Энэ удаагийн нийтлэлд ийм гарчиг өгчихлөө. Уг нь Б.Батчулуун гуай энэ бүлгээ Либертари үзэл улс төрчдийн багийг хуу татдаг хэмээн нэрлэсэн байсан.
Номын төгсгөлийн хоёр бүлэг улс төр болон улс төрчидтэй холбоотой болох нь бүлгийн дараах агуулгаас харагдана: Либертари үзэл улс төрчдөд тун халтай; Нам бол хуйвалдагсдын үүр мөн; 2000 оны нам бусчуудын хөдөлгөөний тухай бяцхан түүх; “Электорат” хөдөлгөөн гэнэ үү?!; Үг хэл, бодол санаа, үйл хэрэг 3-ын нэгдлийн тухай; АН ямар үзэл баримтлалтай нам бэ?; Либертарианизм, ардчиллаас цааш хөгжсөн үзэл болох нь; Монголын ардчилагчдын дүр төрх. Мөн л бидний анзаардаггүй, мэддэггүй үзэгдлийг либертари өнцгөөс хурц үг, хэлээр илэрхийлжээ. Бүлгийн зураг гэхэд л …
(257-р талын зураг. Тайлбартай нь)
Гоё зураг байгаа биз. Улс төрчид яг л ингэдэг дээ. Хорт могойн санаа агуулчхаад энхийн тагтаа шиг ярина.
Онцолсон эшлэлүүдээс хэдийг толилуулъя. Бүгд л маш их таалагдав. Гэхдээ 2, 3-р эшлэлүүд бүр ч их.
- нам бол хуйвалдагсдын үүр.” т.жэффэрсон (1732-1799 он. ану-ын анхны ерөнхийлөгч)
- “өөрийн болоод бусдын үг хэл, бодол санаанд бүү итгэ, ганцхан үйл хэрэгт нь итгэ!”. лев толстой (1828-1910 он. оросын их зохиолч) (ихэнх хүмүүс өөрийнхөө тухай өөрийн бодол санаанд итгэчихсэн байдаг.)
- “ардчилал бол хоёр чоно, нэг хонь өглөөний хоолондоо юу идэх талаар санал хурааж байгаагаас өөрцгүй зүйл.” х.л.менкен (1880-1956 он. ану-ын сэтгүүлч, утга зохиол судлаач)
- “хамгийн үл бүтэх юмнууд ‘ардчилал’, ‘тэгш эрх’ гэсэн уриа лоозун хашхичиж байна. энэ хашхичаан дунд хувь хүний эрх байнга зөрчигддөг.” айн рэнд ((1905-1982 он. ану, либертари үзлийн үндсийг тавигчдын нэг) Либертари эшлэл
"Монголд буй хамгийн хүчтэй тогтолцоо бол кронизм буюу “танил талын капитализм” юм.
Ардчиллын талаар маш сонирхолтой, бидний ажигладаггүй санаанууд байв. Манайх шиг хуурамч ардчилалтай орны хуурамч ардчилагчид. Ер нь, зохиогч номдоо ардчиллыг бүхэлд нь либертари өнцгөөс шүүмжилсэн юм билээ. Энэ бол ердийн зүүний шүүмжлэлээс огт өөр шүүмжлэл юм. Ардчиллыг ардчиллаас цааш хөгжсөн үзлийн өнцгөөс шүүмжилсэн хэрэг.
АНУ-ын 16 дахь Ерөнхийлөгч А.Линкольнын хэлснээр:
“ардчилал нь ард түмэн өөрсдийн төлөө, өөрсдөө бий болгосон, өөрсдийнх нь засаг” байсан бол одоо монголд (ричард нийдхэмийн хэлснээр): “ардчилал нь төрийн төлөө, төрийн шийдвэрийг хэрэгжүүлэх гэж зүтгэж байдаг ард түмний засаг” болжээ.
одоо манайд ардчилал гэдэг бол “олонхын дарангуйлал” гэдгийг ихэнх хүн олж харахгүй, харсан ч ухамсарлахгүй байх шиг. х.манн (1871-1950 он. германы зохиолч) хэлжээ: “олонх нь эрүүл сэтгэх чадваргүй нийгэмд эрүүл сэтгэдэг цөөнх нь сэтгэл мэдрэлийн эмнэлэгт очдог” гэж.
тэгвэл либертариудын нэлээн таашаадаг ану-ын ерөнхийлөгч томас жефферсон ардчиллын талаар дараах үгийг хэлсэн байх юм: “ардчилал гэдэг бол 51% нь 49%-ийнхаа эрхийг хураан авч буй олонхоор хүч түрэх үйлдлээс өөр зүйл биш.”
Зохиогч намуудын сөрөг шинжүүдийг ихээхэн оновчтой тодорхойлсон байв: а/ Хамгийн сөрөг шинж нь хуйвалдаанч хүмүүст их бололцоо олгодог (төрөлх зан чанар нь нэг тийм хүмүүс байдаг даа, тэд намд орохоороо жинхэнэ ажиллаж эхэлдэг); б/ Нийгмийг хэд, хэдэн хэсэгт хуваадаг; в/ Шударгаар амьдардаг жирийн иргэдийн өсөн дэвжих бололцоог хааж, ар өврийн хаалга, хуйвалдаан, хов жив, хээл хахууль гэх мэт буруу замаар явдаг хүмүүст их бололцоо олгодог (cronism); г/ Хэдхэн хүний хүсэл зоригийг хэрэгжүүлэх хүчирхэг зэвсэг болдог; д/ Шийдвэр гаргах түвшиндээ хаалттай систем (хаалттай систем хэзээ ч өөрөө өөрийгөө эвдэнэ гэж байдаггүй).
Дараа нь нам бус байр суурийн тухай түүх хүүрнэжээ. Одоогийн электорат хөдөлгөөн болон 2000 онд байгуулагдаж байсан Нам бусчуудын эвслийн тухай.
Оросын их зохиолч Лев Толстой (1828-1910 он). “Үг хэл, бодол санаанд бүү итгэ, ҮЙЛ ХЭРЭГ-т л итгэ!” гэсэн санааг ихэд онцолжээ. Нухацтай бодууштай, бүр “өөрийнхөө үг хэл, бодол санаанд бүү итгэ, ганцхан үйл хэрэгт л итгэ” гэсэн байгаа юм шүү. Хүний биш, өөрийнхөө шүү!!! Мөн Толстойн “хүч үл хэрэглэх тэмцлийн” санаа либертариудын анхаарлыг их татдаг аж.
Энэ бүлэгт Монголын нөхцөл байдалд яв цав тохирох нэгэн шүүмжлэл байгаа нь крони капитализмын хэсэг болно.
Монгол уламжлал, зан заншил кронизмын маш таатай хөрс болдог аж. Нөгөөх танил тал, хамаатан садандаа тусархаг, нутаг нугаа гэдэг үзэл. Энэ муухай зан заншлын ний нуугүй, маш тод жишээ бол улс төрч Р.Нямдорж, энэ хүн нутгийнхандаа их “тусч”, үр хүүхдээ маш их боддог хүн шиг байгаа юм..
Нэргүй 1 минутын өмнө 202.9.41.25
Монгол улс нь капиталист нийгэмийг байгуулж байна. Энэ нийгэмд хэн чадалтай зальтай нь л амьдардаг.Нийгмийн халамж гэдэг зүйл байх учиргүй.
Таатай яа уншлаа 46 минутын өмнө 202.131.251.116
Багшийн нийтлэлийг анаж байгаад уншиж байгаа. Арай өөр шүү.
Unen bolood zov 1 цагийн өмнө 124.158.122.242
Olon ug hereggui. Unen tegeed zov helj.
Тэгэхээр 2 чоно 1 цагийн өмнө 202.21.106.213
Тэгэхээр 2 чоно нь ганц хониндоо "өглөөний хоолондоо чамайг идэхээс яахав" гэж таарна. Олонхийн ардчилсан шийдвэр гэж энэ дээ
Чи онож хэллээ 52 минутын өмнө 202.131.251.116
Хэ хэ хэ яг шүү
Монголыг сүйтгэж буй зүйл 2 цагийн өмнө 59.153.115.165
Монголыг ганц сүйтгэж буй зүйл бол кронизм шүү дээ. Шударга авъяастай ухаалаг хүмүүсийн бололцоог ганц хааж боож байдаг зүйл.
Нэргүй 3 цагийн өмнө 66.181.160.10
Б . Батчулуун зөвхөн либертари үзэлтэн биш л дээ , философийг зөвхөн өөрийнхээ үзэл санаагаар бус өөрөө бодитоор мэдэрч , судалж , сурталддаг монголын том философич . Сайн ч багш – сайн ч философч . Бодитой оршин байгаа үзэгдэл " үзэгдлүүд " – эд инээд хүрээд байхыг алийг тэр гэхэв … Либертари тайлбаруудын тухайд бол монголын " ардчилагчдын " үзэл онол \ гэе \ч , үйл үйлдэлч эхнээсээ л хүсэн хүлээлтэд нийцээгүйн илэрхийлэл болов уу
Зочин 3 цагийн өмнө 66.181.183.109
Батчулуун байгааг л бичиж. Гадаад хүний нэр бас нэр томьёо ашигласнаараа л өөр юм уу даа. Р.Нямдоржийгоо чичиж яахнав дээ. Хүний мөс муу бай гэж либертари үзэл нь номлодог юм байлгүй дээ
ИРГЭН 4 цагийн өмнө 103.57.92.222
Удам муутай хүмүүсийн дамжин!!!