Йемений эрэгт завь хөмөрч, олон хүн амь үрэгджээ

Йемений эрэгт завь хөмөрч, олон хүн амь үрэгджээ

Йемений эрэгт завь хөмөрч, олон хүн амь үрэгджээ

Йемений эрэг орчимд завь хөмөрсний улмаас 68 африк цагаач амь үрэгдэж, 74 хүн сураггүй алга болсныг НҮБ-ын Цагаачдын байгууллага мэдэгдэв. Тус бүс нутгийн ойролцоо олон тооны ижил төстэй осол гардаг бөгөөд зөрчил, ядуурлаас зугтан чинээлэг Персийн булангийн орнуудад хүрэхийг зорьсон хэдэн зуун хүн амь насаа эмгэнэлтэйгээр алддаг байна. Олон улсын цагаачлалын байгууллагын (IOM) Йеменд суугаа төлөөлөгч Абдусаттор Эсоевийн хэлснээр, 154 этиоп хүн тээвэрлэж явсан уг хөлөг онгоц Ням гаригийн (2025.08.03) өглөө Йемений өмнөд хэсэгт орших Абиан мужийн өмнөд эргийн дагуух Аденын буланд живжээ. Улмаар Ханфар дүүргийн эрэгт 54 хүний цогцос хаялагдсан бол 14 цогцсыг илрүүлэн Абиан мужийн нийслэл Зинжибар хотын морг руу хүргэсэн байна.

Гагцхүү 12 хүн амьд үлдсэн бөгөөд бусад нь сураггүй эсвэл амь үрэгдсэн гэж үзэж байна гэж тэрбээр мэдэгджээ. Абиан мужийн аюулгүй байдлын газрын мэдээлснээр, ийм олон хүн амиа алдсан, сураггүй болсон тохиолдолд маш өргөн цар хүрээтэй аврах ажиллагаа явуулсан. Тэдний мэдээлэлд олон цогцос өргөн талбайд тарамдан олдсон тухай дурджээ. Иргэний дайнаас болж арван жил гаруй хямралтай байгаа ч Йемен нь Африкийн дүрвэгсдийн Персийн булан дахь оронд ажил хайж очиход шаардлагатай гол гарц хэвээр байна. Улмаар цагаачдыг аюултай, хэт ачаалалтай завь ашиглан улаан тэнгис болон Аденын булангаар хууль бусаар тээвэрлэдэг сүлжээ ч бий болжээ. Сүүлийн саруудад Йемений ойролцоо болсон завь хөмрөлтийн улмаас хэдэн зуун хүн амиа алдсан бөгөөд Олон улсын цагаачлалын байгууллагын мэдээлснээр, гуравдугаар сард л гэхэд дөрвөн завь хөмөрч, хоёр хүн амиа алдаж, 186 хүн сураггүй болсон тохиолдол бүртгэгджээ. 2024 онд Йеменд 60 мянга гаруй цагаач ирсэн нь 2023 оны 97,200 цагаачтай харьцуулахад буурсан үзүүлэлт бөгөөд энэ нь далайн эрэг дагуух хяналт, эргүүл нэмэгдсэнтэй холбоотой байж магадгүй гэж "IOM"-оос гуравдугаар сард гаргасан тайланд дурджээ.

ЭХ СУРВАЛЖ: THE GUARDIAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж