Харшлын үе эхэллээ

Харшлын үе эхэллээ

Дараах зөвлөмжийг Нийслэлийн эрүүл мэндийн газрын Орчны эрүүл мэнд, осол гэмтэл, Нийтийн биеийн тамирын асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Золзаяа өглөө.


Харшил гэдэг нь бие махбод нь гадны эмгэг төрүүлэгч хүчин зүйлс буюу бактери болон вирүсээр халдварлахад эс болон шингэний дархлалын урвал өрнөсний үр дүнд уг өвчин үүсгэгчээс хамгаалагдана. Дархлалын тогтолцоо эсүүд нь хэвийн үед гадны эмгэг төрүүлэгч хүчин зүйлсийн эсрэг довтолдоггүй ба шаардлагагүй хэт идэвхжсэн дархлааны хариу урвалаас бие махбодыг хамгаалдаг. Харин гадны эмгэг төрүүлэгч хүчин зүйлсийн эсрэг дархлалын тогтолцоо хэт идэвхжиж, хариу урвал өрнөхийг харшил гэнэ.

Харшлыг биеийн аль хэсэг өртснөөр нь атопийн дерматит (диатез, хүүхдийн экзем), багтраа, харшлын ринит, салстын үрэвсэл гэж ангилахаас гадна харшил үүсгэгчээр нь хоол болон ургамлын тоосны харшил гэх мэт ангилдаг.

 Харшил үүсгэдэг шалтгаанууд:

  • Ургамлын тоосонцор
  • Сул шороо, тоос
  • Гоо сайхны бүтээгдэхүүн
  • Тоосны хачиг
  • Нарны хэт ягаан туяа
  • Хэт халуун, хүйтэн цаг агаар
  • Гэрийн тэжээвэр амьтан
  • Хоол хүнс
  • Эм тариа
  • Гоёл чимэглэл
  • Шавж

Хус, бургас зэрэг мод, бут, үет ургамал, шарилж, лууль, хамхуул, агь зэрэг хөл газрын ургамал салхиар тоосонцроо хүртээдэг тул улирлын чанартай харшлын гол шалтгаан болдог

Харшлын төрлүүд:

  • Тоос, тоосонцрын харшил
  • Ургамлын тоосонцрын харшил
  • Эмийн харшил
  • Хүнсний харшил
  • Шавжны харшил
  • Гоо сайхны бүтээгдэхүүний харшил
  • Ариутгал, цэвэрлэгээний бодисын харшил
  • Хөгц, мөөгөнцөрийн харшил
  • Химийн бодисын харшил

Харшил үүсгэгч дотоод орчны хүчин зүйлс:

  • Гэрийн тэжээвэр амьтан – Үс, арьс, шээс зэрэг
  • Үс тоосны хачиг – Тоос, шороо, дэр, гудас, хивс, бүрээс зэрэг утаслаг эд зүйлс
  • Хөгц, мөөгөнцөр – Хэт чийгтэй болон хэт хуурай агаар
  • Химийн бодис – Үнэртэй ус цэвэрлэгээний бодис, эмийн бодис гэх мэт
  • Резин болон зөөлөн тоглоом – Үндсэн болон үйлдвэрлэхэд ашигладаг химийн бодисууд

Харшил үүсгэгч гадаад хүчин зүйлс:

  • Мод, ургамал, цэцгийн тос- Амьсгалын замаар орж харшлын шинж тэмдэг үзүүлдэг.
  • Агаарын бохирдол- Агаарт агуулагдах хорт бодисууд
  • Шавж- Шавжинд хатгуулах болон тэдгээртэй хүрэлцэх

Харшлын өвчин халдваргүй ч удамшдаг.

Лууль, шарилж, өлөн тоос шороо болон бусад ямар нэгэн ургамлаас үүсэж, хамрын салст бүрхэвч нь гадны хүчин зүйлийн сэдэлтийг соргогоор хүлээн авч хариу урвал гарч байгаа үзэгдлийг ургамлын харшил гэнэ.

Хэзээ сэдэрдэг вэ?

  • Арваннэгдүгээр сараас хоёрдугаар сар хүртэл – Агаарын бохирдлоос үүдэлтэй харшил
  • Тавдугаар сараас есдүгээр сар хүртэл – Ургамлын тоосны харшил
  • Дөрөвдүгээр сараас тавдугаар сар – Нарны харшил

Эмийн болон ахуйн бодис, хоол хүнс, бусад харшилтай хүмүүст тухайн харшилдаг зүйлтэй ойртох, хүрэх үед харшил сэдэрдэг.

Илрэх шинж тэмдэг:

  • Шингэн нус, их хэмжээгээр гоожих
  • Ойр ойрхон хүчтэй найтаах
  • Хамар битүүрэх
  • Нүд улайх, загатнах, хорсох
  • Нүд гэрэлд мэдрэмтгий болж, нулимс гоожих
  • Хоолой загатнах, ханиалгах, амьсгалахад хүндрэл үүсэх

Хоолны дэглэм баримтлах хэрэгтэй

Харшил хөдөлсөн үед дараах хүнсийг хэрэглэхээс зайлсхийх шаардлагатай:

  • Талх, гурилан бүтээгдэхүүн
  • Талхны квас
  • Овьёос
  • Кофе, какао
  • Утсан хиам
  • Шар айраг
  • Вандуй, шош
  • Түүхий төмс
  • Гүзээлзгэнэ
  • Цитрусын жимс

Монгол Улсад таван хүн тутмын нэг нь ямар нэгэн харшилтай бөгөөд үүнээс 80 хувь нь ургамлын тоосны харшилтай байдаг.

Сэргийлэх зөвлөмж

  • Ургамал тоосоо гөвдөг үе буюу өглөөний 04:00–09:00, оройн 17:00–22:00 цагт хаалга, цонхоо онгойлгохгүй байх
  • Амны хаалт, нүдний шил, малгай, шүхэр зэрэг битүү хувцас өмсөх
  • Цонхондоо шүүлтүүртэй тор хийх
  • Дархлаагаа дэмжих
  • Тэжээвэр амьтнаа усанд оруулж, орчныг цэвэр байлгах
  • Гэр орноо тогтмол цэвэрлэх

Шарилж, лууль тайрах  хугацаа

  • Эхний тайралт: Зургадугаар сарын 20 – Долдугаар сарын 7
  • Хоёр дахь тайралт: Долдугаар сарын 20 – Наймдугаар сарын 1
  • Гурав дахь тайралт: Наймдугаар сарын 5 – Наймдугаар сарын 30

Тайралт хийх үед малгай, бээлий, амны хаалт, зориулалтын зүлэг тэгшлэгч зэрэг хамгаалах хэрэгслээ зайлшгүй хэрэглэх хэрэгтэй гэж албаныхан зөвлөж байна.

С.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 103.229.122.10

Харшлаасаа салмаар байвал 99911964 рүү залгаарай. Тоглоогүй шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж