"Tesla"-гийн ТУЗ-ын зүгээс гүйцэтгэх захирал Элон Маскд өндөр үнийн дүнтэй цалингийн багц олгохоор төлөвлөжээ. Тус багц нь 29 тэрбум ам.доллартай тэнцэх бөгөөд Делавэрийн шүүх хэдэн сарын өмнө түүний 2018 оны цалингийн гэрээг хүчингүй болгохоор шийдвэрлэсний дараа тохиож байна. Тодруулбал, Маск өнгөрсөн найман жилийн хугацаанд нэг ч удаа цалин авч байгаагүй, оронд нь гүйцэтгэлээрээ компанийн хувьцаанаас эзэмшиж байсан. Гэвч 2018 онд Маскийн гүйцэтгэлтэй дүйцэхүйц компанийн хувьцааг шилжүүлж өгөх үед зарим хөрөнгө оруулагчид эсэргүүцэж шүүхэд өгсөн байдаг. Өдгөө Маск тус шүүхийн нэхэмжлэлийн эсрэг тэмцэж буй.
"Tesla" компанийн ТУЗ-ын мэдэгдсэнээр, Маскд компанийн 96 сая ширхэг хувьцааг тус бүр 23.34 ам.доллараар худалдаж авах боломжийг олгож байгаа. Энэ нь маргаан дагуулсан 2018 оны гэрээнд заасан үнийн дүнтэй яг ижил юм. Гэхдээ "Tesla"-ийн хувьцаа одоогийн байдлаар 300 гаруй ам.доллараар арилжаалагддаг. ТУЗ-ын зүгээс өнгөрсөн найман жилийн турш нэг ч цалин аваагүй тул хямд үнээр өгөх нь зүй ёсны хэрэг гэж үзэж байна. Тухайлбал, "Элон томоохон өсөлтийг бий болгож, Tesla болон түүний хувьцаа эзэмшигчдэд асар их үнэ цэнийг бий болгож өгсөн" гэж мэдэгдэлд онцлон тэмдэглэсэн байв. Маскийн хувьд "Tesla"-ийн хувьцааг худалдаж авч, эргүүлэн зарах замаар ашиг орлого олдог. Өдгөө тэрбээр компанийн үндсэн 13 орчим хувийг нь эзэмшдэг байна.
Сүүлийн саруудад Маск АНУ-ын Бүгд найрамдах намын үйл хэрэгт оролцож, компанидаа төдийлөн анхаарал хандуулаагүй байна. Улмаар "Tesla"-гийн хувьцаа 25 хувиар унасан байсан ч Маск эргээд компанидаа 100 хувь анхаарал хандуулах болсноо мэдэгдсэн. Цалингийн багц олгох болсон нь тухайн асуудалтай холбоотой бөгөөд их хэмжээний хувьцааг хямд үнийн дүнгээр санал болгож байгаа нь Маскийг компанийн гүйцэтгэх захирлын байр суурьд үлдээх гэсэн оролдлого гэж зарим ажиглагчид үзэж байна.
3,548.92






















































Нэргүй 2025-08-05 202.126.91.98
Элон Маскаас болж Тесла компани асар их алдагдалд орсон биз дээ харин тэр тэнэгээс мөнгө нэхэмжлэх ёстой юм биш үү
galzyy 2025-08-05 169.133.250.254
baliar dyyriamal