Пап Лео илүү сайхан дэлхийг бүтээхийг уриалав

Пап Лео илүү сайхан дэлхийг бүтээхийг уриалав

Пап Лео илүү сайхан дэлхийг бүтээхийг уриалав

Ром хотын төв талбайд Бямба гаригт (2025.08.02) хэдэн зуун залуус Пап лам Леог харахаар цугларсан байна. Энэ нь шинэ Пап ламын бүрэн эрхийн хугацаанд болсон хамгийн том арга хэмжээ болжээ. Мөн амралтын өдрийн тусгай арга хэмжээ нь Католик шашинт залуусыг урамшуулж, нэгтгэх зорилготой байв. Тодруулбал, 146 гаруй улсаас ирсэн залуус Тор Вергата талбайн хашааны цаана шахцалдан зогсож байхад Пап Лео цагаан автомашинаар олон түмний дундуур явж өнгөрсөн. Тэрбээр инээмсэглэн даллаж, ерөөл хайрлаж, заримдаа залуусын шидсэн зөөлөн тоглоом, тугуудыг хүртэл барьж авч байсан аж.

Дараа нь Пап лам Лео олон нийтэд хандаж,"Эрхэм залуус аа, та бүхний итгэл найдвар, баяр хөөр, зориг тэвчээр үргэлж хэвээр байхыг ерөөж, би залбирч байна. Шударга ёсыг эрэлхийлж, хүнлэг дэлхийг бүтээцгээе. Ядууст тусалж, бусдаас авахыг хүсдэг сайн сайхнаа өөрсдөө үлгэрлэцгээе" хэмээн уриаллаа.

Зарим оролцогчид өглөөний таван цагт ирсэн бөгөөд 30 хэмийн халууныг үл тоон, Пап ламтай уулзахаар хүлээж зогсжээ. Цугласан олныг сэрүүцүүлэхийн тулд зохион байгуулагчид усаар шүршиж байв. Эл үйл явдалд оролцохоор Италийн Тоскан мужаас ирсэн Мая Реморини хэлэхдээ, "Надад үнэхээр гайхалтай мэдрэмж төрж байна. Би өмнө нь ийм арга хэмжээнд орж үзээгүй" гэжээ. Орон нутгийн хэвлэлд мэдээлснээр, хүмүүс урьд орой нь талбай дээр хонож, Ням гаригийн өглөө болох Папын сүмийн мөргөлд дахин оролцохоор хүлээж байна.

Энэхүү арга хэмжээ нь Католик сүмийн “Ариун Жил” хөтөлбөртэй холбоотой бөгөөд 2024 оны сүүлчээс хойш Ватиканы мэдээлснээр 17 сая гаруй мөргөлчин Ромд хүрэлцэн ирээд байна. Пап Лео нь АНУ-д төрсөн анхны Пап бөгөөд өнгөрсөн тавдугаар сарын 8-нд нас барсан Пап Францисын оронд томилогдсон юм.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

May justice and nationalism prevail in the World. GOD BLESS. Amen. 7 цагийн өмнө 84.225.180.135

May justice and nationalism prevail in the World. GOD BLESS. Amen.

Avatar

Дэлхийн Католик сүмийн шинэ тэргүүн сайхан хүн сонгогдсон байна. 8 цагийн өмнө 84.225.180.135

Илүү сайхан Дэлхийг бүтээцгээе.

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 203.58.84.214

Пап болоод хамгийн анх хэлсэн үг нь, Хиймэл опун ухаантай тэмцэнэ гэж айлдсан хүн дээ. Шашны ертөнцийнхний ганц айдас нь чөлөөт хиймэл оюун ухаан.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж