ЭЗБХ: Дэд хорооны даргаар Н.Батсүмбэрэл нарын гишүүд ажиллана

ЭЗБХ: Дэд хорооны даргаар Н.Батсүмбэрэл нарын гишүүд ажиллана

ЭЗБХ: Дэд хорооны даргаар Н.Батсүмбэрэл нарын гишүүд ажиллана

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Эдийн засгийн байнгын хороо 32 гишүүнтэй, 4 дэд хороотой ажиллахаар болжээ. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Байнгын хороо 32 хүртэл гишүүний бүрэлдэхүүнтэй байхаар заасан. Харин Байнгын хорооны харьяанд түүний эрхлэх асуудлын тодорхой хэсгийг дагнан хариуцах үүрэг бүхий дэд хороо байгуулж болно гэж заасан байдаг.

Үүний дагуу Эдийн засгийн байнгын хорооны харьяанд дөрвөн дэд хороо ажиллах юм байна. Тодруулбал,

  • Аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогын асуудлыг Аялал жуулчлалын хөгжлийн дэд хороо;
  • Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, хөгжүүлэх бодлогын асуудлыг Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хороо
  • Өндөр технологи, үндэсний инновацыг дэмжих, хөгжүүлэх, үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх, цахим хөгжлийн бодлогын асуудлыг Инновац, цахим бодлогын хөгжлийн дэд хороо;
  • Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилгуудыг хууль тогтоомж болон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт тусгах, хэрэгжилтэд хяналт тавих асуудлыг Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо дагнан хариуцах гэнэ.

Дээрх дэд хороодын даргаар УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл, О.Батнайрамдал, Ч.Анар, Б.Уянга нар ажиллана.

May be an illustration of 7 people and text

May be an illustration of 14 people and text

May be an illustration of 17 people and text

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Баагий 2025-08-04 66.181.160.72

Улсын эдийн засгийн тоон үзүүлэдтэнд пүгнэл хийх нь атугай дөрвөн аргын тоо бодож чадахгүй Батсүмбэрэл энэ хлроонд орж юу хийх юм бэ?.Эсгий хийх газао нохлй хэрэггүй гэдэг биз дээ

Avatar

Т1 2025-08-04 202.9.47.37

Нохой долоо, мөн ч гийгүүлэх байх даа нохойнууд.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж