Улсын хэмжээнд малын тарга хүч сайн байна

Улсын хэмжээнд малын тарга хүч сайн байна

Улсын хэмжээнд малын тарга хүч сайн байна

Монгол Улсын 21 аймаг, 330 суманд бэлчээрийн ургамлын ургалтын байдал долдугаар сарын 30-ны байдлаар нийт нутгийн 38 хувьд гантай болон гандуу, 62 хувьд хэвийн байна. Архангай, Говьсүмбэр Дорнод, Сүхбаатарын нийт, Говь-Алтай, Хөвсгөл, Дорноговийн ихэнх, Баянхонгор, Булган, Өвөрхангай, Төв, Өмнөговь зарим, Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Булган, Сэлэнгэ, Дундговь, Хэнтийн цөөн сумдын нутгаар хэвийн, бусад нутгаар дундаж байгаа аж.

Зуншлагын байдал ихэнх нутгаар хэвийн байгаа тул малын тарга хүч дундаж болон дунджаас их байна.

Тухайлбал, байгалийн бүс төлөөлсөн мал аж ахуйн цаг уурын харуулуудын хэмжилтээр Булган аймгийн Орхон суманд эм хонины амьдын жин дунджаар 43 кг, эм ямаа 38 кг, үнээ 273 кг байна. Мөн тал хээрийн бүсийн Төв аймгийн Баян-Өнжүүл суманд эм хонь дунджаар 50 кг, эм ямаа 42 кг, говийн бүсийн Дорноговь аймгийн Дэлгэрэх суманд эм ямаа 41 кг жинтэй байна.

А.Тамир

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-08-04 66.181.161.212

хонь ямаанаас 20кг мах шарах биш

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж