Улаанбуудайн тариалалт 15 хувиар буурчээ

Улаанбуудайн тариалалт 15 хувиар буурчээ

Улаанбуудайн тариалалт 15 хувиар буурчээ

Монгол Улсын хэмжээнд 554.2 мянган га-д тариалалт хийснээс 302.3 мянган га талбайд үр тариа, 264.7 мянган га –д буудай, 13.4 мянган га–д төмс, 144.9 мянган га–д техникийн ургамал, 14.3 мянган га –д хүнсний ногоо, 69.3 мянган га-д таримал тэжээл тус тус тариалаад байна.

2025 онд нийт 302.3 мянга га талбайд үр тариа тариалснаас гангийн нөлөө ихтэй байгаа төвийн бүсэд 182.2 мянган га-д буюу 58.5 хувь, зүүн бүсэд 50.5 мянган га-д буюу 16.2 хувь, баруун бүсэд 15.1 мянган га-д  буюу 4.8 хувь нь тус тус хамрагдаж байна. Үүнээс гадна ургацын хэмжээ олон жилийн дунджаас буурах төлөвтэй байгаа юм.

Энэ нь өмнөх оны мөн үеэс нийт тариалсан талбай 6.4 хувиар буурсан үзүүлэлт аж. Үүнээс буудай тариалсан талбай 50. мянган га буюу 15 хувиар  буурчээ.

Урьдчилсан байдлаар тавдугаар сар болон зургадугаар сард тариалангийн бүс нутгуудад хур тунадас багатай байсан байна. Үүний зэрэгцээ хэт халалтын үргэлжлэх хоногийн тоо их байснаас хөнөөлт организмын тархалт нэмэгдэн, гангийн гангийн нөхцөл байдал бий болж таримлын өсөлт, хөгжилтөд сөргөөр нөлөө үзүүлж байгааг салбарын мэргэжилтнүүд онцолжээ.

А.Тамир

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-08-04 202.131.225.197

Оросын хорлол болсон доо. С.Амарсайхан гэж хүн гардан хэрэгжүүлсэн. Одоо энэ жил оросоос гурил авах биз. Бас л нэг юмаараа хараат боллоо.

Avatar

Нэргүй 2025-08-04 202.131.242.131

жил бүр л ингэдэг шүү дээ Өслөө буурлаа, ургац алдлаа гээд газар тариалан хөгжихгүй юм аа

Avatar

Мөөгий 2025-08-04 45.117.32.102

1992 онд Жасрай ЕС байхдаа чаддаг нь тарь чадахгүй бол арга байхгүй гэснээс улбаалан хятад гурилын тээрмүүд энд тэндгүй ажиллаж стратегийн хүнсээ алдах дөхөж байсан. Монголчууд хохирч хятадууд хожсон. Одоо мөн адил болох шинжтэй. ХХААХҮЯ ыг мэргэжлийн хүнээр удирдуулах боломж байхгүй юм байх даа чааваас

Avatar

Нэргүй 2025-08-04 66.181.181.84

УИХ ын дарга амарбаясгалангийн хийсэн ажил гэх үү хорлон сүйтгэх ажиллагаа гэх үү юу гэж хэлэхээ мэдэхгүй юм. Импортын гурилыг НӨАТ аас чөлөөлж ийм байдалд хүргэсэн. Ингэхгүй бол гурилын үйлдвэрийн эзэд үнээ нэмж давраад байна гэсэн. Гэхдээ бас манай үндэсний үйлдвэрлэгчид өлөн шуналтай л даа.

Avatar

АХМАД ТАРИАЛАНЧ Ш.РАДНАА: ХӨДӨӨ АЖ АХУЙН АЖЛЫГ СЭТГЭЛ, МЭДРЭМЖ ХОЁРООР ХИЙДЭГ ЮМ ШҮҮ ДЭЭ ЗАЛУУС АА. 2025-08-04 66.181.177.84

ТАРИМАЛЫН БҮТЭЦ ЧИНЬ АЛДАГДЖЭЭ. БИ АТРЫН 2 ДАХЬ АЯНЫГ ГАРДАН ХИЙЛЦСЭН ХҮН БИД ХҮН АМАА ГУРИЛААР ХАНГАНА ГЭЖ ОЛОН ХАВАР, НАМРЫГ ТАРИАН ТАЛБАЙД ӨНГӨРӨӨСӨН, ТЕХНИКИЙН УРГАМАЛ ТАРИНА ГЭЖ АТАР ГАЗАР ЭЗЭМШЭЭГҮЙ.ОДОО ЮУ БОЛООД БАЙГАА ЮМ БЭ, РАППСТ ТӨСВИЙН МӨНГӨНӨӨС ТАТААС ӨГӨӨГҮЙ БАЙЛГҮЙ. УЛСЫН ХЭМЖЭЭНД ГАЗАР ТАРИАЛАНГИЙН ТАЛААРХ ТӨРИЙН БОДЛОГО ЧИНЬ ЗАНГИГДАХГҮЙ БАЙНА. ЭНЭ ЖИЛ УРГАЦ АЛДАХ НЬ ТОДОРХОЙ БОЛЛОО ГЭДГИЙГ БИ САРЫН ӨМНӨ ЭНЭ САЙТАД БИЧСЭН. МАЛЫН ӨВӨЛЖИЛТ ХҮНДРЭХ БОЛЛОО ГЭЖ МӨН БИЧСЭН.

Avatar

Нэргүй 2025-08-04 66.181.161.212

газар тариаланг ёс юм шиг ядуурал гуйланчлал дагалддаг хөрсийг сүйтгэж дууссан одоо иргэдийг нутаг уснаас нь хүчээр хөөж байгаа

Avatar

Т1 2025-08-04 202.9.47.37

Xятадаас тогоочтой дээд гурил, төмс зөөдөг байсан 90-ээд оны эхэн үе эргээд ирлээ дээ хөөрхийс.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж