Сүүлийн жилүүдэд дугуй, цахилгаан дугуй, скүүтер, мотоцикл, мопед зэрэг тээврийн хэрэгслийн хэрэглээ нэмэгдэхийн хэрээр осол, гэмтлийн тоо эрс өсч байна. Тодруулбал, улсын хэмжээнд 2022-2024 оны хооронд эдгээр тээврийн хэрэгслээс үүдэлтэй нийт 887 осол гэмтлийн тохиолдол бүртгэгджээ. Жил бүр бүртгэгдсэн тохиолдлыг харвал, 2022 онд нийт 50 тохиолдол бүртгэгдсэн бол 2023 онд энэ тоо 305 болж өсчээ. Түүнчлэн 2024 оны байдлаар 532 болж, өмнөх оноос 74.4 хувиар нэмэгджээ. Тус онд дээрх шалтгааны улмаас гурван хүн амиа алдсан байна.
2024 оны тоон үзүүлэлтээс харахад эдгээр ослын 93 хувь буюу 495 тохиолдол нийслэлд бүртгэсэн бөгөөд 91.2 хувь буюу 485 иргэн Гэмтэл согог судлалын үндэсний төвд (ГССҮТ) хандсан байна. Осолд орсон хүмүүсийн 67.1 хувь нь буюу 357 нь эрэгтэй, 32.9 хувь буюу 175 нь эмэгтэй байсан бөгөөд эрэгтэйчүүдийн дунд 15-19 нас, эмэгтэйчүүдийн дунд 5-9 насныхан хамгийн их өртжээ.
Харин 2025 оны эхний зургаан сарын байдлаар дугуй, цахилгаан дугуй, скүүтер, мотоцикл, мопед гэх мэт тээврийн хэрэгслээс үүдэлтэй 3146 осол гэмтлийн тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх онуудтай харьцуулахад огцом өссөн үзүүлэлт болж байна.
Осолд орсон иргэдийн 2419 нь эрэгтэй бөгөөд насны хувьд 10-29 насныхан хамгийн их өртсөн байна. Ялангуяа зургадугаар сарын 2-ноос 15-ны хооронд ГССҮТ-д нийт 7555 хүн яаралтай тусламж авснаас 741 нь дугуй, цахилгаан дугуй, скүүтер, мотоцикл, Eco bike, Tapa зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осолд өртжээ.
Тухайн ослын улмаас иргэд:
- Доод мөчний буюу хөлийн хуруу, шагай, шилбэ, дунд чөмөг, өвдөг, түнхний хугарал, цууралт
- Дээд мөчний буюу гарын сарвуу, шуу, тохой, атгаал яс, мөрний хугарал, мултрал
- Цээж хэвлийн буюу хавирганы хугарал
- Толгой хүзүүний гавал ясны цууралт, хугарал, тархины цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл гэх мэт бэртэл гэмтэл авч байна
Дашрамд дурдахад, цахилгаан дугуй, мопедыг унах шинэ журам хэрэгжиж эхэлсэн. Журмын дагуу сурроныг А үнэмлэхтэй, 18-аас дээш насныхан зөвхөн авто зам дээр хэрэглэнэ. Харин скүүтер, цахилгаан дугуйны хувьд явган замаар зорчвол 10 км/цаг эсвэл таван км/цагаас бага байхаар хуульчилсан.
С.Учрал
Нэргүй 8 минутын өмнө 66.181.189.231
наад гэмтлээ ялгаачээ. явган зорчигч хэд? өөрөө унаж яваад бэртсэн хэд? бүгдийг нь хольж хутгаад заваарсан мэдээ шиг юм гаргах юм
БҮРТГЭЛЖҮҮЛ 37 минутын өмнө 202.126.93.115
ХҮҮХЭД ЗАЛУУСД АМААР ХЭЛЭЭД СОНСОХГҮЙ… ТЭД ЭРҮҮЛ МЭНД, АМЬ НАСААРАА СОНСДОГ…ХУТГА БҮР АЛЛАГА ХИЙХГҮЙ Ч з****г МӨН.
Нэргүй 40 минутын өмнө 103.71.100.226
Скуутердсэн сагсуу тэнэг залуусыг одоо зогсоо. Настай хүмүүс хүнд гэмтвэл аюултай. Маш аюултай.
зочин 59 минутын өмнө 103.229.123.83
О ЗОГСОЛТ ХИЙДЭГ ЗАСМАЛ ЗАМ, ЯВГАН ХҮНИЙ ЗАМГҮЙ ШАХУУ БОЛСОН УЛААНБААТАРТ СКҮҮТЕР, МОПЕД, СУРРОН ДУГУЙ УНАХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОДОГ БАЙГУУЛЛАГА, АЛБАН ТУШААЛТНЫГ ОЛОН НИЙТЭД ЗАРЛААЧ. ТЭГЭЭД ЭНЭ БАЙГУУЛЛАГА, АЛБАН ТУШААЛТНУУДААС АМИА АЛДСАН ХҮМҮҮСИЙН, ХӨГЖЛИЙН БЖРХЭЭЛТЭЙ БОЛСОН ХҮМҮҮСИЙН АМИЙГ НЭХЭМЖИЛ, ЯЛ АСУУ!!!
Зочин 1 цагийн өмнө 202.9.40.120
Улаанбаатар минь цахилгаан дугуй скүүтер гэсэн алуурчингуудаар дүүрлээ. Дайн байлдаан болж байгаа бол үүнээс арай дээр байх. Хэдэн шуналтай мангасуудаас болоод үхэх гэмтэх зүрх зогсох гэж л амьдарч байна улаанбаатарчууд.
И 1 цагийн өмнө 66.181.161.32
хотын хөлдүүнүүд бродюр хавтан өрөхөөс өөр ажил хийх биш, анхааруулсаар байтал арга хэмжээ авахгүй байсаар хотоо скүтер, мопедоор дүүргэчихсэн хүүхэд, охид бүгд нөгөөхөар нь холхилдохоор осол ихэсэхээс яахав ! мотоцикл ч тэр замаар машин шүлжээд л галзуу юмнууд явна. нэг бодлын хохь нь юмдаа
Кккккк 2 цагийн өмнө 103.229.120.182
Новшийн гайтай дугуйнуудыг бүх гудамжнаас зайлуул, хураа, алга болго!!! Байдал хүндрээд, хүмүүс гэмтээд, үхээд, сайжирсан юм юу ч байхгүй байхад юугээ хүлээгээд бгаа юм бол? Дугуй унаж бгаа нь дандаа залуучууд, гэмтэж үхэж бгаа нь ахмадууд ба хүүхдүүд.
Нэргүй 2 цагийн өмнө 66.181.170.162
Хөрсөн дээр буусан дүрэм журам батлаад цахилгаан дугуй, скүүтрийг өргөжүүлэх ёстой. Алийн болгон нефтээс хараат байж бохирлогдсон агаараар амьгалж, түгжирсээр суух вэ. Үүнийг эсэргүүцээд байгаа нь нефьт инпортлогчдын лобби ч байж мэднэ
Нэргүй 2 цагийн өмнө 66.181.182.212
Гудамжаар амар тайван алхах боломжгүй боллоо шүү.
Нэргүй 2 цагийн өмнө 192.82.92.204
Яг үнэндээ гудамжаар тухтай алхах ч боломж алга болжээ. Хаанаас хэн гарч ирээд мөргөчих бол гэж байнгын сонор сэрэмжтэй явахгүй бол нэг эргүү амьтан хар хурдаараа давхиж ирээд л мөргөхөөр болж. Дэд бүтцээ шийдээгүй байж бид энэ унааг ингэж их дэмжих нь зөв үү буруу юу. Хотын удирдлагууд энэ талаар бодох цаг нэгэнтээ болжээ.
Бага залуу хүүхдүүд залуучууд их хэрэглэж байгаа нь нэг талаараа эрсдэлтэй санагдах юм. Учир нь тэдэнд айдас, хариуцлага гэсэн зүйл ухамсарт нь туйлын бага байгаа шүү дээ.
иргэн 3 цагийн өмнө 66.181.186.139
энэ гайтай заваан хогнуудаа гудамнаас зайлуулаач ээ
Зочин 1 цагийн өмнө 202.9.40.120
Бүгдийг нь шатааж үтэр түргэн устга. Өөр арга зам байхгүй. Бид эрүүл амьд баймаар байна.