Donk: Би өнгөрсөн жил бараг л бүхнийг орхиход бэлэн байсан

Donk: Би өнгөрсөн жил бараг л бүхнийг орхиход бэлэн байсан

Donk: Би өнгөрсөн жил бараг л бүхнийг орхиход бэлэн байсан

Германы Кёльн хотноо "CS2"-ийн хамгийн нэр хүндтэй, томоохон тэмцээн болох "IEM Cologne 2025" өндөрлөж, аваргаар нь Оросын "Spirit" баг тодорсон. Тэд гранд финалд "MOUZ"-ийг 3-0 гэсэн харьцаатай хожиж, тус багийн супер од "donk" буюу Данил Крышковец тэмцээний шилдгээр шалгарав.

Сүүлийн 18 сарын хугацаанд "donk" деюбтээ хийснээс хойш "Spirit" баг Мэйжор, "IEM Cologne", "IEM Katowice" гэсэн гурван том тэмцээнд түрүүлж, "donk" ч бүгдэд нь шилдэг болов.  Өдгөө 18 настай "donk" Кёльнд түрүүлснийхээ дараа "HLTV"-д ярилцлага өгчээ.

-Баяр хүргэе, "donk". "IEM Cologne"-ийн аварга гэж дуудуулахаар боллоо. Ямар сонсогдож байна?

-Гайхалтай. Сайхан санагдаж байна. "Katowice", Мэйжорт түрүүлээд эцэст нь "Cologne"-д түрүүллээ. Хамгийн алдартай гурван тэмцээн. Гэхдээ ажил дуусаагүй ээ.

-Бид чамайг ингэж сэтгэл хөдөлсөн байхыг харж байгаагүй. Ялалтын дараа уйлахыг чинь харж байгаагүй. Энэ цом тийм онцгой байв уу?

-Онцгой байсан. Өнгөрсөн жил бид шилдэг 16-д шалгарсан. Үнэндээ би бараг л бүхнийг орхиход бэлэн байсан. Их хөдөлмөрлөж, үүнийхээ хажуугаар их өвдөлт мэдэрлээ. Харин одоо энэ бүхэн үр дүнгээ өгч байна. Яг одоо сэтгэл амарлаа. Үнэхээр гайхалтай мэдрэмж төрж байна. Юу гэж хэлэхээ мэдэхгүй байна.

-Багийнхаа шинэ гишүүн "zweih"-ийн талаар яриач. Та хоёрын хамт тоглосон анхны том тэмцээн байлаа. Түүнийг хэр тоглосон гэж бодож байна?

-Тэр сайн тоглосон. Энэ түвшинд бага багаар дасан зохицож л байна. Бидэнтэй 11 өдөр бэлтгэл хийгээд, шинэ маптай энэ тэмцээнд орлоо. Ингэхдээ "MOUZ", "Aurora", плей-оффд "NAVI" тэгээд дахиад "MOUZ"-тай тоглолооо. Үнэхээр чанга багууд шүү.

Бид одоо үнэхээр өндөр түвшний "CS" тоглож байна. Баг бүр л онцгой, содон, өөрсдийн хэв маягтай. Тийм багуудын эсрэг тоглох хэрэгтэй болно. Түүний хувьд энэ бүхэн хэцүү ч тэр сайн байж чадлаа. Тиймээс л бид хожлоо.

-Гранд финалын тоглолтод "Ancient" дээр л барьж хожсоноос бусдаар та нар үнэхээр гайхалтай тоглолоо. Бэлтгэл сайн байв уу?

-Тиймээ, бид сайн бэлтгэл хийсэн. Гранд финал дээр ч сайн байлаа гэж бодож байна. Бидний "call", буудалт, харилцаа гайхалтай түвшинд байлаа. Эсрэг багийн тухайд хагас шигшээд "Vitality"-ийн эсрэг тоглолт л финал байсан байх. Тэд тэр тоглолтын эрч хүчээ гранд финалд авчирсангүй. Тэд 100 хувь бүрэн хүчээ гаргасангүй.

-Багаас "magixx" явсанд чи гунигтай байгаа байх. Энэ өөрчлөлт чамд хэр нөлөөлсөн бэ? 

-"Magixx" явсан тухайд бид одоо нөхцөл байдлыг холоос харах хэрэгтэй байх. Бид өмнөхөөсөө сайжирсан эсэхээ олон тэмцээнд орж байж л мэднэ. Би "zweih"-тай хамт сайхан ирээдүй төсөөлж байгаа. Учир нь тэр залуу, механик ур чадвар сайтай. Түүнд хэрэгтэй зүйл гэвэл өндөр түвшний "CS" сэтгэл зүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж