЧААЛААРАА БҮХНИЙГ ХИЙДЭГ ЖИНХЭНЭ СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ БИШ ХҮМҮҮС ЯАХ АРГАГҮЙ МӨН ШҮҮ !
Нэргүй 1 цагийн өмнө 103.168.34.133
Чинбурэн худлаашуу эрэкламдаад
Нэргүй 2 цагийн өмнө 203.98.77.114
СЭМҮТ гэдэг нь юу гэж байгаан болоо сэтгүүлчдээ
Иргэн 2 цагийн өмнө 66.181.184.118
Хэн нь сандал суудалын төлөө зүтгээд байнаа??? Энэ эмнэлэгийн дарга нь өөрөө илрүүлэж хууль хяналтын байгууллагад өгсөн юм бол сайн л бн шүү дээ!!! Хаа хамаагүй юмаа далимдуулаж Чин бүрэн сандал суудалыг нь өөрийн хүнд өгөх шоу яваад байна уу гэдгийг цаг хугацаа харуулна!!!
Иргэн 2 цагийн өмнө 66.181.188.224
Чинбүрээн! Энэ залуу чинь 2024 оны 10 р сард томилогдсон гэж бн. 22-24 оны санхүүгийн байдал энэ залууд ямар хамааралтай юм бэ. Харин ч тэр асуудлыг өөрөө илрүүлсэн бн. Чи харин өөрөө нэг л ноцтой байгаа юм биш үү
Зочин 2 цагийн өмнө 66.181.184.221
Энэ сайд нэг л худлаа хүн шиг санагддаг. Явцгүй нөхөр шүү.
Зочин 2 цагийн өмнө 66.181.160.87
МАН -ын хүний нөөц их мууджээ. нэг нь сайд болонгуут богино хугацаанд удирдлагын их өөрчлөлт хийгээд, идэж уухаа тооцоолоод эхэллээ. Их юм болох нээ. Харин тогтолцоо нь болохгүй байгааг ойлгох чадвар байхгүй юу эсвэл энэ тогтолцоо нь идэж уухад хялбар тул солих эрмэлзэлгүй байна уу гэдэг нь асуулт байхи нь, ..
Даагий 2 цагийн өмнө 66.181.160.87
Чинбүрэн нөгөө попордгоороо их ужигарсан бузар булхайг илрүүлэн мандах гэсэн нь хүн гөрдсөн байна. Яг ийм илэрхий юм бол баримт нь байхад хүнийг гүтгэлээ гэж хуулийн байгууллагад өргөдөл өгч нэр төрөө хэдэн тэрбумаар үнэлж хохирлоо барагдуулах боломж баймаар. Тэгж л попчин хүнийг хашраамаар ….
Зочин 2 цагийн өмнө 202.126.90.177
Бүгдийг нь наад эмнэлэгтээ хэвтүүл, эмчил.
Юм байх шиг бна
Зочин 2 цагийн өмнө 66.181.188.53
Чин бүрэн үнэн сэтгэлээсээ ажиллаж эрүүл мэндийн салбарыг сайн сайхан болгоно гэдэг бол лөөлөө дээ. Хүн ёстой л тархийг нь сольдоггүй л юм бол Чинбүрэнгийнх хэвээрээ байгаа ш дээ. Өөрийн багаа бүрдүүлж байгаад л гараа дүрэх шиг болно доо. Хэн ч илрүүлж чадахгүй.Ийм л сэтгэлгээтэй хүн дээ.
зочин 3 цагийн өмнө 203.217.139.240
Сайд болонгуутаа мэдээд гайхаад шогшроод эхэлсэн үү. Өөрөө эмч байсан биз дээ. Зөвхөн удирдлалгыг сольж ужид хүслээ биелүүлэхийн төлөө хүнд нөхцөлд өөрийнхөө сэтгэлзүйг гэмтээн байж ажилладаг эмч, ажилтнуудыг бүү гутаа . Арчаагүй муу хүний сүг минь. Үнэхээр увайгүй хүн. Өмнөх сайдын арга ажиллагаа, мэнэжмэнтийг ямар байсныг салбараараа сайшаадаг юм билээ.
Нэргүй 3 цагийн өмнө 66.181.168.8
бүтэн 5 жил мөнгө шамшигдуулсан юм бол өмнөх бүх захирлыг нь шалгах ёстой биздээ яагаад дөнгөж ажилаа аваад жил ч болоогүй захирлаар туг тахиж байгаа нь эргэлзээтэй л байна да ЭМЯ-ны сайд асан Мөнхсайханы хүн болохоор хурдан зайлуулах арга олвуу хүндээ биш системдээ байгаан бишүү Чинбүрэээн
Зочин 4 цагийн өмнө 66.181.179.107
Чинбүрэн өөриынхөө хүнийг томилохын тулд шударга ажиллаж байсан хүнийг хэлмэгдүүлсэн бололтой Урьд гь байсан мөнгө шамшигдуулсан захирал бусад хүмүүсийн нэрийг яагаад нууцлав Томилогдсон эмэгтэй барахгүй ээ Маш хүнд эмнэлэг шүү дээЭмнэлгийн шинэ байрны санхүүжилт дээр ажиллах гэж байгаа юм биш өиз Анхнаасаа аудит улирал тутам шалгах хэрэгтэй
Нэргүй 4 цагийн өмнө 66.181.181.38
залуу даргын хийсэн ажлыг өөрөө хийсэн болж чинбүрэн гуай худал пиар хийжээ. үр дүнд нь өөрийнхөө явалддаг хүүхнийг дэвшүүлэн томилов. хэн хожив, сайд болрн түүний явалддаг хүүхнүүд салсан нийлсэн, шинэ хуучин эхнэрүүд нь хожив. харин ард түмэн хохиров, ажил хийх гэж зүтгэсэн энэ залуу хохиров. төр ийм харалган байж болох уу.
Зочин 4 цагийн өмнө 103.57.94.188
хамгийн орхигдсон шоовдорлоглсон салбар. анхаарлаас хол эсэн бусын үйл явдал болж дээ
Нэргүй 4 цагийн өмнө 27.123.212.86
Энэ сайд ухаантай юм энэ залууд саад болжээ
Нэргүй 4 цагийн өмнө 202.126.89.153
өмнөх захирал л. эрдэнэбаярын үеэс эхлэн ингэж мөнгө иддэг байсан
Нэргүй 4 цагийн өмнө 202.126.89.153
Сэтгэц нийгмийн сэргээнэ засахад их мөнгө олгосон байсан эмнэлгийн үйлчилгээний чанар унасан