Монгол Улсын хэмжээнд 554.2 мянган га-д тариалалт хийснээс 302.3 мянган га талбайд үр тариа, 264.7 мянган га –д буудай, 13.4 мянган га–д төмс, 144.9 мянган га–д техникийн ургамал, 14.3 мянган га –д хүнсний ногоо, 69.3 мянган га-д таримал тэжээл тус тус тариалаад байна.
2025 онд нийт 302.3 мянга га талбайд үр тариа тариалснаас гангийн нөлөө ихтэй байгаа төвийн бүсэд 182.2 мянган га-д буюу 58.5 хувь, зүүн бүсэд 50.5 мянган га-д буюу 16.2 хувь, баруун бүсэд 15.1 мянган га-д буюу 4.8 хувь нь тус тус хамрагдаж байна. Үүнээс гадна ургацын хэмжээ олон жилийн дунджаас буурах төлөвтэй байгаа юм.
Энэ нь өмнөх оны мөн үеэс нийт тариалсан талбай 6.4 хувиар буурсан үзүүлэлт аж. Үүнээс буудай тариалсан талбай 50. мянган га буюу 15 хувиар буурчээ.
Урьдчилсан байдлаар тавдугаар сар болон зургадугаар сард тариалангийн бүс нутгуудад хур тунадас багатай байсан байна. Үүний зэрэгцээ хэт халалтын үргэлжлэх хоногийн тоо их байснаас хөнөөлт организмын тархалт нэмэгдэн, гангийн гангийн нөхцөл байдал бий болж таримлын өсөлт, хөгжилтөд сөргөөр нөлөө үзүүлж байгааг салбарын мэргэжилтнүүд онцолжээ.
А.Тамир
Нэргүй 3 цагийн өмнө 66.181.181.84
УИХ ын дарга амарбаясгалангийн хийсэн ажил гэх үү хорлон сүйтгэх ажиллагаа гэх үү юу гэж хэлэхээ мэдэхгүй юм. Импортын гурилыг НӨАТ аас чөлөөлж ийм байдалд хүргэсэн. Ингэхгүй бол гурилын үйлдвэрийн эзэд үнээ нэмж давраад байна гэсэн. Гэхдээ бас манай үндэсний үйлдвэрлэгчид өлөн шуналтай л даа.
АХМАД ТАРИАЛАНЧ Ш.РАДНАА: ХӨДӨӨ АЖ АХУЙН АЖЛЫГ СЭТГЭЛ, МЭДРЭМЖ ХОЁРООР ХИЙДЭГ ЮМ ШҮҮ ДЭЭ ЗАЛУУС АА. 4 цагийн өмнө 66.181.177.84
ТАРИМАЛЫН БҮТЭЦ ЧИНЬ АЛДАГДЖЭЭ. БИ АТРЫН 2 ДАХЬ АЯНЫГ ГАРДАН ХИЙЛЦСЭН ХҮН БИД ХҮН АМАА ГУРИЛААР ХАНГАНА ГЭЖ ОЛОН ХАВАР, НАМРЫГ ТАРИАН ТАЛБАЙД ӨНГӨРӨӨСӨН, ТЕХНИКИЙН УРГАМАЛ ТАРИНА ГЭЖ АТАР ГАЗАР ЭЗЭМШЭЭГҮЙ.ОДОО ЮУ БОЛООД БАЙГАА ЮМ БЭ, РАППСТ ТӨСВИЙН МӨНГӨНӨӨС ТАТААС ӨГӨӨГҮЙ БАЙЛГҮЙ. УЛСЫН ХЭМЖЭЭНД ГАЗАР ТАРИАЛАНГИЙН ТАЛААРХ ТӨРИЙН БОДЛОГО ЧИНЬ ЗАНГИГДАХГҮЙ БАЙНА. ЭНЭ ЖИЛ УРГАЦ АЛДАХ НЬ ТОДОРХОЙ БОЛЛОО ГЭДГИЙГ БИ САРЫН ӨМНӨ ЭНЭ САЙТАД БИЧСЭН. МАЛЫН ӨВӨЛЖИЛТ ХҮНДРЭХ БОЛЛОО ГЭЖ МӨН БИЧСЭН.
Нэргүй 4 цагийн өмнө 66.181.161.212
газар тариаланг ёс юм шиг ядуурал гуйланчлал дагалддаг хөрсийг сүйтгэж дууссан одоо иргэдийг нутаг уснаас нь хүчээр хөөж байгаа
Т1 6 цагийн өмнө 202.9.47.37
Xятадаас тогоочтой дээд гурил, төмс зөөдөг байсан 90-ээд оны эхэн үе эргээд ирлээ дээ хөөрхийс.