Төрийн байгууллагын тогтолцоо, гүйцэтгэлийн үнэлгээг шинэ шатанд гаргана

Төрийн байгууллагын тогтолцоо, гүйцэтгэлийн үнэлгээг шинэ шатанд гаргана

Төрийн байгууллагын тогтолцоо, гүйцэтгэлийн үнэлгээг шинэ шатанд гаргана

Төрийн байгууллагуудын бүтээмжийг нэмэгдүүлэх, иргэдэд үзүүлэх үйлчилгээг илүү үр дүнтэй, хүртээмжтэй болгох зорилготой “Төрийн байгууллагын төгөлдөршлийн тогтолцоо ба гүйцэтгэлийн үнэлгээ” Азийн загвар байгууллагын төслийн нээлтийн арга хэмжээ өнөөдөр  /2025.08.05/ боллоо. Төслийг ЗГ-ын Хяналт хэрэгжүүлэх газрын санаачилгаар Монголын Бүтээмжийн Төв, Азийн Бүтээмжийн Байгууллага хамтран хэрэгжүүлж байгаа юм.

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Батцэцэг нээлтийн үеэр хэлсэн үгэндээ Монгол Улсын Засгийн газар эдийн засгийн өсөлт, хүний хөгжлийг дэмжих, засаглалын чанарыг дээшлүүлэх томоохон зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Эдгээр зорилтыг хэрэгжүүлэхэд ОУ-ын туршлага, шалгарсан аргачлал, зохион байгуулалтын шинэчлэлтээр төрийн байгууллагуудын сахилга, хариуцлага, бүтээмжийг нэмэгдүүлэх нь чухал үүрэгтэйг онцоллоо.

Төслийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Улсын хоёрдугаар төв эмнэлэг “загвар байгууллага”-аар сонгогдон оролцож байна. Эдгээр байгууллагууд үйл ажиллагаагаа бүтээмжийн олон улсын стандартад нийцүүлэн сайжруулах, стратегийн төлөвлөлт, хүний нөөцийн менежмент, үйлчилгээний чанар, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллах юм.

Төсөл хэрэгжсэнээр төрийн байгууллагууд хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагаа сайжирч, иргэд төрийн үйлчилгээг илүү хялбар, шуурхай, ойлгомжтой, ил тод авах боломж бүрдэнэ гэж зохион байгуулагчид үзэж байна.

Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн хөгжлийн бодлого, зорилтуудыг хэрэгжүүлэхэд төрийн захиргааны байгууллага, улсын төсөвт үйлдвэрийн газар, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хууль ёсыг сахиулж, сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, бүтээмжийг нэмэгдүүлэх, хяналт тавих хариуцлагатай үүргийг Тэргүүн Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд  Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар хариуцан ажиллаж байна.

А.ТАМИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-08-05 66.181.168.82

Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар өөрөөсөө эхэлж данхар бас өндөр цалин хөлстэй, энд тэнд гологдож байсан ажилтнуудаасаа салж байж дараа нь төрийн ажлаа хийж байгаа төрийн албан хаагчид руу ороорой

Avatar

Нэргүй 2025-08-05 66.181.190.134

Дэмий л ширээний араас хуцалдаад. Олон зүйл ярилгүй Төрийн албаны давхардсан орон тоогоо шууд цөөл. Тэгж чадвал энэ дэмий яриад Чальчаа саарлын чинь ажлийн эхлэл болно

Avatar

Нэргүй 2025-08-05 66.181.177.174

мөн ч олон жил хуцаж байна шүү

Avatar

Нэргүй 2025-08-05 103.168.34.110

eldev yum hutsaj baihaar hulgaigaa l bagasga, avilgaaa ustga.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж