Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн өнөөдөр /2025.08.05/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Эрүүл мэндийн сайд Ж.ЧИНБҮРЭН:
–СЭМҮТ-ийн төлбөртэй тусламж, үйлчилгээний талаар иргэнээс АТГ-т гомдол ирүүлснийг шалгуулахаар ЭМЯ-нд шилжүүлсний дагуу ЭМЯ-ны хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газраас санхүүгийн хяналт шалгалт хийсэн. Шалгалтаар гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдал тогтоогдсон тулд ЦЕГ-тай хамтарсан шалгалтыг 2025 оны хоёрдугаар сарын 25-наас гуравдугаар сарын 24-нийг хүртэл хийсэн. Хяналт шалгалтаар дараах зөрчлүүд илэрсэн. Тухайлбал,
Төлбөртэй тусламж үйлчилгээ авсан иргэнд төлбөр төлсөн баримт өгдөггүй. Үйлчлүүлэгч эрүүл мэндийн байгууллагын данснаас өөр дансанд төлбөр төлөхийг хориглосон журмыг удаа дараа зөрчсөн. 2022-2024 онд цахим бүртгэлд бүртгэгдсэн төлбөртэй тусламж үйлчилгээний орлого болох 527.8 сая төгрөгийн ор хоногийн төлбөрийг иргэдийг цагтаа ирээгүй, эмнэлэгт хэвтээгүй гэж цуцалсан.
Ийм байдлаар 478.9 сая төгрөгийг цуцлалт хийж, СЭМҮТ-ийн дарга нар ажилтнуудтайгаа хуйвалдан бэлнээр болон хувийн данс руу шилжүүлж авдаг нь тогтоогдож, одоо эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Энэ нь таваас дээш жил үргэлжилж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээний чанарт сөргөөр нөлөөлж, үнэнчээр зүтгэж буй эмч, ажилчдын сэтгэл зүрхийг мохоож, ажлын байраа орхих хэмжээнд хүргэж байна.
“ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН” ХӨТӨЛБӨРТ ЗАРЦУУЛАГДАХ ТӨСВИЙГ ЗАВШСАН ГЭВ
Мөн энэ оны зургадугаар сарын 30-нд болон долдугаар сарын 4-ний өдөр нэр бүхий иргэд Эрүүл мэндийн сайдад болон АТГ-т хандан СЭМҮТ-ийн удирдлагын үйл ажиллагаа, хүний нөөцийн бодлого, сонгон шалгаруулалт эмнэлгийн тусламж үйлчилгээ болон “Эрүүл монгол хүн хөтөлбөр”-ийн хэрэгжилттэй холбоотой гомдол ирүүлсэн байна. Энэ асуудлыг АТГ-аас ЭМЯ-нд шалгуулахаар шилжүүлсэн. Үүний дагуу долдугаар сарын 8-25-ны өдрүүдэд хянан шалгах ажлыг зохион байгуулсан юм. Хяналт шалгалтаар, “Эрүүл монгол хүн хөтөлбөр”-ийн хэрэгжилттэй холбоотой зөрчил илэрсэн байна. “Эрүүл монгол хүн” арга хэмжээг хэрэгжүүлэхээр 1.3 тэрбум төгрөгийн санхүүжилтийн эрх СЭМҮТ-д энэ оны дөрөвдүгээр сарын 4-ний өдрөөс шилжин ирсэн. Гэвч арга хэмжээний нарийвчилсан төлөвлөгөө болон үйл ажиллагааны удирдамж, төсвийн задаргаа зэргийг тус бүрээр батлаагүй. “Эрүүл монгол хүн” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүний нөөцийн сонгон шалгаруулалт хийхгүйгээр Сэтгэц нийгмийн сэргээн засах төвийн ажилтан гэх 14 иргэнтэй СЭМҮТ-ийн захирал нь хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан байсан аж. Тэдгээр гэрээт 14 ажилчдын тав нь л сэтгэцийн эмч, сувилагч, сэтгэл судлаач зэрэг мэргэжилтэй. Харин бусад нь зам гүүрийн техникч, барилгын инженер, орчуулагч зэрэг мэргэжлийн шаардлага хангаагүй хүмүүс байжээ.
Гэрээт 14 иргэний арван хүнтэй нь санхүүжилтийн эрх шилжүүлсэн тушаал гарахаас өмнө гэрээ байгуулж нэгээс гуравдугаар сарын цалинд 70.7 сая төгрөг олгосон байна.
Мөн санхүүжилтийн эрх шилжүүлсэн тушаал хүчингүй болсон энэ оны зургадугаар сарын 12-ноос хойш нийт 248 сая төгрөгийн 40 гүйлгээ гаргасан байна. Гэтэл Эрүүл мэндийн сайдын тушаалаар баталсан бүсэд сэтгэц нийгмийн сэргээн засах төв гэж нэгж байхгүй. Энэ нь улсын бүртгэлтэй ААН байгууллага хуулийн этгээд биш гэдэг нь тогтоогдсон. Сэтгэц нийгмийн сэргээн засах төвийн үйл ажиллагаа явуулахад зориулж ажлын байр түрээслэх 82.5 сая төгрөгийн худалдан авах ажиллагааг энэ оны зургадугаар сараас долдугаар сард гурван удаа хийсэн. Түүнчлэн, тендер шалгаруулалтаас өмнө буюу тавдугаар сард иргэн З-тэй үл хөдлөх хөрөнгө түрээслэх тухай гэрээ хийсэн байна. Гэрээг төлөөлж, СЭМҮТ-ийн хуулийн зөвлөх, хүний нөөцийн ажилтан О гэгч иргэн байгуулсан боловч тус төвд ийм ажилтан байхгүй.
УДИРДАХ АЛБАН ТУШААЛТНУУДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛЖ ТОМИЛДОГГҮЙ
Түүнчлэн зарим удирдах албан хаагчдыг сонгон шалгаруулалтгүйгээр томилсон байна. Удирдлагын зөвлөлийн гишүүдэд ур чадварын нэмэгдэл гэх 24.9 сая төгрөгийн хууль бус нэмэгдлийг энэ оны эхний хагас жилийн байдлаар олгоод байгаа юм байна. Жинхэнэ хүч ухаанаа гарган ажиллаж байгаа эмч, сувилагч нарт олгодоггүй. Төрийн хэмнэлтийн тухай хуулийг зөрчиж, шаардлага хангаагүй олон зөвлөх ажиллуулснаар цалингийн зардалд мөн энэ оны эхний хагас жилийн байдлаар 22.4 сая төгрөг зарцуулжээ.
70 ИРГЭН ДУНДАА НЭГ СУУЛТУУР БҮХИЙ НЭГ БИЕ ЗАСАХ ГАЗАР ХЭРЭГЛЭДЭГ
СЭМҮТ-ийн хэмжээнд амбулаторид зөвхөн нэг эмч сэтгэл заслын үзлэг оношилгоо хийдэг. Амбулаторийн сэтгэл заслын тусламж үйлчилгээний хүлээлэг 2025 оныг дуустал дүүрсэн. Үүнд ямар нэгэн зохицуулалтын арга хэмжээ аваагүй ажилласаар байна. 2024 болон энэ оны эхний хагас жилийн байдлаар эмнэлгийн нас баралтын 20 хувьд оношийн зөрөө гарсан. Удаан хугацаагаар хэвтэн эмчлүүлж байгаа үйлчлүүлэгчдийн аюулгүй байдал болон хүний эрхийг ноцтойгоор зөрчих тохиолдол их гардаг. Хүний эрхийн комиссоос мэдүүлэг өгчихсөн байна. Учир нь хоол хүнсний хангамж, калорийн хэрэгцээг хангаж чаддаггүй. Үүнтэй холбоотойгоор сэтгэцийн эмгэг судлалын хоёрдугаар клиникт хэвтэн эмчлүүлж буй эмчлүүлэгчдийн 80 хувьд нь сүүлийн нэг сарын хугацаанд жингийн алдагдал дунджаар гурван кг байна.
Мөн түүнчлэн, мэргэжлийн эмнэлгийн стандартад насанд хүрэгчдийг хэвтүүлэн эмчлэх тасгийн бие засах газарт 10 эмэгтэй болон 15 эрэгтэй тутамд нэг суултуур байхаар заагдсан байдаг. Гэтэл Сэтгэцийн эмгэг судлалын тасгууд 53 ортой боловч нэг суултуур бүхий нэг бие засах газар дундаа хэрэглэдэг. Зарим үед энэ тоо 70-80 болж өсдөг. Учир нь, нэг орон дээр 2 хүн, зарим тохиолдолд газар хэвтүүлдэг байна.
Түүнээс гадна тус байгууллагад бэлгийн дарамтын асуудал байгаа талаар ажиглагсад мэдээлэл өгсөн. Энэ талаар ямар нэгэн тодорхой хариу арга хэмжээ авч, таслан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагаа явуулаагүй байх жишээтэй. Эцэст нь дүгнэж хэлэхэд 500 сая буюу хагас тэрбум төгрөгийг олон жилийн турш өвдөж шаналсан иргэдээсээ, эмнэлгээсээ хулгайлсан энэ үйлдлийг иргэдийн мэдээллийн мөрөөр энэ оны эхээр тогтоон эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
Үүн дээр нэмээд, өнгөрсөн сард хийсэн шалгалтад мөн СЭМҮТ маш муу дүн авлаа. Тиймээс өнөөдөр СЭМҮТ-ийн удирдлагыг солиж байна. Хэдхэн дарга нартаа 25 сая орчим төгрөг зүгээр хуваагаад л тараачихдаг явдал байж болохгүй. Энэ бол ажилчдын урам зоригийг асар ихээр мохоож байгаа зүйл мөн. Дараа дараагийн шалгалтууд үргэлжилэн явагдана.
Мөн уурын зуух ажиллуулж халаадаг ганцхан эмнэлэг Улаанбаатар хотод байгаа. Энэ эмнэлэг бол СЭМҮТ. Дээрээс нь бохироо хүртэл шууд жалга руу хаядаг байсан үе саяхан. Уг асуудлыг миний бие Эрүүл мэндийн сайдаар сонгогдсоныхоо дараа, СЭМҮТ-ийг бохирын шугамтай холбох ажлыг хийсэн. Одоо СЭМҮТ-ийг уурын зуух буюу түүхий нүүрс түлдэг байдлыг нь зогсоохоор ажиллаж байна. Урьдчилсан байдлаар газан халаагуур тавих ажил нийслэлд нэлээн идэвхтэй явж байгаа.
УЛААНБУРХАНЫ ӨВЧЛӨЛИЙН ТОО 10 ДАХИН БУУРСАН
Би Эрүүл мэндийн сайд болоод 45 гаруй хонож байна. Бид вакцинжуулалтыг идэвхжүүлэх ажлыг явуулсны үр дүнд, наадамтай холбоотой улаанбурханы халдвар хоногтоо 500 гаруй гардаг байсан бол өнөөдөр 50 орчим болсон. Өвчлөлийн хэмжээ 10 дахин буурсан үзүүлэлттэй байна. Мөн хоёр хүүхэд эрчимт эмчилгээнд хэвтэн эмчлүүлж байна. Намайг ажлаа авахад 10 гаруй хүүхэд амьсгалын аппараттай байсан.
Эрдэмтэд аравдугаар сар болон арваннэгдүгээр сард томуугийн улиралтай давхцаад улаанбурханы өвчлөлийн дэгдэлтийн хоёрдахь давлагаа гарах эрсдэл байгааг анхааруулсан. Тийм учраас эцэг эхчүүдээ үр хүүхдээ вакцинжуулалтад хамруулаарай гэж ЭМЯ-наас зөвлөж байна. Бид ДЭМБ болон “UNICEF” хүүхдийн сангаар дамжуулж вакцинаа Энэтхэгийн “Серум” үйлдвэрээс авдаг. Энэ нь “GMP” шаардлага хангасан том үйлдвэрлэгч тул вакцинтай холбоотой ямар нэгэн гомдол эсвэл гаж урвал илэрсэн зүйл байхгүй. Монгол Улс хүйтэн хэлхээ буюу вакцинаа хөлдөөдөггүй халаадаггүй байдлаар тээвэрлэж авчирдаг учраас вакцины чанарт эргэлзэх зүйл байхгүй гэдгийг та бүхэнд хэлье гэлээ.
М.Намуун
3,569.17






















































Нэргүй 2025-08-05 122.201.31.157
Тэр баярмаа гх шуналтай захирал авгайг сайн шалгах хэрэгтэйшүү
Үнэн 2025-08-05 202.126.90.165
Хуучнаар шархадны эмнэлэгт хэвтсэн сэтгэц мэдрэлийн өөрчлөлтөнд орсон эмэгтэйчүүдийг эмч асрагч нэртэй эрчүүд нь шөнө өрөөнд нь орж ирээд өвөр түрүүнд нь орох гэдэг зарим нь бүр хоорондоо нөхцсөн хүмүүс байдаг байсан гэсэн. ангийн охин маань удаан хугацаанд хэвтэж эмчлүүлж байсан тийм асуудлаас нь болоод эмнэлгээс зугтдаг болсон
Нэргүй 2025-08-05 202.126.89.117
Баталгаатай юм яриач ээ,Магадгүй байхдаа яахав дэ.
Нэргүй 2025-08-05 103.212.117.226
Наад асуудал чин Халдвартын эмнэлэгт ч байгаа шүү шалгах хэрэгтэй.
Zochin 2025-08-05 202.126.89.214
Bogino nastai zasgiin gazriin shinj heseg nuhud genet halagdsanii mungu avdag toirog tsikl shte kkkk
Udahgui zasag godroidno darga nar soligdono tamiin togoonii l ulger yum daa kkkk
Зочин 2025-08-05 202.126.89.214
Төсөв идсэн луйварчид нь одоо хаана шилжиж төсөвийг хусаж явааг тодруулаач гайтай муусайн хулгайчууд нэг даргын өвөрт орсон цүнхийг нь барьчихсан явалдаж заваараад өвчин тараагаад айл гэр үймүүлээд луйвараа хийгээд хороо найруулж төсвийн хулгай хийж яваа нь ойлгомжтой муусайн хүнийй сэгнүүд …….
Зочин 2025-08-05 202.126.91.102
Чинбүрэн сайд хийх чадвар муутай хүн санагддаг
ЗОЧИН 2025-08-05 122.201.31.42
ЮУ ГЭСЭН ҮГ ЮМ!!! ӨВЧТЭЙ ХҮНД БЭЛГИЙН ДАРАМТ ҮЗҮҮЛНЭ! ГЭДЭГ ЧИНЬ??? ШАЛГА!! НААДХАА??? БҮХ НАСААР НЬ ХОРЬ!! НААДХАА!! ХӨӨЕ БУЗАР ЦАГДАА АЖЛАА ЗӨВ ШУДАРГА ХИЙ!!! ТА НАР ОДОО УРД ЗҮГИЙН ШАЛЧГИНАСАН ШАЛИЙСАН ЧИМЭЭГҮЙ АЛУУРЧДЫН ХУУЛИАР ШАЛЧИГА ПАЛЧИГА ХИЙХГҮЙ!!! ОЙЛГОВ УУ??? ТЭР ХАЛААСНЫ ХУЛГАЙН БИЧЛЭГЭЭ АВ! ЬА НАР!! ӨӨРСДӨӨ ТЭРНИЙГЭЭ ӨДӨР ШӨНӨГҮЙ СОНСООД СУУЖ БАЙ!! ОЙЛГОВ УУ???
Тамир 2025-08-05 43.228.131.103
Хүний эрх бас бүгд худлаа л ажил хийж байна
Зочин 2025-08-05 103.168.34.182
Анхнаасаа энэ балай нөхрийг гаргах хэрэггүй байсан юм. эмийн бизнес эрхэлдэг хүн сайд байна гэдэг авилгын эзэн гэсэн үг. Өөрийн хүнээ ЭМЯ нд бөөгнөрүүлж бусад хүмүүсээ нухчин дарах гэсэн атгаг санаа агуулж байгаа юм.
Тамир 2025-08-05 43.228.131.103
Жинхэнэ цаана нь байгаа мөн одоо асрамжинд байгаа гээд… юу ч ярихгүй юм??
Иргэн 2025-08-05 66.181.182.205
ямар аймаар хамаагүй баталгаагүй яриад бна аа. шүгэл үлээсэн гэж тооцоод цагдаа хүний эрхийн байгууллагууд шалгах хэрэгтэй юм бна даа
Ард түмэн 2025-08-05 103.57.95.245
энэ хүн эрүүл үү. өөрийгөө яриад бг юм биш биз д
Нэргүй 2025-08-05 103.57.94.218
yasan pop um be. uuruu bhdaa Havdar iig elgeer hevtuulsen Greg yum bn Lee shiidee
Зочин 2025-08-05 103.168.34.24
Даргын суудлаа хурдан сольж байх хэрэгтэй газар байна даа.Ажлаа зүтгэлтэй хийж байгаа эмч сувилагчдыг хэлмэгдүүлэв.Сүүлийн үед багаараа иддэг болчихсон учраас хааяа хааяа сайн салхи оруулж байх хэрэгтэй.
Зочин 2025-08-05 202.126.88.92
Чи л өөрөө тийм байж магадгүй.
Нэргүй 2025-08-05 202.126.90.74
юу л солиороод байна даа сайд гуай
Өвчтөүүдээ хаячихсан газар. . Сайдын зөв! 2025-08-05 202.126.89.217
СЭМҮТ-д салхи оруулж байгаад талархаж байна. Төрийн хяналтаас гадуур Вант улс болсон газар. Үндсэн өвчтөнүүдээ эмчлэх, эдгээх тал дээр ямарч санал санаачлага гаргадаггүй, мөнгө өгвөл хувааж идчихээд, бүр өвчтнүүдийнхээ боломжийг хааж, төлбөртэй тасагт эрүүл хүмүүсээр мөнгө хийдэг. Тасгуудаар нь яваад үзээрэй. Хэдэн хүн эмчилж, хэдэн хүн эдгэсэн бэ? Яг хяналтанд байдаг өвчтэй хүмүүсээ тзргэнээр ирж хвдаггүй, амбулаториор ч авдаггүй, ар гэрийг нь эрсдэлд оруулна. Групд тогтооход маш хүнд сурталта
Болд 2025-08-05 103.57.92.117
Сайн ажиллаж бна, ухаад бай, зөндөө юм гарна. Чинбүрэн сайд бол эмээр бол гүйлгэдэг эм гэсэн үг, гүйлгээд туулгаад байхаар элдэв хог бохир нь гараад эрүүлжээд эрүүл системтэй болно. Эмнэлгүүдийг бүгдийг нь шалга. Бүгдээс нь но илэрнэ.
Сайдын зөв! 2025-08-05 66.181.179.37
СЭМҮТ үнэхээр анхаарлын гадна орхигдсон эмнэлэг. Өмнөх сайд, дарга нар нь эмнэлгийн үндсэн үйл ажиллагаа, өвчтөнүүдэд анхаарал тавьж байгаагүй. Сүүлийн үед овоо төсөв мөнгө өгөөд СНҮТ байгуул гээд өгөхөөр өөрсдөө хуваагаад иддэг, өвчтнүүдээ торонд хашчихаад төлбөртэй үйлчилгээгээр мөнгө иддэг. Ийм байж хэрхэвч болохгүй! Сэтгэц овуны бэрхшээлтэй хүмүүсийн төлөө ТӨР, САЙДнь дуугарч, идээ бээрийг шахаж бгаа нь САЙН. Бугшсан их асуудалтай. Үзлэг, оношлогоо,эм, эмчилгээ, эмч нар нь хоцрогдсон.
Нэргүй 2025-08-05 202.126.89.195
ямар аймаар газар вэ? өвчтөнүүд нь хөөрхийлөлтэй. ажлыг нь дорвитой сайжруулахгүй бол эмч ажилтны нэр хүнд хэцүүдлээ.
иргэн 2025-08-05 124.158.105.14
Чинбүрэн сайд браво
аргагүй л ажлаа сайжруулья гэсэн эрмэлзлэлтэй эмч хүн шүү
Нэргүй 2025-08-05 66.181.181.38
энэ нөхөр өөрийн эрх ашгийн төлөө бол хүний нүд ухахаас ч сийхгүй этгээд шүү, хавдарын эмнэлгийг өөрийн халаасандаа хийсэн, одоо хар тамхины ганц эмчилгээний эмнэлгийг халаасандаа хийлээ, цаад сонирхол нь эрх мэдэл, эд мөнгөний томоохон сүлжээ үүсгэх л юм шүү дээ. та бүхэн харж л байгаарай.
Нэргүй 2025-08-05 59.153.112.189
ЭМЯ нь эмнэлгүүдэд тодорхой давтамжтай хяналт шалгалт хийдэггүй юм уу, хийдэг байсан бол зөрчил ийм дээр тулахгүй байсан.
Нэргүй 2025-08-05 103.57.94.143
Чинбүрэн гэдэг энэ өвөрлөгчийг ч тийм сүрхий сайн хүн гэж боддоггүй шүү, яахав харж л байяаа !
Батаа 2025-08-05 211.36.175.179
хөөх өвөрлөгч юмуу.
Зочин 2025-08-05 202.126.91.161
энэ эмнэлгийн үйл ажиллагааг өмнө нь ажиллаж байсан сайд нь мэддэггүй байсан юм уудаа
Нэргүй 2025-08-05 15.235.216.113
Чинбүрэн бол сайд хиых чадваргүй хүн.
Чинбүрэн 2025-08-05 66.181.178.125
Чинбүрэн халдвартын эмнэлгийг балгас болгож, төсвийн хөрөнгийг үр ашиггүй урсгаж ирсэн. Энэ салбарыг байтугай нэг эмнэлэг аваад явчих чадваргүй, өшөрхүү, зуумтгай, бусдад атаархуу, дээр нь их л поп хүн шиг байгаа юм. Олигтой үр дүн ч гарахгүй л байхаа даа.
Нэргүй 2025-08-05 66.181.180.167
Энэ чинь бүр цус үзье гэсэн сайд байна. Өөрөө мөрдөөд явдаг юм байхдаа.
Irgedu 2025-08-05 202.126.90.53
527000000 irredeemable butsaakh
Нэргүй 2025-08-05 103.229.122.118
СЭМҮТ-ийн асрагчид өвчтөнүүдийг байнга зодож, өвчтөнүүдээр цэвэрлэгээ хийлгэж, гар утас барихыг хориглож, бичихийг хориглож мөн өвчтөнүүдийн эмнэлгийн хоолыг дээрэмдэн иддэг юм. СЭМҮТ-ийн сувилагч нар өвчтнүүдийг хууль бус эм ба тарианы туршилтуудад хамруулаад байдаг.
600ъ 2025-08-05 202.9.47.37
Бас 6оовоо гөхүүдэг юм
Нэргүй 2025-08-05 211.36.175.179
хөөх тиймүү
иргэн 2025-08-05 66.181.179.37
Ийм орчинд сэтгэц хямарсан хүн яаж эрүүлжих вэ? Айдастай, эмийн нөлөөнд орсон, хаалттай хаалганы цаана цоожлогдсон. Тэдэнд итгэл найдвар төрүүлэх ойлголцол, сэтгэл засал огт байхгүй. Утга учиргүй бүгдэд нь ижилхэн эм өгөөд шүлсийг нь гоожуулаад мангар болгодог. Хүн ёсоор ханддаг бол хүн хүн дээр эмийн таарамж, сэтгэл санааны байдлыг хянах ёстой. Өвчин бүрийн шалтгаан, нөхцөл өөр байхад ижилхэн эмээр бөмбөгдөж ЗОМБИ болгодог. Мэдээж хүнд нөхцөл. Зөв эмчилдэг бол гараад хэвийн амьдралд орно шд
Хахаха 2025-08-05 202.9.41.17
Шонд өлгө, шоронд хатаа. Цус үзэх хэрэгтэй байна…
Зочин 2025-08-05 66.181.188.160
Хүчит шонхор зах дээр олгойтой цус зардаг нэгийг аваад уучих хө
Нэргүй 2025-08-05 103.57.93.93
өмнөх сайдтайгаа тэрсэлдэх ажиллагаа нь энэ юм болов уу гэж бодлоо, тэдний дунд шинэ залуу хүмүүс хохирох вий дээ.
Нэргүй 2025-08-05 66.181.178.92
Тэрсэлдээд бх юу бхав дээ, олж илрүүлээд засаж залруулсан нь дээр шүү дэ,
zochin 2025-08-05 202.9.41.78
Нээрээ тийм их мөнгө идсэнийг шууд олоод тогтоочихдог сайн сайд байна. ЭНЭ хүн бхад монголд шүүх, прокурорын хэрэг бгаа юм уу
Нэргүй 2025-08-05 202.55.191.130
Цагдаа шалгасан гэж байна. Чи идэлцсэн нөхдийн нэг үү?
Нэргүй 2025-08-05 66.181.168.8
Монгол Улс үнэхээр дээрээ ч тэр доороо ч тэр ялзарсны тод жишээ энэ. Зөвхөн энэ эмнэлэг ч биш төрийн байгууллага бүрт ийм заваан юмнууд байгаа. Тэгээд төсөв хүрэхгүй байна гээд баахан мөнгө тавиулаад иддэг
Нэргүй 2025-08-05 66.181.190.134
ЯМАР Ч УЧИРТАЙ ЮМ. БҮР ЭТНЭЭС НЬ УХАХ ХЭРЭГТЭЙ
зочин 2025-08-05 103.168.34.6
ер нь төр хувийн хэвшил адилхан ёс зүйгүй байгаа шүү. харин эм тариа үнэхээр муу чанарын шаардлага хангахгүй бол өьчтөний ар гэрийн хүсэлтээр эм тариагаа авч өгч болно гэж боддог
Нэргүй 2025-08-05 103.57.94.143
Ганц энэ эмнэлэг бишээ, төрөөс цалин авч бгаа бүхэн ийм эрхүү маягаар л ажиллаж бгаа ш дээ !
Э 2025-08-05 202.9.46.22
ингэжл ажил хийгээд бгаамдаа
Нэргүй 2025-08-05 202.126.88.205
Цалин цагтаа тавьж, эм хэрэгсэл, тог, халаал авах гэхээр Төр мөнгөгүй байсан үеийн, Зөв Менежмент байсан байх.
Нэргүй 2025-08-05 103.168.34.151
Энэ салбар ч эвгүй болсон юм биш үү , сайд минь ,
Нэргүй 2025-08-05 192.82.64.248
иргэд нь төлбөртэй тасагт хэвтээд, даатгалаас эмчилгээ үйлчилгээгээ аваад, хариуд нь төлсөн мөнгө байхаа, тэгхээр, эмнэлгээсээ хулгайлсан гэсэн үг
Нэргүй 2025-08-05 66.181.177.173
5–аас дээш жил гэхээр эрт эхэлсэн хулгай байх нь_ тэр үеийн даргыг шалгаач ээ
Дарга 2025-08-05 66.181.188.193
шилдэг гэгдэх залуу бий дээ
Нэргүй 2025-08-05 66.181.190.75
Би 38 жил өвчтэй эгчийгээ харж асарч байна . Төр төлбөртэй ч хамаагүй эмнэлэг байгуулаад өгөөч .
Нэргүй 2025-08-05 202.126.91.169
өмнөх удирдлагын хулгайг шалгамаар байна л эрдэнэбаяр гэж хүний захирал байх үеийг шалгах ёстой