Австрали улс шинэ тэнгисийн цэргийн хөлөг онгоц бүтээхэд Япон улстай хамтарна

Австрали улс шинэ тэнгисийн цэргийн хөлөг онгоц бүтээхэд Япон улстай хамтарна

Австрали улс шинэ тэнгисийн цэргийн хөлөг онгоц бүтээхэд Япон улстай хамтарна

Австралийн засгийн газар тэнгисийн цэргийн шинэ фрегат (хөнгөн байлдааны хөлөг онгоц) хамтран бүтээх түншээр Япон улсыг сонголоо. Австралийн батлан хамгаалахын сайд Ричард Марлес Мягмар гаригт (2025.08.05) мэдэгдэхдээ, Японы Могами ангиллын фрегатыг улсынхаа ирээдүйн фрегатын загвараар сонгосон гэж мэдэгдсэн байна. Тус улс хуучирсан флотоо шинэчлэх зорилгоор 11 хүртэлх шинэ фрегат бүтээхээр төлөвлөж байгаа бөгөөд нийт хөрөнгө оруулалт нь ойролцоогоор 6.5 тэрбум ам.доллар хүрэх төлөвтэй байна. Австралийн засгийн газар анх Япон болон Германы фрегатын саналыг харьцуулан үзсэн аж. Японы фрегат нь тус тэнгисийн өөрийгөө хамгаалах хүчний ашиглаж буй, орчин үеийн дэвшилтэт хөлөг юм.

Сайд Марлес хэлэхдээ, Японы фрегат нь радар, дууны дохио мэдрэгч, нуугдмал байдал, пуужингийн чадвар зэрэг өндөр үзүүлэлттэй бөгөөд цөөн тооны багийн гишүүнээр ажиллуулах боломжтой нь давуу тал хэмээн онцолсон. Тэрбээр мөн энэ сонголт нь Австралийн тэнгисийн цэргийн хүчин чадлыг сайжруулахын зэрэгцээ хоёр улсын харилцаанд маш чухал үе шат болж байна гэж мэдэгджээ. Хэрэв гэрээ эцэслэн батлагдвал энэ нь Япон улсын зэвсгийн экспортын түүхэн дэх хамгийн том хэлцлүүдийн нэг болох юм.

 

 

ЭХ СУРВАЛЖ: NHK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж