"IEM Cologne 2025" тэмцээний гранд финалын тоглолт тун удахгүй эхэлнэ. Энэ жилийн тухайд Германы "MOUZ" болон Оросын "Spirit" багууд тунасан.
19 : 09
2025-8-3
Spirit 2:0 MOUZ
Ancient мап дээр болсон хоёр дахь ээлжийн тоглолтод Spirit баг хожлоо. Угтаа MOUZ 11-5 гэсэн раундын давуу байдлыг үүсгэсэн ч хожлоо баталгаажуулж чадсангүй. Эгзэгтэй мөчид багийн ахлагч chopper болон од тоглогч donk нар гайхалтай буудалтуудыг толилуулж, багаа сэргээв.
17 : 53
2025-8-3
Spirit тэргүүлж эхлэв
Эхний Mirage мап дээр болсон тоглолтод Оросын Spirit баг илүүрхэж, 1-0 гэсэн харьцаатай тэргүүлж эхэллээ.
Дараагийн мап нь Ancient байх болно.
16 : 46
2025-8-3
"MOUZ-г 3-0-ээр хожно, бид Vitality биш"
Тоглолтын өмнөх ярилцлагадаа "donk" ярихдаа "Бид тэднийг 3-0 гэсэн харьцаатай хожно. Бид Vitality биш" гэв.
Холбоотой мэдээ