Улсын хэмжээнд 2024 онд мотоциклийн 598 осол бүртгэгдсэн

Улсын хэмжээнд 2024 онд мотоциклийн 598 осол бүртгэгдсэн

Улсын хэмжээнд 2024 онд мотоциклийн 598 осол бүртгэгдсэн

Улсын хэмжээнд сүүлийн 10 жилд мотоцикл, цахилгаан дугуй, скүүтер, мопедоос үүдэлтэй осолд 1000 гаруй иргэн  амь нас насаа алдсан харамсалтай тоо бий. Энэ жилийн баяр наадмын үеэр зам тээврийн ослын улмаас 41 хүн гэмтэж, найман нас баралт бүртгэгдсэн. Хамгийн сүүлд гэхэд 2025 оны долдугаар сарын 31-ны өдөр нийслэлийн Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороонд бартаат замын мотоцикл урсгал сөрөн хөдөлгөөнд оролцсоны улмаас Mercedes Benz маркийн автомашинтай мөргөлдсөн ноцтой осол гарсан. Тухайн ослын улмаас мотоциклын жолооч 41 настай эрэгтэй газар дээрээ амьсгал хураасан бөгөөд  тус хэрэгт шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа юм.

Мотоцикл жолоодож байгаа иргэд ихэвчлэн жолоодох эрхийн хүчин төгөлдөр үнэмлэхгүй, хамгаалах малгай өмсөөгүй, жолоочийн албан журмын даатгалд даатгуулахгүй, мөн улсын бүртгэлд бүртгүүлж, улсын бүртгэлийн дугаар аваагүй, техникийн хувьд бүрэн бус, эвдрэл гэмтэлтэй мотоциклтой замын хөдөлгөөнд оролцдог гэсэн судалгаа бий. Энэ оны хагас жилийн байдлаар зам тээврийн осол гэмтлийн тохиолдол 19 мянга давсан байна.

Тухайлбал, мотоциклийн осол улсын хэмжээнд 2024 онд 598 бүртгэгдсэн бөгөөд осолд өртсөн иргэдийг насны бүлгээр үзвэл үүний 44 хувийг 18-34 насныхан эзэлжээ.

Төвийн зургаан дүүргээс зам тээврийн осол хамгийн өндөр бүртгэгдэг дүүрэгт Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүрэг багтжээ. Нийт бүртгэгдсэн ослоос мотоциклийн осол 18 хувийг эзэлдэг байна. Энэ бусад төрлийн осолтой харьцуулахад дундаж хувь аж. Харин тээврийн хэрэгслийн осол нийт ослын 66 хувийг дангаар эзэлдэг байна. Мотоциклын ослын улмаас жилд 2500 гаруй иргэн хөдөлмөрийн чадвараа алддаг гэх статистик мэдээлэл бий.

А.Тамир

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 103.57.92.211

Дуу ихтэй мотонуудыг бүгдийг нь цэгцлэх хэрэгтэй. Гэхдээ нь дан ганц ТЦА-ын хийх ажил биш, ГЕГ чухам яагаад энэ талаарх тодорхой саналаа гаргаж тавихгүй байгаад учир нь байна.

Avatar

cktron blrxpnt; 11 цагийн өмнө 169.133.250.254

pokzp

Avatar

Зочин 2025-08-04 192.82.92.42

Хуний амь нас, сэтгэцийн эруул мэндэд ноцтой нелеелж байгаа мотоциклийг хорихгуй байгаа нь гэмт хэрэг!!

Avatar

Ц 2025-08-04 202.9.46.4

бөөн бизнес бгаашдээ.золиос нь хүүхэд залуус…хүрэлсүх хамгаалаад бдаг

Avatar

BAiNGiN Xylgaildag Kameryni -newg, block? ylcuin 12 цагийн өмнө 169.133.250.254

gadnixan orj irsen yed, zoriydaar Xamaagyi kompanyyd daatgal osol, Nyraalt zasallt xuideg
mangardyy grocery toxiroltsoo tuts zambararaagyi,
Xuduunuixun chin bas Coeljtoloo udui bna, Xuurxui
geltgyi Nuluund abtaad,teatruixqn ch yalgaagyi gadnizz , tiviin oriloon tanxairalaar baashildag, kapitlizm Xylgaich gyilagchduin Aimaar Nobsh xuideg xyyramchyyd bnaa. Ubchin tysgajajildag.

Avatar

ylcuun gov y 12 цагийн өмнө 169.133.250.254

xybuin bi can munguur zodoj, Xylgai xuilgex sanaatai

– gyilagchlyylax, gsfx sonirxoltoi Nyraagcha imprlsf

xargis xychin tubuinx bishy.

Avatar

Нэргүй 2025-08-04 66.181.179.195

ДУУ ЧИМЭ ИХ МОТОД ДҮЖЛЭГДСЭН САРМАГЧИГУУДАД ХҮН БОЛГОНЫ ХАРАЛ ХҮРСНИ ГАИГАР ӨД БОЛСОН

Avatar

Нэргүй 2025-08-04 59.153.113.65

Тэр Хан-Уулд осолдсон эрэгтэй бичлэг дээр машины өмнөөс сочиж мөргөхийн өмнөхөн хажуугаар явж байгаа 2 эмэгтэйг өшиглөх гээд хөлөө өргөж байгаа нь харагдсан. Дебил л байсан биз

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 66.181.189.108

Үнэн бол тэр эр кармагаа хүртэж чадарсан хэрэг.

Avatar

Нэргүй 2025-08-04 59.153.113.65

Энэ мотоцикл унасан нөхөд ихэнх нь өөрсдийн буруугаас болж осолд ордог гэж боддог. Замын хамгийн баруун захыг барьж явах дүрэмтэй. Гэтэл эгнээ хоорондуур шүлжээд л явдаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж