Хэмнэлтийн хуулийн хүрээнд төсвийн төслөө хэлэлцэж байна

Хэмнэлтийн хуулийн хүрээнд төсвийн төслөө хэлэлцэж байна

Хэмнэлтийн хуулийн хүрээнд төсвийн төслөө хэлэлцэж байна

Ирэх оны төсвийн төсөлд олон нийтээс санал авах танхимын хэлэлцүүлэг өнөөдөр /2025.08.04/ эхэллээ. Хэлэлцүүлэг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын салбарын хэлэлцүүлгээр үргэлжилж байна


Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Баяраа: 

-Газрын асуудал, дэд бүтцийн асуудал, барилгын материалын асуудал, боловсон хүчний асуудал гээд маш олон хүчин зүйлсээс шалтгаалж төсвийн асуудал яригдана. Өнгөрсөн жилтэй харьцуулахад орон сууцны үнэ 11 хувь өссөн, одоогоор дундаж үнэ 4.3-5 сая төгрөг байгаа. Яамны зүгээс дэд бүтэц, инженерийн барилга, байгууламжийг улсын төсвөөр байгуулж өгөх бодлого барьж байгаа. Аль болох бид нар өөрсдөө газар чөлөөлөлт хийж, дахин төлөвлөлтөд орсон газруудыг шинээр бий болгож байгаа.

Сүүлийн жилүүдэд хийж буй томоохон төсөл болох 1008 айлын орон сууцны төсөл удахгүй дуусна.  Дээрээс нь Буянт-Ухаад баригдаж байгаа барилга байна. Энэ төслүүд түрээслээд, өмчлөх байдаг юм уу, тодорхой хэмжээгээр орон сууцны зах зээлд нөлөөлөх ёстой. Яагаад гэвэл, энэ чинь орлогын хэмжээн дээр яригдаж байгаа асуудал. Энэ үүднээсээ бид нар залуус нэг, хоёр хорооллын дэд бүтцийн асуудлыг барилгын яамны төсөвт суулгаж өгсөн.

Мөн хуучин Буянт- Ухаа орчим хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүд байгаа. Төрөөс өөрөө бодлогын хэмжээнд үндсэн дэд бүтцээр хангах асуудал дээр илүү анхаарч ажиллаж байна.

Төсвийн төслийн тухайд энэ жил нэгдүгээрт Хэмнэлтийн хууль үйлчилж байна. Хоёрт, манай байгууллагын салбарын чиг үүрэгтэй холбоотойгоор цаашдын төр, хувь хэвшлийн үндсэн суурь зарчим, үндсэн үйл ажиллагаа явуулах бодлогыг бий болгох үүднээс дэд бүтэц рүү хандсан хөтөлбөрийг түлхүү хэрэгжүүлж байгаа. Энэ нь ганцхан нийслэлд биш хөдөө орон нутаг, сумуудад төрийн албан хаагчдын орон сууц, сумдын дэд бүтэц гэх зэрэг төслүүд хэрэгжээд явж байгаа. Ер нь 2028 он гэхэд сумуудын асуудал нэгдсэн байдлаар цэгцрэх төлөвтэй байна. Өнгөрсөн хугацаанд 60 гаруй сумдад дэд бүтцийн ажлууд хийгдээд явж байгаа.

Сангийн яамнаас өмнө нь хэрэгжүүлж байсан 43 төсөл арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, дуусгах чиглэл өгсөн. Харин шинээр төсөл, хөтөлбөр оруулах тал дээр дээр дурдсанчлан дэд бүтцийнхээ төслүүдийн саналаа өгчихсөн. Энэ 2026 онд 590 тэрбум төгрөгийн төсвийн төслийг мэдүүлээд явж байна. Үүнийхээ дагуу хэлэлцүүлгээ хийж байна.

С.Учрал

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 66.181.184.124

Төсвөө зохиож боловсруулж чадахгүй ЗГ, Сангийн яам бүрэн бүрэлдэхүүнээрээ ажлаа өгөөд огцрох хэрэгтэй. Худлаа олон нийтээс асууж байна гэх шоу, хариуцлагаас зугтах арга хэрэггүй шүү…. Ард түмний шаардлага тодорхой алдагдалгүй үр ашигтай амьдалд тустай үр дүн нь мэдрэгдэх төсөв боловсруул, хулгайгаа, хуйвалдаанаа зогсоо л гэж байгаа шүү дээ… Иймд цалингаа авч байгаа хүмүүс нь ажлаа хийл дээ. Ямар зовлонтой юм вэ…

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 202.126.90.215

залуу насаа нам, улсдаа өгсөн МАН-ын 60-аас дээш насны ахмадуудад шалгуургүйгээр 1 өрөө байр олгох.

Avatar

Зочин 8 цагийн өмнө 203.91.115.46

Төсвийн зардлын нийт хэмжээ 26 их наядаас давах ёсгүй шүү! Санаж ав, эрхэм Ман-аар овоглосон хулгайчууд аа!

Avatar

126 9 цагийн өмнө 202.9.47.37

126 тойрог услах нэрээр цусална гэсэн горьдлогоор төсөвт тусгахаар болсон байна, зүгээр тарцгаа хулгайчууд!

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 103.57.92.211

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОН ТООГ ХАНГАЛТТАЙ ХАСААД ӨГӨХӨӨР ХҮССЭН ТӨСӨВ НЬ ГОЗОЙГООД БОСООД ИРНЭЭЭЭЭЭ

Avatar

Харвардын коммунистууд 10 цагийн өмнө 202.70.43.34

126 чинь чухам л гэгээрсэн, бичиг үсэг тайлагдсан, Харвард Колумба төгссөнөө гайхуулцгаагаад байдын байсан….

Avatar

Арай л юмааа..... 10 цагийн өмнө 202.70.43.34

126-тай Парламент, ЗГ 2 Төсвөө баталж мэддэгүйн бол тарцгаа зайлцгаа…..Ард Иргэдээс санал асууна гэж ямарийм байсын….Иргэд Сонгогчидын БОЛОВСРОЛ ямар түвшинд байдагыг мэдсээх байж арай л юмаа нээрэээ…..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж