АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп наймдугаар сарын 7-ноос хэрэгжиж эхлэх импортын тариф нь бараа бүтээгдэхүүний худалдах үнэд тийм ч их нөлөөлөхгүй гэж мэдэгдсэн. Гэвч тус улсын инфляцийн статистик үзүүлэлт өөр үр дүнг үзүүлж байна. Трампын мэдэгдлийн дараа 2024 оноос хойш аажмаар нэмэгдэж байсан инфляцийн түвшин улам нэмэгдэх хандлага ажиглагдаж байна. Жишээлбэл, 2023 оны арванхоёрдугаар сараас 2024 оны мөн үе хүртэл АНУ-ын инфляци 2.9 хувиар өссөн байна. Үүнээс хоол хүнсний үнэ 2.5 хувь өсжээ. Харин өнгөрсөн оны мөн үеэс энэ оны зургадугаар сар гэхэд инфляци 2.7 хувиар өссөн. Хэдийгээр АНУ-ын бизнесүүд үнийн дүнд өөрчлөлт оруулахгүйг хичээж байгаа ч шинээр хэрэгжиж эхлэх тарифаас болж зах зээл дээр худалдаалах үнээ нэмэхээс өөр аргагүйд хүрч байгаа бололтой.
ЭЛЕКТРОН БАРАА БҮТЭЭГДЭХҮҮН
АНУ-ын Худалдааны яамны мэдээлснээр, өнгөрсөн жил тус улс руу хамгийн их импортлогдсон барааны нэг нь компьютер байв. Тухайлбал, Хятад, Мексик, Тайвань, Вьетнам, Малайзаас экспортлогдсон байна. Трамп АНУ-ын ерөнхийлөгч болсноос хойш Хятадаас ирж буй бараанд хамгийн багадаа 30 хувийн татвар ногдуулсан. Хэдийгээр зарим салбарын бараа бүтээгдэхүүнд хөнгөлөлт үзүүлж байгаа компьютерын үнэ цаашид улам нэмэгдэх хандлагатай байна. Хэрвээ наймдугаар сарын 12-ны дотор Хятадтай худалдааны гэрээ байгуулж чадахгүй бол гаалийн татвар улам нэмэгдэнэ. Мексикийн бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэхгүй байх боломж бий.
Хэрэв тус улс Трампын хамгийн анх санал болгосон худалдааны гэрээг хүлээн зөвшөөрч, тодорхой нөхцөлүүдийг хангах юм бол татвараас чөлөөлөгдөх юм.
Үүний зэрэгцээ, Тайвань, Вьетнам, Малайзаас ирж буй бараа бүтээгдэхүүнд ногдуулах татварын хэмжээ ирэх долоо хоногт хоёр дахин нэмэгдэхээр төлөвлөгдөөд байна. Одоогоор бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт харьцангуй бага байгаа ч, Хэрэглээний үнийн индексийн дагуу 2025 оны зургаадугаар сард компьютерын үнэ өмнөх оны мөн үеэс даруй 5 хувиар нэмэгдсэн байна. Гадаад үйлдвэрлэгддэг компьютерын эх үүсвэр болсон таван том нийлүүлэгчийн тоонд багтдаггүй ч Энэтхэг улс АНУ-д компьютер болон электрон барааны чухал нийлүүлэгч хэвээр байна. Энэтхэгээс ирэх бараа бүтээгдэхүүнд дор хаяж 25 хувийн импортын татвар ногдуулах журам хэрэгжих гэж байна.
Йелийн их сургуулийн Төсвийн судалгааны лабораторийн эдийн засагчдын тооцоогоор, Пүрэв гаригт (2025.07.31) Дональд Трампын зарласан татварууд байнгын хүчинтэй хэвээр үргэлжилбэл, компьютер болон бусад электрон барааны үнэ ойрын хугацаанд буюу 2–3 жилийн дотор 18.2 хувиар өсөж, урт хугацаанд буюу 3–10 жилийн хугацаанд 7.7 хувиар өсөх магадлалтай.
ХУВЦАС, ЦАГ, ГОЁЛ ЧИМЭГЛЭЛ
Электроник барааны нэгэн адил АНУ хувцас, гутлыг ихээр импортолдог. Тус улсад хамгийн их хувцас нийлүүлдэг орнуудын дунд Хятад, Вьетнам, Бангладеш, Энэтхэг, Индонез зэрэг улс багтдаг. Эдгээр орнуудад Трампын ногдуулж буй татвар нь хувцасны үнийн хувьд мэдэгдэхүйц нөлөө үзүүлэхээр байна. Жишээлбэл, "Alibaba", "SHEIN", "Amazon" болон "Temu"-гээс америкчууд хямд, чанартай хувцас, гоёл чимэглэл ихээхэн худалдан авдаг билээ.
Йелийн их сургуулийн Төсвийн судалгааны лабораторийн тооцоогоор, импортын татварууд үргэлжлэн хэрэгжвэл хувцасны үнэ 2–3 жилийн дотор 37.5 хувь, урт хугацаандаа буюу 3–10 жилийн хугацаанд 17.4% хүртэл өсөх боломжтой гэж үзжээ.
Бугуйн цаг нь Швейцараас АНУ руу экспортолдог гол барааны нэг. Гэвч Трампын тариф хэрэгжсэнээр Швейцар улс 39 хувийн харилцан импортын татварт өртөхөөр болоод байна. Өнгөрсөн жил Швейцар улс АНУ-д нийт 4 тэрбум ам.долларын үнэтэй бугуйн цаг нийлүүлжээ.
Хэрэв тариф цаашид үргэлжилсээр байвал бугуйн цаг, ялангуяа арьсан оосортой цагны үнэ ойрын хугацаанд 39.7 хувь, урт хугацаанд 18.9 хувь өсөхөөр тооцоологдож байна.
Хятад, Вьетнам, Индонез зэрэг орнууд гутал үйлдвэрлэлийн томоохон төвүүд бөгөөд эдгээр улсаас АНУ-д нийлүүлэх гуталд ирэх долоо хоногоос эхлэн хамгийн багадаа 19 хувийн импортын татвар ногдохоор болсон байна. Гар цагны адил, олон төрлийн гутал нь арьс ашиглан үйлдвэрлэгддэг тул ижил төрлийн үнийн өсөлтөд өртөх магадлалтай гэж үзэж байна.
ҮНИЙН ДҮН ӨСӨХ БОЛОМЖТОЙ БУСАД БАРАА БҮТЭЭГДЭХҮҮН
АНУ-ын согтууруулах ундааны зах зээл дэх борлуулалтын нийт орлогын 35 хувийг импортын дарс болон бусад төрлийн согтууруулах ундаа бүрдүүлдэг гэж Америкийн дарс ба согтууруулах ундааны бөөний худалдаачдын холбоо (WSWA) мэдээлжээ. Европын Холбоо нь дарс, виски, архи зэрэг согтууруулах ундааны гол нийлүүлэгчдийн нэг юм.
Гэвч тус бүс нутгаас ирж буй бараа бүтээгдэхүүнд ногдуулж буй импортын татвар 10 хувиас 15 хувь болж нэмэгдэх болсон.
Мөн Вьетнам улс АНУ-д тавилгын нийлүүлэлтээрээ тэргүүлдэг бол Хятад улс удаалдаг байна. Тавилгатай адил тус хоёр улс АНУ-д хамгийн их тоглоом нийлүүлдэг тул эдгээр бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх болно.
ТАТВАРТАЙ ХОЛБООТОЙ ҮНИЙН ӨСӨЛТ ХЭЗЭЭ МЭДЭГДЭЖ ЭХЛЭХ ВЭ?
Одоогийн байдлаар импортын бараа бүтээгдэхүүн борлуулагчид импортын татварын зардлыг бүтээгдэхүүний үнэ дээр нэмээгүй байгаа аж. Учир нь татвар нэмэгдэхээс өмнө олон тооны компани хэдэн сарын турш бараа бүтээгдэхүүнээ нөөцөлсөнтэй холбоотой гэж ажиглагчид үзэж байна. Гэсэн хэдий ч "Goldman Sachs"-ийн эдийн засагчдын тооцоолсноор, наймдугаар сарын 7-ноос импортын тариф хэрэгжиж эхэлбэл худалдан авагчдын төлж буй бүтээгдэхүүний үнэ мэдэгдэхүйц нэмэгдэхэд ойролцоогоор найман сар шаардлагатай. Тиймээс татварын нөлөө нэн даруй мэдэгдэхгүй ч аажмаар, хэсэгчлэн гарч ирэх юм. Жишээлбэл, нөөц дуусах, шинэчлэн импортолсон бараа шинэ татварын нөхцөлд ирж эхлэх үед үнэ огцом өсөх магадлалтай.
хэн мэдэх 1 минутын өмнө 203.169.50.8
Туу зөнөг н**ш амьдрах нас нь дуусчихсан гажиг хүүр үхэхээсээ өмнө АМЕРИК улсыг сүйрэлд орууллаа даа зөнөг өвчин юуг ч хайрлах болдог тэр нь л болж байна даа
ард 26 минутын өмнө 66.181.189.102
Трампын тариф манайд нөлөөлөхгүй. Тэнэг Монголчууд баруунд байдаг 2€ үнэтэй үхрийн махыг 5€ оор идэж байна.