"Иргэд ердийн даатгалд даатгуулснаар нөхөн төлбөр авч чаддаггүй"

"Иргэд ердийн даатгалд даатгуулснаар нөхөн төлбөр авч чаддаггүй"

"Иргэд ердийн даатгалд даатгуулснаар нөхөн төлбөр авч чаддаггүй"

Ипотекийн даатгалын шинэчилсэн зохицуулалт 2025 оны наймдугаар сарын 01-нээс хэрэгжиж эхэлсэн. Ингэснээр ипотекийн зээлтэй иргэд барьцаа хөрөнгөө ердийн даатгалын компаниудад, харин амь нас, эрүүл мэндийн даатгалаа зээлдэгч зөвхөн урт хугацааны даатгалд даатгуулах шаардлагатай болсон. Уг шинэчилсэн зохицуулалтын талаар Санхүүгийн зохицуулах хорооны Даатгалын газрын ахлах референт Н.Батцэцэгээс тодрууллаа. 


-Арилжааны банкууд ипотекийн зээл олгохдоо ипотекийн даатгалд хамрагдсан байх шалгуур тавьдаг. Үүний дагуу иргэд дурын даатгалын компаниудад даатгуулж, даатгалаа жил бүр сунгах зарчмаар явдаг байсан. Үүнд Санхүүгийн зохицуулах хорооноос өөрчлөлт хийх болсон шалтгаан юу вэ? 

-Ипотекийн даатгал дотроо хоёр төрлийн даатгалын тусгайлсан үйлчилгээтэй байдаг. Нэгдүгээрт, ипотекийн зээлийн барьцаа хөрөнгийн даатгал, хоёрдугаарт, зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгал гэж бий. Барьцаа хөрөнгийн даатгал нь тухайн зээлийг авахад барьцаалж буй хөрөнгийн даатгалыг хэлнэ. Уг даатгал таван үндсэн эрсдэлээс хамгаалдаг. Тодруулбал, гал, цахилгаан, газар хөдлөлтөөс бусад байгалийн гамшиг, гуравдагч этгээдээс болж эрсдэл учрах зэргийг даатгадаг. Мөн зээлдэгч даатгалын компанитайгаа тохиролцсоноор нэмэлт эрсдэлийг даатгах боломжтой. Жишээ нь барьцаа хөрөнгийн даатгалаа даатгуулсан байгаа тохиолдолд галын эрсдэл гарлаа гэхэд тухайн даатгалын компаниасаа нөхөн төлбөр авах боломжтой. Харин зээлдэгчийн амь насны даатгал хоёр ялгаатай байдаг. Нэгдүгээрт ердийн даатгалын компаниар даатгуулах буюу зөвхөн үйлдвэрийн, ослын, ахуйн гэх мэт гэнэтийн ослын хүрээнд даатгуулах боломжтой даатгалын үйлчилгээ бий. Хоёрдугаарт, урт хугацааны даатгалын компаниуд буюу сая дурдсан гэнэтийн ослын даатгалаас гадна аливаа өвчлөлийг хамгаалдаг онцлогтой даатгалын үйлчилгээ байдаг.

Гэхдээ бодит байдал дээр даатгуулагчид илүү хямд үнэтэй, ердийн даатгалыг сонгох нь түгээмэл байдаг. Өөрөөр хэлбэл, урт хугацааны даатгалын бүтээгдэхүүнийг сонгохгүй байна. Үүнээс шалтгаалсан хамгийн гол асуудал нь даатгалын нөхөн төлбөртэй холбоотой асуудал байдаг. Даатгуулагч буцаад даатгалын гэрээгээрээ хамгаалагдахгүй байдал үүссэнээс болоод санхүүгийн эрсдэлд ордог. Тиймээс бид зах зээл дээр үүсч буй эдгээр асуудлуудыг харгалзан, олон улсын жишигт байгаа хамгийн сайн зохицуулалтыг хийж, өөрчлөлт оруулсан. Олон улсад ихэвчлэн ипотекийн зээлтэй иргэд урт хугацааны буюу амьдралын даатгалд даатгуулсан байдаг.

Уг өөрчлөлт хэрэгжсэнээр ердийн даатгалын компаниуд барьцаа хөрөнгийн даатгал хийдэг хэвээр байна. Харин зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын хувьд зөвхөн урт хугацааны даатгалын компани хийхээр зохицуулалт орж ирж байна гэсэн үг.

-Зээлдэгчид урт хугацааны даатгалд хамрагдах шаардлагатай гол шалтгаан нь даатгуулагчийн нөхөн төлбөртэй холбоотой гэлээ. Үүнээс болж хохирсон хэчнээн иргэн байна вэ? 

-Барьцаа хөрөнгийн даатгалд даатгадаг ердийн даатгалын 16 компани Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлтэй байдаг. 2024 оны байдлаар эдгээр компаниудаас долоон компани 470 даатгалын гэрээний үндсэн дээр 931 сая орчим төгрөгийн нөхөн төлбөр олгосон байдаг. Харин зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалд даатгалын хувьд 27 даатгалын гэрээний үндсэн дээр 1.1 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгосон тохиолдол байна. Санхүүгийн зохицуулах хороо бол хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий байгууллага. Энэ хүрээндээ бид тусгайлсан хуульд заасны дагуу холбогдох маргааныг урьдчилан шийдвэрлэх үүрэгтэй. Энэ хүрээнд 2016 оноос хойш ирсэн даатгалтай холбоотой өргөдөл гомдлыг харвал ипотекийн даатгалтай холбоотой гомдол нэлээдгүй хувийг эзэлдэг. Тэр дундаа 84 хувийг зээлдэгчийн эрүүл мэнд, амь насны даатгалтай холбоотой өргөдөл, гомдол тэр дундаа 92 хувь нь даатгалын нөхөн төлбөртэй холбоотой гомдол байна.

Учир нь зээлдэгч ердийн даатгалын үйлчилгээг сонгочихсон учраас энэ нь зөвхөн гэнэтийн ослоор хамгаалагдчихсан байдаг. Гэтэл иргэдийн нас баралтын голлох шалтгаан нь өвчний шалтгаант нас баралт байгаа юм. Тиймээс жишээ нь хамгийн элбэг тохиолддог цус харвалт, хорт хавдрын өвчлөл үүслээ гэхэд энэ даатгал маань үйлчлэхгүй болдог гэсэн үг. Тэгэхээр энэхүү зохицуулалтын хамгийн гол давуу тал нь даатгалын хамгаалалт бий болгох буюу ердийн даатгалаас 5-6 дахин илүү хамгаалах боломжтой болж байгаа юм.

-Тус өөрчлөлт иргэдийг санхүүгийн эрсдэлээс хамгаалж байгаа хэдий ч нөгөө талаар даатгуулагч иргэдийн эрхэд сөрөг нөлөөтэй шийдвэр гэж үзэх хүмүүс байна. Тухайлбал, өмнө нь иргэд орон сууцны м.кв-аасаа хамаараад ердийн даатгалд жилд 100 гаруй мянган төгрөгийн даатгал төлдөг байсан. Тиймээс урт хугацааны даатгалд хамрагдах нь санхүүгийн хувьд илүү хүндрэлтэй тусах болов уу гэж харж байна? 

-Даатгалын хамгаалалт 5-6 дахин нэмэгдэж байгаа учраас үүнийг дагаад хураамж дээр өөрчлөлт гарна. Гэхдээ хураамжийн хэмжээг даатгалын компаниуд өөрсдөө тогтоодог. Ингэхдээ мэргэжлийн хүмүүсийн тооцоолол дээр үндэслэн гаргадаг. Ердийн даатгалын компаниудын хувьд даатгалын хураамж зээлдэгч бүрт адил байдаг. Харин урт хугацааны даатгалын хувьд хураамжийн хэмжээ харьцангуй ялгаатай байдаг. Яагаад гэвэл тухайн хүний нас, өвчлөлийн түвшин ялгаатай. Тиймээс нэг талаар хураамжийн хэмжээ өндөр байж болох ч нөгөө талдаа буурах ч боломж бий.

-Ипотекийн зээлийн санхүүжилт нэмэгдсэнтэй холбоотойгоор банкууд зээлийн хүсэлтэд дарагдах болсон. Тус зохицуулалт хэрэгжсэнээр шинээр зээл авах хүсэлтэй иргэдэд хэрхэн нөлөөлөх вэ. Түүнчлэн одоо зээлтэй байгаа иргэд болон шинээр зээл авах иргэд урт хугацааны даатгалд хэрхэн хамрагдах вэ?

-2025 оны наймдугаар сарын 01-ний өдрөөс хойш буюу шинээр зээл авч байгаа хүмүүс шинэ зохицуулалтаар даатгалдаа хамрагдаад явна. Харин ердийн даатгалын компанитай гэрээтэй байгаа иргэд гэрээгээ дуусгавар болгож, гэрээний сунгалт хийхдээ шинэ зохицуулалтаар урт хугацааны даатгалд хамрагдах шаардлагатай.

-Хэрэв урт хугацааны ипотекийн даатгалд хамрагдаагүй тохиолдолд шалгуур хангахгүй зээлд хамаарна гэсэн үг үү?

-Ипотекийн зээлийн даатгал өөрөө сайн дурын даатгал байдаг. Энэ бол банкнаас тавигдаж байгаа шаардлага. Тодруулбал, Монголбанкны ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам дээр тусгаж өгсөн байгаа. Энэ шаардлагын хүрээнд л хийгдэж байгаа даатгал гэж ойлгож болно.

-Одоогоор Монгол Улсад урт хугацааны даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээ эрхэлдэг хэчнээн компани байна вэ?

-Урт хугацааны даатгалыг олон улсад "амьдралын даатгал" гэж нэрлэдэг. Монгол Улсад энэ төрлийн даатгалын үйлчилгээ явуулдаг Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрөлтэй хоёр даатгалын компани байгаа. Тэгэхээр иргэд эдгээр даатгалын компаниудад хандаж даатгалын үйлчилгээ авах боломжтой.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 7 цагийн өмнө 202.179.26.192

Ямар ч төрлийн даатгал сайн дурын даатгал байх ёстой.

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 103.215.14.4

Жолоочийн албан журмын даатгал нь уян хатан байж болдоггүй юм байхдаа, осол зөрчил гаргахгүй өчнөөн олон жил машин барьлаа, ямар ч дэмжлэг, урамшуулал байхгүй, зүгээр л мөнгөө төлсөөр байх нт утга алгаа…..

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 202.131.225.242

Жолоочийн албан журмын даатгал шиг ипотек бас хуулийн хулгай болж байна. Үнэндээ ард түмэн хулгайчуудыг тэжээж дийлэхээ байлаа шүү.

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 59.153.113.65

Нөхөн төлбөр өгдөггүй юм бол ер нь ямар ч даатгалд даатгуулах хэрэг байхгүй биз дээ??? Энэ орон сууцны ипотектэй холбоотой "бараг албан журмын даатгал" шахуу юмаа болио. 100 саяын үнэлгээтэй байрыг ипотекээ төлөөд дуусахад 350 саяар аваад байгаа юм биш үү??? Дээр нь одоо ДААТГАЛ ч гэх шиг.

Avatar

Нэргүй 2025-08-04 203.91.119.18

ш****г луйварчид

Avatar

бэк 2025-08-04 103.57.93.131

Хууль тогтоогчид нь бүгд үгсэн хуувилдаж гаргасан шийдвэр шүү дээ. яах гэж гишүүн болох гэж хэдэн тэрбум зарцуулдаг гэж бодож бна. игнэх гэж л алалцдаг, мөнгө хаядаг. монгол банк, санхүүгийн зохицуулах хороонд ажиллагсад бүгд ардаа банк болон даатгалын компанитай л ил шүү дээ. иргэдээ бодсон шийдвэрийг эд гаргана гэвэл горьдсоны гарз биз.

Avatar

Нэргүй 2025-08-04 122.201.23.83

Энэ олон жил дандаа худлаа даатгаад иргэдийн мөнгийг аваад байсан хэрэг үү?

Avatar

Нэргүй 2025-08-04 202.9.46.108

даатгал сайн дурынх байх ёстой атал ямар нэг гэрээ хэлцэлээр далимдуулж хүчээр даатгалд хамруулахаас өөр гарцгүй болгож байгаа банкны буруу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж